top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

232 results found

  • Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэх аж ахуй нэгжүүдийн анхааралд

    Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тушаалаар " Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам" батлагдсан билээ. Энэхүү журмаас зөвхөн өнөөдөр энэхүү заалтыг танилцуулж байна. Тус журмын 2.5-д "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна" гэсний дагуу ТАНАЙ байгууллагын санхүүгийн тайлан нь гэрээ байгуулагдсаны дараа ШИВЭХ эрх нээгдэж эрхэм НЯБКО та САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТОДРУУЛГАНААСАА ЭХЭЛЖ ШИВЭЖ эхэлнэ шүү. Тийм учраас эртхэн аудитын байгууллагатайгаа холбоо барьж гэрээгээ хийгээрэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-д дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага /Банк, ББСБ, ХЗХ, ХК, Даатгал, Үнэт цаас, ашигт малтмалын хайгуул хийдэг ХХК, Аудит, ТМЗ, Хонжворт сугалаа, Нийт хөрөнгийн хэмжээ 500.0 сая төгрөг, нийт орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш бол танай байгууллага ЗААВАЛ аудит хийлгэнэ. 2. нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага 3. өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; 4. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага; 5. Иргэний хуулийн 36.2-т заасан сан; 6. хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага. Мөн хуулийн 10.2-т дараах хугацаанд аудит хийлгэнэ. хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө; өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө; банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор; бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор. Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх хугацааны асуудлыг Төсвийн тухай болон бусад хуулиар зохицуулна. Эх сурвалж: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаал Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаалыг оруулав. https://legalinfo.mn/mn/detail?lawId=210883&showType=1

  • Эдийн засгийн шинжилгээ хийх журам

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн А/314, А/178 дугаар тушаалаар "Эдийн засгийн шинжилгээ хийх журам" батлагдсан. Энэхүү журманд дараах зүйлсүүд тусгагдсан байна. Нийтлэг үндэслэл Шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлага Шинжээчийн эрх, үүрэг Шинжилгээ хийх үе шат, арга Шинжээчийн дүгнэлт Бусад Журмын зорилго нь эрүүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 6.1 дэх " Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байх бөгөөд шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна" заасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дэх "Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ" заасан шинжээчээр томилогдсон этгээд шинжилгээ хийхдээ энэхүү журмыг мөрдлөгө болгоно. Шинжилгээ хийхдээ дараах хууль тогтоом, дүрэм, журмыг мөрдлөгө болгоно. Шүүх шинжилгээний тухай хууль Төсвийн тухай хууль Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль Татварын ерөнхий хууль Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль Шинжилгээний объект нь: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12-т заасан нийтлэг шаардлага Мөн хуулийн 34.2-т заасан тусгай шаардлага Дараах шаардлагыг хангасан байна. Эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлт нь гарын үсэг зурагдаж, хувийн эсвэл байгууллагын тэмдгээр баталгаажсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасан санхүүгийн тайлан, бусад тайлангууд, хөрөнгө, өр төлбөр, тооцоо, тооллогын баримт, тооцоо бодсон акт, нягтлан бодох бүртгэлийн журнал, данс, хураангүй ба дэлгэрэнгүй бүртгэл, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай бусад холбогдох цахим болон цаасан баримт, лавлагаа, тодорхойлолтууд байх эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргахад хамрагдсан шинжилгээний объектийг бүрэн ирүүлсэн байх гадаад хэл дээр үйлдсэн бол Монгол хэл дээр баталгаат товчоогоор хийлгэж, эх хувийн хамт ирүүлсэн байх Архивын бичиг баримт хөтлөлтийн тухай хууль, журам, заавар, стандарт, батлагдсан маягтын дагуу хөтөлсөн анхан шатны баримтын шаардлага хангасан байх шинжээчид тавьсан асуулт нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийн хүрээнд байх Шинжилгээний байгууллагын шинжилгээний хувиарлалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол шийдвэр, хүсэлтийг хүлээн авахдаа эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гараагүй, шинжилгээний объектгүй, ирүүлсэн шинжилгээний объект нь тоо хэмжээ, нэрийн хувьд тохирохгүй бол хүлээн авахгүй буцаана. Үргэлжлэл бий... Журмыг татаад файлаар оруулсан байгаа. Эх сурвалж: Шүүх шинжилгээний ерөнхий газар

  • Санхүүгийн тайландаа залруулга хийх

    Аж ахуй нэгжийн захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нарт зориулж тогтмол мэдээлэл оруулж байгаа билээ. Энэ удаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-д 2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна. Мөн журмын 3.4-т "дараах үзүүлэлтээр тайланг хянаж, хүлээн авна" тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх; маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх; өмнөх хугацааны тайлантай уялдаж байх; тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх; Мөн журмын 4-д "Санхүүгийн тайланд залруулга хийх": Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана. Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ. Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ. Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална. Дээрх журмыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 1.21. "нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;" бол ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эх сурвалж: Сангийн яам

  • Цалингийн аудит

    Байгууллагын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотойгоор тусгайлсан аудит хийж болно. Аудитыг байгууллагууд тусгайлан данс бүртгэл, үйл ажиллагаандаа хийлгэдэг тухайлбал: Мөнгөн хөрөнгийн үйл ажиллагаандаа Борлуулалтын орлогын үйл ажиллагаандаа Худалдан авалтын үйл ажиллагаандаа Авлага, болон өглөгийн үйл ажиллагаандаа ХЗХ, ББСБ, Банк нь зээлийн үлдэгдэл болон үйл ажиллагаандаа зориулж СӨХ нь оршин суугчдынхаа авлагын үлдэгдэлд аудит хийлгэж ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын үйл ажил ажиллагаанд Бараа материал, түүхий эдийн үйл ажиллагаандаа Урьдчилж төлсөн зардал дансны үйл ажиллагаандаа Борлуулахад бэлэн бараа материалын үйл ажиллагаандаа Үндсэн хөрөнгийн үйл ажиллагаандаа Биет бус хөрөнгийн үйл ажиллагаандаа Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа Хайгуулын зардлын үйл ажиллагаандаа ХЗХ нь гишүүдийн хадгаламжын үйл ажиллагаандаа зориулж Цалингийн үйл ажиллагаандаа Татварын өрийн үлдэгдэлд зориулж аудит хийлгэж ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийн үйл ажил ажиллагаанд Банкны урт болон богино хугацаат зээлийн үлдэгдэлд зориулж Эзэмшигчдийн өмчийн үйл ажиллагаандаа ХЗХ нь сангуудын үйл ажиллагаанд зориулж Ямар нөхцөлд ашигтай ажиллах вэ гэдэгтээ хүртэл аудит хийлгэж байна. Өнөөдөр бол Цалингийн үйл ажиллагаанд зориулсан аудитын талаар тодорхой хэдэн мэдээллийг оруулж байна. Байгуулага хэдэн ажилтан албан хаагчидтай, цалингийн фонд, тушаал шийдвэрийг авч үзнэ. Тухайн байгууллагын цалин хөлстэй холбоотой орсон гарсан тушаал, шийдвэрүүдийг авч үзнэ. Ажлын байрны тодорхойлолтуудыг авч үзэж хэрхэн захирагддаг ажил үүргээ гүйцэтгэдэг, хэрхэн хяналт тавьдаг талаар мэдээллийг авч үзнэ. Цалингийн өөрчлөлтийн талаархи мэдээллийг авч үзнэ. НД-ийн тайлангийн кодыг авч тухайн байгууллагын НД-ийн тайлангийн мэдээллүүдэд боловсрлуулалт хийж эхэлнэ. НД-ийн өр, авлагын үлдэгдэл нь санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шинжлэн судалж тулгалт хийх За одоо нягтлан бодогчийн ажил дээр төвлөрч ажиллана эхлээд ерөнхий журналын хэсгээс Цалингийн зардал, НДШ-ийн ангилал, ХХОАТ болон гарт олгосон цалинг шалгаж эхэлнэ. Цагийн бүртгэлийн хэсгийг шалгаж тулган тухайн сарын илүү, дутуу цагийн мэдээллийг тогтоож цалингийн бодолтыг хөөн шалгана. Цалингийн нэмэгдэлүүдийг тушаал шийдвэр дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг шалгаж татваруудыг тулган шалган Гарт олгосон цалинг шалгаж дуусгана. Цалингийн сар бүрийн нэгтгэл хүснэгт, цалингийн урьдчилгаа, авлагууд үүссэн шалтгааныг тогтоож суутгалуудыг тулган шалгана. Цалингийн хүснэгтийг тулган шалгаад Ерөнхий журнал руу хөөн шалгана. Орлогын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан цалингийн зардал, ААНОАТ-ын тайланд тусгагдсан цалингийн зардлуудыг тулган шалгана. Мөнгөн гүйлгээний тайланд гарт олгосон цалинг хэрхэн ямар дүнгээр бичсэнийг мөнгөн хөрөнгийн бүртгэлтэй тулган шалгаж зөрүүг тогтооно. Зөрүүгүй бол онц сайн байнаа гэсэн үг юм. Цалингийн зардлыг тухайн тайлант хугацаанд ямар байх талаар гаргасан төсөв төлөвлөгөөтэй тулган шалгаж нийт зардалд хэдэн хувь эзэлж байгааг цаашид хэрхэн хэд хүртэл цалин болон урамшууллыг нэмбэл танай байгууллагын орлого, ашиг нэиэгдэх талаар дүгнэлт гаргаж зөвлөмж өгөөд л ажил дууслаа гэсэн үг.

  • Мөрдөн шалгах аудит

    Мөрдөн шалгах аудит нь санхүүгийн зөрчлийг илрүүлэх, байгууллагын доторхи болон гадагшлах хөрөнгө, хөрөнгийн хөдөлгөөнийг хянахын тулд дансны шалгалт, нягтлан бодох бүртгэлийн журмыг ашиглах явдал юм. Мөрдөгчид гэдэгт ёс зүйн зөвлөх, аудитын хорооноос дэвшүүлсэн, эрх олгосон, томилогдсон, зөвлөлдсөн эсвэл хандсан хүмүүс буюу хороог хэлнэ. Үүнд компанийн аудиторууд болон цагдаагийн байгууллага багтана. Мөрдөн шалгах аудитын зорилго нь: Санхүүгийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа нь аудит хийж буй санхүүгийн тайлан, бүртгэлийг үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж, аудитын санхүүгийн бодит байдлыг тусгах зорилготой байгууллага юм. Шүүхийн аудитор юу хийдэг вэ: Шүүхийн аудитор нь эрүүгийн мөрдөн байцаалтад зориулж санхүүгийн мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг санхүүгийн мэргэжилтэн юм. Эдгээр аудиторууд нь залилан мэхлэх, дээрэмдэх, завших зэрэг санхүүгийн хэд хэдэн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх боломжтой.

  • Аудитын аргачлал

    Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны шинж чанар, үйл ажиллагааны цар хүрээ, систем болон ажил гүйлгээ зэргээс шалгаалан аудитын аргачлалыг сонгоно. Бизнесийн эрсдлийн арга: Аудитор нь үйлчлүүлэгчийн бизнесийн эрсдлүүдийг тодорхойлж, санхүүгийн тайлагналтай холбоотой гол гол чухал эрсдлүүдийн авч үзэх байдлаар аудит хийдэг. Аудитор бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх боломжтой болох ба хаана ямар эрсдэл учирч болох, түүнээс хамааран санхүүгийн тайлангийн аль хэсэгт буруу тайлагдах магадлалтай болохыг тодорхойлно. Аудитын эрсдэлд суурилсан арга: Материаллаг буруу тайлагналын эрсдлийг тодорхойлоход шаардлагатай үнэлдэг арга бөгөөд уламжлалт аргаар өндөр эрсдэл бүхий зүйлс дэлгэрэнгүй байдлаар аудитад хамрагдах ба харин бага эрсдлтэй зүйлсэд бага хэмжээний анхаарал тавина. Биет тестийн арга: Санхүүгийн тайлангийн данс бүрийн бичилт болон дэмжих баримтууд руу нь харьцуулан шалгадаг ба жижиг байгууллагуудад хэрэглэгддэг үндсэн арга юм. Хангалттай тооны аудитын ажилтнуудтай байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд дутуу тайлагнагдсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд аупитад өртөхгүй улмаар материаллаг бус шинж чанартай зүйлсүүд аудитад хэт өртөх дутагдалтай талтай. Системийн арга : Санхүүгийн тайлантай холбоотой бүх зүйлсийг аудитад хэт бүрэн хэмжээгээр хамруулахаас зайлсхийх үүднээс энэхүү аргыг ашигладаг бөгөөд санхүүгийн тайлангийн бие даасан үзүүлэлтүүд нь аудитад хамрагдахгүйгээр үйлчлүүлэгчийн хэрэглэж байгаа систем болон түүний дотоод хяналтууд дэлгэрэнгүй байдлаар шалгадаг ба мөн циклийн арга ч гэж зарим нь нэрлэдэг. Балансын арга : Санхүүгийн тайлангуудаас балансыг хамгийн чухал гэж үзэн аудит эхэлдэг арга бөгөөд жижиг аж ахуй нэгжид илүү тохиромжтой. Балансын дансны үзүүлэлтүүдийг тестлэдэг харин орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг хязгаарлагдмал хүрээнд тестлэнэ. Шууд тестлэх арга: Энэхүү зарчим нь өөр бусад олон аудитын үндсэн зарчим нь болж байдаг бөгөөд тест хийгдэх гол чиглэлийг тодорхойлох нь чухал юм. Шууд тестлэх аргаар санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн илүү тайлагнал эсвэл дутуу тайлагналаас үүссэн алдаа, давхар бичилтийн системтэй холбоотой үүссэн алдаа, орхигдуулсан, буруу тайлагнасан зэрэг алдаануудыг илрүүлэхэд ашиглана. анхан шатны баримт, мэдээллээс дансны үлдэгдэл рүү дансны үлдэгдлээс анхан шатны баримт мэдээлэл рүү 7. Шинжилгээний арга: Санхүүгийн ба санхүүгийн бус өгөгдлүүдийн хоорондын харилцааг судал замаар санхүүгийн мэдээллийг үнэлэх арга юм. ​Биет тест, системийн үнэлгээ, шууд тестлэх болон шинжилгээний аргуудыг хослуулан аудитын аргачлалыг хэрэгжүүлдэг. Эх сурвалж: Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага

  • Аудитын зарчим

    Аудитор нь дараах зарчмыг баримтлан ажиллана. 1. Хараат бус байдал Аудитор нь үйлчлүүлэгч, түүний удирдлагын аливаа үүрэг, ашиг сонирхолоос ангил тусгай байж, үнэнч шударга ажиллахыг хэлэх бөгөөд аудитор нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдрэмж, оюун санааны тодорхой үзэл баримтлалтай байж олон нийтийн ашиг сонирхол нийцсэн, тэдний итгэл найдварыг хүлээн, мэргэжлийн ур чадвар гарган ажиллах ёстой. 2.Шударга ёс Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ шулуун шударга бөгөөд үнэнч байх ёстой. 3. Бодитой хандах Мэргэжлийн нягтлан бодогч шударга байхын хамт атгаг санаа агуулах, тал тохой татах, сонирхлын зөрчил буюу бодитой хандлагыг гажуудуулж болзошгүй бусдын нөлөөнд өртөхөөс зайлсхийх ёстой. 4. Нууц хадгалах Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, мэдээллийг өгөх хууль ёсны эрх, үүрэгтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй буюу нийтэд дэлгэхгүй байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчийн бизнесийн нууцыг чандлан хадгалах, мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, тусгай эрх, хуулийн болон мэргэжлийн дагуу мэдээллийг авч үзэх үүрэг, хариуцлага хүлээгээгүй аливаа гуравдагч этгээдэд танилцуулах зэрэг үйлчлүүлэгчийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулахыг аудиторт хориглоно. 5. Мэргэжлийн хянамгай байдал Аудитын компанид ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн ур чадвараа хянуур нямбай байдал, хичээнгүй чармайлттай хослуулан ажиллах үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйлчилгээг зохих ур зүй, мэдлэг чадвар, хичээл зүтгэл гарган гүйцэтгэж, мэргэжлийн практик үйл ажиллагаа, хууль тогтоомж арга техникийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх ёстой. 6. Мэргэжлийн зан төлөв Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлж болзошгүй аливаа зан үйлдлээс зайлсхийх ёстой. 7. Техникийн стандартууд мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.

  • Аудит гэж юу вэ, зорилго, төрлүүд

    Аудит гэдэг үг нь "audio" гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд таныг тэр сонсож байна, тэр таны найдвартай сонсогч хэмээх утгыг илэрхийлдэг. Аудит нь бизнесийн байгууллагыг болзошгүй эрсдлээс хамгаалж, санхүүгийн тайлан дээр үндэслэн баталгаажуулж, үнэлэлт дүгнэлт өгдөг мөн орлого, зарцуулалтаа бодитой, үр дүнтэй тооцоолоход зөвлөн туслахад чиглэгдэнэ. Аудитын төрлүүд: Хөндлөнгийн аудит Дотоод аудит Татварын аудит Санхүүгийн тайлангийн аудит Үйл ажиллагааны аудит Нийцлийн аудит Мэдээллийн системийн аудит Цалингийн аудит Бараа материалын аудит Төлбөрийн аудит Процессийн аудит Залилангийн аудит Технологийн аудит Төслийн аудит Мэдээллийн аудит ... Аудитыг хийгдэх үндэслэлээр нь: Заавал хийгдэх Өөрийн санаачлагаар хийгдэх Аудитыг гүйцэтгэгчээс нь хамааруулан: Гадаад буюу хөндлөнгийн аудит Дотоод аудит Төрийн аудит Аудитыг хамрах хүрээгээр нь: Санхүүгийн тайлангийн аудит Нийцлийн аудит Гүйцэтгэлийн аудит

  • Аудитын 4 онол, зарчмууд

    Эрхэмүүдээ та бүхэнд өнөөдөр аудитын онол, аудитын зарчмуудын талаар мэдээлэл оруулж байна. Аудитын онол: Цагдаагийн онол: Аудиторын ажил бол залиланг илрүүлэх ба түүнээс урьдчилан сэргийлэх мөн санхүүгийн мэдээллийн арифметик тооцооллыг нягтлах явдал юм. Найдаж болох онол: Аудит хийгдсэн санхүүгийн тайлан нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс менежерүүдийн удирдлага зөв гэдэгт найдах итгэлийг бэхжүүлнэ. Итгэлтэй байх онол: Хувьцаа эзэмшигчид өөрийн оруулсан хөрөнгийнхөө хариуд компанийн удирдлагаас хариуцлагатай байхыг шаардах бөгөөд бодит байдлаас гажсан байж магадгүй гэж үзвэл санхүүгийн тайланд аудит хийлгэж мэдээллэхийг шаарддаг. Агентийн онол: Нэр хүнд бүхий аудитортой хийх хэлэлцээр, гэрээт ажлын хэрэгцээ зөвхөн гуравдагч талын бус компанийн менежерт байдаг. Аудитын зарчим: Хараат бус байдал: Аудитор нь үйлчлүүлэгч, түүний удирдлагын аливаа үүрэг, ашиг сонирхлоос ангид тусгай байж, үнэнч шударга ажиллахыг хэлнэ. Аудитор нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдрэмж, оюун санааны тодорхой үзэл баримтлалтай байж олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, тэдний итгэл найдварыг хүлээн, мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллах ёстой. Шударга байх: Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлйин үйлчилгээ үзүүлэхдээ шулуун шударга бөгөөд үнэнч байх ёстой. Бодитой байх зарчим: Мэргэжлийн нягтлан бодогч шударга байхын хамт атгаг санаа агуулах, тал тохой татах, сонирхлын зөрчил буюу бодитой хандлагыг гажуудуулж болзошгүй бусдын нөлөөнд өртөхөөс зайлсхийх ёстой. Мэргэжлийн хянамгай байдал: Аудитын компанид ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн ур чадвараа хянуур нямбай байдал, хичээнгүй чармайлттай хослуулан ажиллах үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйлчилгээг зохих ур дүй, мэдлэг чадвар, хичээл зүтгэл гарган гүйцэтгэж, мэргэжлийн практик үйл ажиллагаа, хууль тогтоомж арга техникийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан чадварлаг үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх ёстой. Нууц хадгалах: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, мэдээллийг өгөх хууль ёсны эрх, үүрэгтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй буюу нийтэд дэлгэхгүй байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчийн бизнесийн нууцыг чандлан хадгалах, мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, тусгай эрх, хуулийн болон мэргэжлийн дагуу мэдээллийг авч үзэх үүрэг, хариуцлага хүлээгээгүй аливаа гуравдагч этгээдэд танилцуулах зэрэг үйлчлүүлэгчийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулахыг аудиторт хориглоно. Мэргэжлийн зан төлөв: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлж болзошгүй аливаа зан үйдлээс зайлсхийх ёстой. Техникийн стандарт: Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.

  • Санхүүгийн тайлангийн аудит

    Санхүүгийн тайлангийн аудит нь үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангууд, нягтлан бодох бүртгэлийн бодлого гол ба бусад нэмэлт тайлбар, тодруулгууд нь үнэн зөв, шударгаар илэрхийлэгдсэн эсэх талаар аудитор дүгнэлт гаргаж, дотоод болон гадны мэдээлэл хэрэглэгчдэд мэдээллэх зорилготой. Аудитын тухай хуулийн 3.1.5-д " аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг" заасан байна. Ямар үед санхүүгийн тайлангийн аудит хийлгэх вэ? Аудитын тухай хуулийн дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх шаардлага үүссэн үед Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол Хөрөнгө оруулалт татахаар зэхэж байгаа бол Зээл авах, өрийн үнэт цаас гаргах гэх мэтээр санхүүжилт татан төвлөрүүлэх бол Хөрөнгийн бирж дээр нийтэд хувьцаа гаргах бол Хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгөндөө хяналт тавихаар зэхэж байгаа бол

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page