top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

254 results found

  • Хэрхэн хялбаршуулсан горимоор Хувь хүний орлогын албан татварын тайланг илгээх вэ

    ХХОАТ-ын тухай хуулийн 15.6.-д “тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж” гэж заасны дагуу хувиараа бизнес эрхлэгч иргэн та 2023 оны 12-р сарын 31-ний дотор хялбаршуулсан горимын хүсэлт илгээж тайлангаа хялбаршуулсан горимоор илгээх боломжтой. Өмнөх тайлант жилд буюу 2020 оны тайлангаа хялбаршуулсан горимоор илгээсэн бөгөөд энэ оны борлуулалтын орлого нь 50 саяд хүрээгүй бол дахин хүсэлт илгээх шаардлагагүйгээр хялбаршуулсан горимоор тайлангаа илгээнэ. Хялбаршуулсан горимыг хэн ашиглах вэ: Өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс доош бол Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш бол Татварын бүртгэл мэдээллийн системд холбогдсон бол Хялбаршуулсан горимыг хэн ашиглах боломжгүй вэ: Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш бол Хялбаршуулсан горимыг ашиглахын давуу тал: Жилд 1 удаа тайлан гаргана. Татвар ногдох орлогоос 1% -иар татвар ногдуулна Зардал нотлох шаардлагагүй Тайлан гаргахад хялбар Хялбаршуулсан горимыг хэн ашиглахад юуг анхаарах вэ гэвэл: Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжгүй. Хялбаршуулсан горим ашиглах хүсэлт илгээх вэ: Тухайн татварын жилдээ багтаана Тухайлбал: 2023.12.31 өдөртөө Цахим тайлангийн системээр ebarimt2.0 арр ашиглан илгээх бүрэн боломжтой. Хялбаршуулсан горимоос хэзээ гарах вэ: НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн бол тухайн өдрөөс эхлэн Өөрийн хүсэлтээр Тайлант оны дундуур хялбаршуулсан горимоос гарахыг хориглоно. Тухайн онд хялбаршуулсан гарах хүсэлт илгээсэн бол дараа оны 1 дүгээр сарын 1 нээс гарна гэсэн үг юм.

  • Харилцахын тайланг хэрхэн боловсруулах вэ

    Өглөөний мэнд. Эрхэм нягтлан бодогч, санхүүчдээ санхүүгийн тайлан гаргаж байгаа хэн бүхэн эхний ээлжинд "Харилцахын тайлан" -г стандартын дагуу бэлдэж боловсруулж сурах хэрэгтэй байна. Энэ үүднээс өнөөдөр "Харилцахын тайлан"-ийн хэрхэн хаанаас авах, яаж боловсруулах, хэрхэн хаана ашиглах, тайлангийн ач холбогдол, үр дагаварын тухай оруулж байна. Хаанаас авч боловсруулалт хийж эхлэх вэ: Хувь хүн та, танай албан байгууллага бүгд банкинд харилцах данстай. Тухайлбал: Хаан банк /төгрөг/ 5000458963, ХХБ /төгрөг/ 4517258963, Хас /доллар/ 448963 гэх мэт. Тэрхүү өөрийн байгууллагын харилцах дансны мэдээлэл рүүгээ интернэт банкаараа орж Дансны хуулга цэсийг дарж хугацаагаа тодорхой заагаад EXCEL хэлбэрт хөрвүүлнэ. Татагдсан EXCEL файл маань таны компьютерын downloand хэсэгт татагдсан байх болно. Downloand хэсэгт татагдсан дансны хуулгыг нээж боловсруулалт хийж эхэлнэ. Таны банкны хуулга дээр банкны теллерийн бичсэн гүйлгээний утга, огноо, орлого, зарлагууд байх бөгөөд түүнийг өөрийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан гүйлгээний утгад хөрвүүлэн боловсруулалт хийнэ. Өөрийн байгууллагын НБББББ-т заасан гүйлгээний утга буюу түлхүүр үг мөн харилцагчийн мэдээллийг өөрт ойлгогдохоор богино хэлбэрт оруулсан боловсруулалт хийнэ. Тухайлбал: Дансны шимтгэл, интернэт банкны шимтгэл гэх мэтийг нэгдсэн байдлаар Банкны шимтгэл, Цалин, цалин өгөв, цалингаа олгов гэх мэт бичсэн гүйлгээний утгуудыг богино үгээр "Цалин олгов" гэх мэтээр харилцагчийн мөн адил ийм богино хэлбэрт оруулж бичнэ. Дансны хуулгын дата мэдээллээ боловсруулалт хийсний дараа стандарт "Харилцах тайлан" -ийн хэсэг рүү орж тохирох мэдээлэлүүдийг тулган шалгаж хуулан авчирч тавина. Ингээд л харилцах бэлэн боллоо гэсэн үг. 2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйлсүүд: Он сар өдрийг нэгдсэн сортлон боловсрууллат хийхэд амар хялбар болгох Гүйлгээний утга буюу түлхүүр үгийг нэгдсэн хялбар боловсруулалт хийхэд хялбар болгох Харилцагчийн мэдээллийг мөн адил хялбар амархан боловсруулж Ибаримттай тулган шалгах учраас байгуллага, хувь хүний нэрсийг тодорхой бичих Эхний болон эцсийн үлдэгдлийг гарган тааруулж элдэв хэрэггүй мэдээлүүдийг устгах хэрэгтэй. 3. Бэлэн болгосон харилцахын тайланг яг юунд ашигладаг вэ: Бэлэн болгосон харилцахын тайланг Шууд Ерөнхий журнал хэсэгт тавина. Гүйлгээ балансыг тулган шалгахад ашиглана. Ибаримтуудыг орлого, худалдан авалтыг тулган шалгахад ашиглана. 4. Харилцахын тайлангийн ач холбогдол: Харилцахаар орж ирж байгаа мөнгөн орлого, зарцуулалтыг хянах Гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч нар ядахад үүнийг хянаж мөнгөний зарцуулалтыг мэдэх, ойлгох, захиран зарцуулалтаа хянахад илүү хялбар Мөнгөө хянахгүйгээр ТАНЫ бизнес хэзээч явахгүй шүү 5. Боловсруулахгүй бол ямар муу үр дагавартай вэ: Эрхэм санхүүч та ойд төөрсөн сармагчин лугаа адил байна. Танай байгууллагын мөнгөн зарцуулалт хэр байгааг мэдэх ямарч боломжгүй. Санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргах ямарч боломжгүй.

  • НӨАТ-ын тайлангийн борлуулалт, худалдан авалт,гаалийг мэдээг хэрхэн боловсруулах нэгтгэн харах вэ

    Оройн мэнд, Эрхэм нягтлан бодогч, санхүүчдээ санхүүгийн тайланг гаргаж байгаа бол 2 дахь өгөгдөл бол "Харилцахын тайлан"-гаа боловсруулсаны дараа НӨАТ-ын тайлан, түүний худалдан авалт, борлуулалт, гаалийн мэдээгээ нэгтгэн ибаримттайгаа тулган зөрүү үүсч байгаа талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ үүднээс миний хувьд хэрхэн хаанаас авах, яаж нэгтгэж хянах, боловсруулах, хэрхэн ашиглах, хэрхэн тоог тааруулж хаана ашиглах, тулгах, баталгаажуулах, дансны үлдэгдлийг хянах, санхүү болон татварын тайлантай уялдуудах талаар оруулж байна. Хаанаас авч боловсруулалт хийж эхлэх вэ: НӨАТ танай байгууллага нь НӨАТ-тай холбоотой тоон мэдээлэлд байнга дүгнэлт хийж анхаарч ажиллах хэрэгтэй. Борлуулалт буюу орлого орж ирж байвал танай байгууллага татварт өр төлбөр үүсч харин худалдан авалт болон гаалийн НӨАТ-ын төлөлтөөр зөвхөн буурч орлого их бол татварт өртэй, худалдан авалт, гаалийн төлөлт их бол татвараас буцаан авалт үүсэх болно. НӨАТ-ын тайлангаарх үүссэн бүх мэдээллийг нэгтгэн харж анализ хийнэ. Орлогын нэгтгэлийг ингээдл хийгээд нэгтгээд хянаад явчихна. Нягтлан бодогч нарын алдаа нэгтгэн хянаж, харж чадахгүй д байна. Худалдан авалтыг өмнө хянаад явах бөгөөд харилцахаар гарсан гүйлгээ бүрт худалдан авалтын ибаримтыг бүртгэж хөтлөөд явна. Ибаримтаар баталгаажихгүй гүйлгээ гаргахгүй байх талаар тухай бүр нь анхаарна. Ибаримт улмаар НӨАТ-тэй баримт хичнээн бүрдүүлнэ танай төлөх татвар бага гарна. Ибаримт баримт нь НӨАТ-тэй буюу НӨАТ-гүй гэж 2 төрөл байх бөгөөд НӨАТ төлөгч байгууллага боломжтой бол худалдан авалт бүрт НӨАТ-тай баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл 2 татварт нөлөөлж хасалт хийгддэг. Энэ нь НӨАТ тэй ибаримт нь танай байгууллагын НӨАТ-ыг бууруулахаас гадна ААНОАТ-ын хасагдах зардалд орж ААНОАТ-ын татварыг бууруулна. Бас анхан шатны баримтаар нотлогдон хөрөнгө нэмэгдэнэ. Харин НӨАТ-гүй ибаримт нь зөвхөн ААНОАТ-ын татварыг л бууруулна. Гэхдээ ор баримтгүй г бодвол арай дээр шүү. Гаалиа бас ингээд нэгтгэчихнэ. Их амархан. Цагийн юмыг цагт нь хийгээд л гүйцээ. 2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйл: Сар бүр л НӨАТ-ын тайлангаа гаргаад хуулаад тавих хэрэгтэй Мөнгөний орлого, зарлагын гүйлгээгээ анхаарч тулгалт хийж байгаарай. Ямар байгуулага баримтгүйгээр мөнгө авсаныг тухай бүр хяналт хийх хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчээр аль болох бичилт хийхгүй байхад анхаарах хэрэгтэй. 3. Бэлэн болгосон НӨАТ-ын нэгтгэлийг яг юунд ашиглах: Удирдагуудад орлого, зарлагын мэдээлэл танилцуулахад Орлогоо тааруулж СТ-2 буюу Орлогын тайлан гаргахад ААНОАТ-ын тайлангийн орлогоо тааруулан харахад Санхүүгийн тайлангийн НӨАТ-ын үлдэгдлийг тааруулахад Мөнгөн гүйлгээний тайлангийн татварт төлсөн дүнд НӨАТ-ын төлөлтийг 4. НӨАТ-ын нэгтгэлийн ач холбогдол: Сар бүр нэгтгээд нэг хүснэгтэнд оруулж дүнг удирдлагуудад танилцуулахахад хялбар Орлого хэд болж худалдан авалт хэд болж байгаа улмаар гаальд хэдэн төгрөг төлж байгаа хэдэн удаа гаалиар бараа оруулж ирсэнг харах боломжтой НӨАТ-ын өр төлбөр хэд байгаа хэдэн төгрөг төлснөө харчихна. Харилцахын орлого зарлагаа хараад хэн баримт дутуу бүрдүүлсэн хэдэн төгрөгийн борлуулалт болон худалдан авалтанд и баримт бичигдээгүй талаар харчихна. 5. Нэгтгэн харж чадаагүй байдлаас үүдэн ямар муу үр дагавар үүсэх: Эрхэм санхүүч та нэгтгэл хүснэгт хийгээгүй байдлаас үүдэн ойд төөрсөн сармагчин лугаа адил байх болно. Тайлант хугацаанд мөнгөн орлого, зарлагатай уялдсан мөнгөн гүйлгээний дүнгүүдийн хэд нь баримтаар нотлогдож байгааг харах боломжгүй улмаар жилийн эцэст анхан шатны баримтаар нотлогдохгүй орлого, зардал маш их болно. Мөнгөний хяналт суларч санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдахад хүрнэ. НӨАТ-ын нэгтгэл хүснэгтийн бид веб дээрээ EXCEL хэлбэрээр оруулсан байгаа шүү. Хараарай. Амжилт. Цаг хугацаатай уралдан ажиллах "Мятрашгүй тэмцэгчидээ"

  • Цалингийн нэгтгэл буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-11

    Өглөөний мэндээ. Эрхэмүүдээ. Санхүүгийн тайлан гаргаж байгаа та бүхэн минь 3 дахь алхам болох цалингаа нэгтгээд "Цалингийн нэгтгэл" хүснэгтээ хийгээд явчихаарай. Ингээд хийгээд явж байвал "Цалин хөлсний " ТТ-11 ийг гаргахад их амархан шүү дээ. Үүнийг сар бүр хөтлөөд гялалзаад байвал Цалин хөлстэй холбоотой ТТ-11 мөн НД-ийн тайлангаа ч хүлээн авсан аваагүй г байс хянаад явчихна. За бас тоо бүрийн тайлан бүрийн ард хяналтаа хийгээд давхар алхачих тэгвэл амар. Миний хувьд НДШ-ийн төлөлт өр төлбөрийн мэдээллээ бас хараад хяначихдаг. Хаанаас боловсруулалт хийх вэ: Дээр "Цалингийн нэгтгэл" хүснэгтийг хийхийн тулд зөвхөн таны сар бүрийн 5-ний дотор илгээдэг https://app.ndaatgal.mn/onlineshim/ сайт дахь НД-ийн тайлангийн мэдээллийг л нэгтгэхэд хангалттай. 2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйл: Сар бүр хүлээн авсан НД-ийн тайлангаа хараад л хуулчихна. НД-ийн төлөлтөө биччихнэ. Хүн бүрийн цалингийн мэдээллийг нэгтгээд сар сараар нь хянаад харчихаарай. Цалингийн хүснэгтээс минь өөр байхвий. Хөнгөлөлтөө зөв тооцож бүртгэж байна уу мөн НД-ийн код тухайлбал: 40 үү 01 үү, гэдгээ харчихаарай. 3. Бэлэн болсон "Цалингийн нэгтгэл хүснэгт" -ийг яг юунд ашиглах вэ Цалингийн фондоо, Цалингаас суутгаж байгаа НДШ, ХХОАТ улмаар байгууллагын төлөх НДШ, гарт олгож байгаа цалингуудаа, татвары хөнгөлөлтөө бүгдийг нэг хүснэгтээс харчихна. НД-ийн авлага, өр төлбөрийг нэгтгээд харж улмаар улирал бүрийн НДШ-ийн өглөг дансаа шахаад харчихна. Мөнгөн гүйлгээний тайлангийн гарт олгох цалингаа тулгаад харчихна. ТТ-11 тайлангаа Санхүүгийн тайлан гаргахаас өмнө гаргаад сайхан илгээчихнэ. Ингээд л нэг илгээх тайлангаас хурдхан гэгч нь салчихна. 4. Цалингийн нэгтгэл хүснэгтийн ач холбогдол: Цалингийн талаар удирдлагуудад танилцуулахад хялбар товч дараад л болчихно. Танай байгууллагын ажилтан Дорж гүйж орж ирээд цалингийн мэдээлэл асуухад товч дараад л мэдээллийг хэлээд өгчихнө. Мөнгөн гүйлгээний тайлангийн гарт олгох цалин энэ хүснэгтээс мөн хөнгөлөлт гэх мэт тайлангийн таарах тоонууд чамайг хүлээгээд хариу нь гарчихсан сайн байна уу ГАНАА гээд л сууж байна шүү дээ. 5. Нэгтгэн харж чадаагүй байдлаас үүдэн ямар муу үр дагавар үүсэх вэ гэж үү: Цалингийн тухай заавал бодож сууж удирдлагууддаа тайлагнана цаг хугацаа гарздана. НД ийн өрийн үлдэгдэл хэд байгаа тухай зарим сандарсан үед мэдэхгүй санхүүгийн тайлан гаргах буюу НД ийн тайлан өгөх үедээл санана. Гарт хэдэн төгрөг олгох сар бүр захирлын асуултанд унаж мөнгөн урсгалын тайлан гаргах үеийн удирдлагын шалгалтанд мөн унана. Та байнга уингэж шалгалтанд унаад байвал МАНАЙ нягтлан асуулт асуухаар л дэлгэцнийхээ ард очоод л суучихдаг гэдэг нэр авна шүү дээ. "Цалингийн нэгтгэл хүснэгт" файл хэлбэрээр манай веб дээр байгаа шүү дээ. Татаж аваад ашиглаарай. Амжилт

  • Танай санхүүгийн тайлан хэрхэн баталгаажих вэ?

    Өглөөний мэндээ. Эрхэм нябко нар минь. Санхүү, татварын тайлангуудаа хийгээд одоо илгээж баталгаажуулах шатандаа орцгоож байна. Санхүүгийн тайлан маань хэрхэн баталгаажих вэ гэдэг дарааллын талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм компанийн захирлууд, нягтлангууд минь та бүхэн Аудитын байгууллагатай холбоо барьж гэрээ хийх талаараа ярилцаж үнийн санал аван гэрээгээ хийнэ. Улмаар гэрээ хийгдэнэ. 3. Аудитын байгууллага ирсэн гэрээг PDF файл болгон харилцагч нэмж үүсгэнэ. 4. Харилцагч үүсгээд Сангийн яамны сайтад гэрээг хавсарган гэрээний дугаар, тайлангаа засаж болох хугацаа зэргийг оруулан сайтад байршуулна. 5. Эрхэм нябко таньд мэдээлэл очно. 6. Эрхэм нябко та баталгаажуулах товчийг дарснаар хүчин төгөлдөр болж танай 2023 оны санхүүгийн тайлан баталгаажна. Амжилт. Санхүүчдээ.

  • Иргэн бүр ХХОАТ-ын тайлангаа хуулийн хугацаандаа илгээгээрэй.

    Амралтын өдрийн мэндээ. Иргэн бүр хуулийн Хувь хүний орлогын татварын хуулийн дагуу өөрсдийнхөө татварын эрхээр орж "ХХОАТ-ын тайлан TT-06" -г илгээх ёстой шүү. Амжилт Энэ удаа би компьютер дээрээсээ хэрхэн ТТ-06 г илгээх талаар орууллаа. Гар утаснаасаа мөн илгээж болно дараагийн удаа гар утаснаас хэрхэн илгээх талаар оруулах болно. https://etax.mta.mn/ энэхүү хаягаар нэвтрэн өөрийнхөө тайланг хуулийн хугацаа болох 2024 оны 02 дугаар сарын 15 наас өмнө илгээгээрэй. Дараах шатлалаар илгээж байна. Тайлан хэсэгт дарж Тайлан тушаах товчийг идэвхжүүлнэ. Миний хувьд 2 тайлан илгээхээр гарч байна. Яагаад гэвэл би Үндсэн хөрөнгө худалдан авч татвар төлсөн байна. ТТ-06 буюу ХХОАТ-ын тайлангаа илгээчихлээ шүү. Их амархан. Чадахгүй бол асуугаарай За ингээд 2 тайлангаа илгээчихлээ. Амжилт

  • Шинэ НД-ийн тайланд ашиглагдах мэдээлэл

    Өглөөний мэндээ. Эрхэм САНХҮҮГИЙН ЭМЧ нараа та бүхэн маань ёстой нэг цаг хугацаатай уралданхан ажиллацгааж байна уу. Хэдхэн хоногийн өмнө САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА арай гэж бингодож илгээчихээд өнөөдөрөөс эхлэн НДШ-ийн тайлангаа мөн л бингодож сууна уу. Эрхэм захиралууд энэд тэнд тамгаа бариад би юу ч мэдэхгүй гээд гүйж явдаг хугацаа дууссан байна мөн дагаад САНХҮҮГИЙН ЭМЧ нар гэгдэх БИД НАР ч би мэдэхгүй ээ хэмээн мэлзэх учиргүй болоод байна шүү. Одоо тэгэхээр бүгдээрээ нээг их сайхан цэгцлээд авчихвал асуудалгүй амар болхонээ тайлангийн илгээж тушаах ажил. Амжилт манайхаан. Бид өнөөдөр та бүхэнд хэрэг болох болов уу хэмээн НД-ийн шинэ тайланг ашиглаж болох 3 хүснэгтийг оруулж байна. АЖИЛ ОЛГОГЧИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНД БҮРТГЭХ ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ, КОД ҮАМАТ-8-ын жагсаалтын ҮОМШӨ-ийн шимтгэлийн хувь хэмжээ буюу Ажил мэргэжлийн код ШИНЭ НД-ийн тайлангийн нөхөөд илгээх хүснэгтийг татаж аваад ашиглах хэлбэрээр оруулж байна. Амжилт. Асуух зүйл байвал асуугаарай. Бид онлайн орчинд байнга ажиллаж байна дараах байдлаар харьцаж мэдээлэл авч болно. Веб хуудсаараа: Ubaudit.mn Пэйж хуудсаараа: https://www.facebook.com/uliastaivan Утсаар тодруулж болно: 70157405

  • Та хүсвэл Тэтгэврийн даатгал төлж ч болно төлөхгүй ч байж болно.

    Та бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг НД-ийн ерөнхий хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ний өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хууль нь 47 зүйл бүхий 6 бүлэгтэй хууль билээ. Байгууллагын дарга нар, захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд сүүлийн хэдэн өдөр НД-ийн шинэ системээр НД-ийн тайланг хэзээ хэрхэн илгээх талаар ажиллаж байна. НД-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч нэлээд хэдэн сонголтууд, ажил мэргэжлийн кодууд нэмэгдэж шинэчлэлт нэлээдгүй оржээ. За харин тэтгэврийн даатгал төлөхгүйгээр цалинг хөлсөө авах боломж нээгдсэн байгаа шүү. Харин хүмүүс өөрөө хүсэх буюу жилийн эцэст тэтгэвэр дээр нэмэгдүүлэн тооцогдох нэмэгдлээ авахгүй гэсэн тохиолдолд та санхүүгийн мэргэжилтэнгүүддээ хэлж ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ээ төлөхгүй байж болно. Дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа хүмүүс: Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -22011 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -34011 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -38012 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -39012 Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй)-70011 Харин дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа бол ТӨЛНӨ шүү. Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -22001 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -34001 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -38002 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -39002 Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө)-70001

  • НӨАТ-тэй ба НӨАТ-гүй орлогын дансны бичилт

    Өдрийн мэндээ. Өнөөдөр орлого хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг олгож байна. Орлого гэж юу вэ? Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн дотогшоо урсгал юм. Орлогыг дотор нь 4 ангилдаг: Борлуулалтын орлого Үйлчилгээний орлого Санхүүгийн орлого Хөрөнгө борлуулсаны орлого Орлого олж байгаа байгууллага, хувь хүн орлогыг НӨАТ-тэй эсвэл НӨАТ-гүйгээр хүлээн зөвшөөрнө. Ямар байгууллага, хувь НӨАТ төлөгч болох вэ? НӨАТ-ын тухай хуулийн 5.2 " Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" 5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; 5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан. Шинэхэн нягтлан бодочг нар маань дараах дарааллаар орлогоо хүлээн зөвшөөрч бүртгээрэй. Авлага хүлээн зөвшөөрөөрэй. 2. Мөнгө маань орж ирсэн учраас 2 дахь бичилтийг бичээрэй. 3. Харилцах дансаа хянаад ибаримтаа бичээрэй. Амжилт. За харин одоо НӨАТ төлөгч биш байгууллага, хувь хүний дансны мэдээлэл болон ибаримтын талаар мэдээлэл оруулж байна. НӨАТ төлөгч биш байгуулага, хувь хүн дансны бичилт 2. ибаримтаа шивээрэй. Амжилт

  • Худалдан авалтын НӨАТ-тэй ба НӨАТ-гүй дансны бичилт

    Өглөөний мэндээ. Өнөөдөр худалдан авалтыг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг оруулж байна. Бараа, ажил, үйлчилгээ гэж юу вэ? Нэмэгдсэн өртгийн тухай хуулинд дараах байдлаар тодорхойлсон байдаг: "Бараа" гэдэг нь мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг "Ажил" гэдэг нь Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг "Үйлчилгээ" гэдэг нь бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг Худалдан авалт гэдэг нь энгийн үгээр тайлбарлахад бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн гадагшаа урсгал юм. Худалдан авалтаар орж ирж байгаа ибаримтанд анхаарах зүйлүүд: Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарч орлого олж байгаа бол бараа, түүхий эд, борлуулахад бэлэн бараагаар Тухайн үйл ажиллагааг явуулж орлого олоход чиглэгдэж байгаа бол зардалд Ерөнхий удирдлагын зардалтай холбоотой бол ангилан зардалд Үндсэн хөрөнгө бол хувь тэнцүүлэн бүртгэж худалдан авалтандаа тусгах Харилцах дансны гүйлгээ бүрийг хянан шалгаж худалдан авалтын ибаримттай тулган шалгаж бүртгэх Харилцахаар гараагүй гүйлгээнүүдийг бэлэн мөнгөөр гарсан эсэхэд анхаарч бүртгэлд тусгах хэрэгтэй байна. Худалдан авалтын баримтыг байгууллага, ХУВЬ ХҮН НӨАТ-тэй болон НӨАТ-гүй дүнгээр бичнэ. Шинэхэн нягтлан бодогч нар маань НӨАТ-тэй худалдан авалтыг дагаад бичээрэй. НӨАТ төлөгч бол: 2. НӨАТ төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол 3. НӨАТ төлөгч биш байгууллага НӨАТ төлөгч байгууллагаас ирсэн худалдан авалтыг ингэж бүртгэнэ: 4. НӨАТ биш төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page