top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам

    "Татварын үйл ажиллагааны хяналт шалгалтын журам" нь ТЕГ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан. Энэхүү журам нь Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, татвар төлөгчид хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад энэ журмын зорилго оршино. Татварын хяналт шалгалтын хэлбэр: татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан ​"Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ. 2. татвар төлөгчийн хүсэлтээр Татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, алдагдал, илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотойгоор татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.2-т заасан хяналт шалгалтыг хийнэ. Татварын ерөнхий хуулийн 41.2-т " татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ " заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтанд хамрагдсанхугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" ХШ-12 маягтаар" баталгаажуулна. Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол"Нөхөн ногдуулалтын акт" үйлдэнэ. Хэсэгчилсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил нь бусад татварын төрөлд нөлөөлж байвал тухайн татварын төрлийг хяналт шалгалтад хамруулах, эсхүл бүрэн хяналт шалгалт хийх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынэрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй. Энэхүү журмын 2.1-д "татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан" заасан хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч : энгийн хяналт шалгалт Энгийн хяналт шалгалтад нь хялбаршуулсан болон нарийн төвөгтэй хяналт шалгалтуудаас бусад хяналт шалгалтыг хамааруулна. 2. хялбаршуулсан хяналт шалгалт Хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэлд үндэслэн цахим болон бусад хэлбэрээр хийнэ. Шаардлагатай тохиолдолд татвар төлөгчийг дуудан ирүүлж, ярилцлага хийх, холбогдох баримт материалыг гаргуулан авч болно. 3. нарийн төвөгтэй хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэнэ. Нарийн төвөгтэй хяналт шалгалтад бусад салбарын мэргэжилтэн, гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үнэ шилжилт, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг нарийн төвөгтэй ажиллагаа хийгдэх хяналт шалгалтыг хамааруулна. Татварын хяналт шалгалтыг дараах үе шатаар хийж гүйцэтгэх ба үе шат бүрт ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг бүртгэж ажлын тэмдэглэл хөтөлөж явна. Бэлтгэх Гүйцэтгэх Дуусгах Бэлтгэх үе шатанд: хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно. Хялбаршуулсан хяналт шалгалтын үед татварын албанаас тайлан залруулах шаардлага хүргүүлсэн өдрийг Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэн өдөр гэж тооцно. хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг ирүүлэх талаар "Баримт бичгийн хүсэлт"-ийг татвар төлөгчид биечлэн болон шуудангаар, төрийн байгууллагын цахим шуудан болон татварын улсын байцаагч өөрийн албаны цахим хаягаархүргүүлж, хүргүүлсэн тухай тэмдэглэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, татвар төлөгчид хүргүүлсэн "Баримт бичгийн хүсэлт"-д заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл"-ээр хүлээн авна. Хяналт шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авах ба "Баримт бичгийн хүсэлт"-ээр шаардсан баримт бичиг, мэдээ мэдээллийг татвар төлөгч тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол энэ талаар ярилцлагын тэмдэглэл хөтөлж, тайлбар гаргуулан авна. татвар төлөгч энэ журмын 1.6-д заасан нөхцөл байдал үүссэн, татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй болсон шаардлагатай бусад тохиолдолд татварын улсын байцаагчаас цахимаар ирүүлсэн хяналт шалгалт хийх томилолт, баримт бичгийн хүсэлт зэрэгтэй танилцан хяналт шалгалтын үйл ажиллагаанд аль болох хүндрэл учруулахгүйгээр үйл ажиллагааныхаа талаар ярилцлага өгөх, шаардсан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлж болно. татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй тохиолдолд ярилцлагыг утсаар, цаасан болон цахим хэлбэрээр хийж, тэмдэглэлийг гарын үсэг болон цахим эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. Гүйцэтгэх үе шатанд: хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авнө. хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөнө. хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулана мөн хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулна. хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баримтлан ажиллана мөн олон улсын татвартай холбоотой асуудлыг хянан шалгана. үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд нотлогдсон зөрчлийг бүртгэж, нөхөн татвар ногдуулах, торгууль, алданги тооцож, татвар төлөгчийн тайлагнасан, хяналт шалгалтаар тогтоосон татварын ногдуулалт төлөлтийн тооцоог хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл, он тус бүрээр хийх ба баталгаажуулалтаар хуулийн хугацаандтөлөөгүй татварт торгууль, алданги тооцно. Дуусгах үе шат: зөрчил, түүний хууль эрх зүйн үндэслэл, тооцооллыг хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулж, хянуулах ба хяналт шалгалтын үр дүнг тодорхойлоход мэдээлэл хангалттай эсэх, нотлох баримт, тооцооллыг нягталжшийдвэр гаргахад бэлтгэж, нөхөн ногдуулалтын акт,нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 өдрийн дотор татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Эх сурвалж: 1. ТЕГ-ын даргын 2023.02.28. А/34 Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1 2. ТЕГ-ын даргын 2016.12.23 А/60 Татварын албаны эрсдлийн удирдлагын журам

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийх

    Албан татвар суутган төлөгч нь албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах албан хүсэлтийг харьяа татварын албанд цахим хэлбэрээр гаргана. Том татвар төлөгчийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. албан татвар суутган төлөгчийн Том татвар төлөгч хариуцсан нэгж /цаашид ТТТХН гэх/-ийн хяналт шалгалтаар баталгаажуулснаас хойших хугацааны, өмнө нь хяналт шалгалт хийгдээгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдрөөс хойших хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бүрэн баталгаажсан эсэх, тайлангаарх илүү төлөлтийг Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэл болон цахим төлбөрийн баримтын системтэй тохирч байгааг ажлын 2 хоногт багтаан нягтална. нягтлах ажиллагааны явцад "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам" 5.2.1-д заасан хамрагдах хугацаанд албан татвар ногдох орлого тайлагнаагүй, зөвхөн бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар илүү төлөлт үүссэн байвал албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг буцааж, албан татварыг буцаан олгох боломжгүй талаар татвар төлөгчид мэдэгдэнэ. нягтлах үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу хянан баталгаажуулах саналыг албан бичгээр албан татвар суутган төлөгчийн хүсэлтийн хамт ТТТХН-д хүргүүлэх саналыг нягтлан Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хүлээн зөвшөөрөхүйцбага эрсдэлтэй бичил болон жижиг ангилалд хамаарах албан татвар суутган төлөгчийннэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр хийж болох бөгөөд бусад албан татвар суутган төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах энгийн хяналт шалгалтад хамруулна. ТТТХН-ийн хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь албан татвар суутган төлөгчөөс ирүүлсэн хүсэлт, аймаг, нийслэл, дүүргийн татварын албанаас ирүүлсэн саналын дагуу албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, буцаан авах болон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг баталгаажуулах ба энгийн хяналт шалгалтыг ажлын 14 хоногт, хялбаршуулсан хяналт шалгалтыг ажлын 3 хоногт багтаан хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулаагүй нөхцөлд илүү төлсөн албан татварын үлдэгдлийг буцаан олгох болон бусад төрлийн татварын өрөнд суутган тооцохгүй. "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш дараагийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийх ба шалгалтад хамрагдсан албан татвар суутган төлөгчийн худалдан авалт, түүнд төлсөн албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримт цахим төлбөрийн системд баталгаажсан байна. "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" /ХШ-12 маягт/-ны 3, 4 дэх хэсэгт дэлгэрэнгүй тусгах ба импортын бараанд төлсөн албан татварын дүнг гаалийн мэдээ, гаалийн бүрдүүлэлтийн баримтад үндэслэн төлбөр төлснийг нотолно. Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд түүний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-д заасны дагуу шийдвэрлэнэ. Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам 5-р хэсэг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1

  • Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо

    Өнөөдөр та бүхэнд Татварын шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгч бид ямар оролцоотой байх талаар мэдээлэл хүргүүлж байна. Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 4.3.3-т "татвар төлөгчид хүргүүлсэн "Баримт бичгийн хүсэлт"-д заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл"-ээр хүлээн авна. Хяналт шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авна" заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлэх ба заавал Монгол хэл дээр татварын албанд хүргүүлнэ. Татвар төлөгч нь хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор татварын албанд дараах хүсэлтийг гаргаж болно. татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хойшлуулах; хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчтай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчил үүссэн бол татварын улсын байцаагчийг өөрчлүүлэх хүсэлтүүдийг тавьж болно. ​Татвар төлөгч нь хяналт шалгалтыг томилолтын хугацаанд шуурхай хийх нөхцөл боломжоор хангана. Хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасны дагуу хяналт шалгалтад хамрагдаж буй хугацаанд хамаарах татварын тайланг залруулах болон хугацааг сунгуулах хүсэлт гаргахгүй бөгөөд үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад татварын улсын байцаагчид тайлбар, нотлох баримтыг шаардсан тухай бүр цахим болон цаасан хэлбэрээр гаргаж өгнө. ​Татвар төлөгч нь татварын албанаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдлоо гаргана. Татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой шинээр үүссэн нөхцөл, хөндлөнгийн мэдээлэл нь хяналт шалгалтад дахин хамруулах үндэслэл болно. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрт татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн дахин хяналт шалгалт хийх харьяаллыг тогтооно. Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийноролцоо-бүлэг 6 харах https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1

  • Татварын шалгалтын маягтууд

    Өмнө нь бид татварын шалгалтын журам зааврын тухай оруулсан харин өнөөдөр татварын шалгалтанд орохдоо бэлтгэж харах маягтуудыг оруулж байна. Хэд хоногийн дараа шалгалтанд хэрэхн бэлтгэх талаар дэс дараатайгаар оруулах болно. Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1 Татварын байцаагчийн бэлтгэж биднийг шалгадаг хүснэгтүүдийг EXCEL хэлбэрээр оруулж байна.

  • Илтгэх хуудас түүний биелэлтийг хангуулах

    Өнөөдөр та бүхэндээ татварын шалгалт дуусч Илтгэх хуудас, Нөхөн ногдуулалтын акт, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын талаар мэдээлэл оруулж байна. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт: Нөхөн ногдуулалт-дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг Нөхөн ногдуулалтын акт-татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг Илтгэх хуудас-татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас олгосон нэгдсэн дугаартай НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-НӨАТ-ын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг Акт, илтгэх хуудас нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас олгосон нэгдсэн дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байх бөгөөд нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт,илтгэх хуудсыг тус бүр 3 хувь үйлдэж, хувийг архив, татвар төлөгч, татвар төлөгчийн хувийн хэрэг хариуцсан нэгжид тухай бүр шилжүүлнэ. Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ. тэмдэглэх хэсэгт: хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх үндэслэл тогтоох хэсэгт: Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт, баталгаажуулсан үлдэгдлийн дүн, төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, торгуулийн дүн, төлбөрийг хүлээн авах Татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацаа байх ба үйлдсэн улсын байцаагчийн гарын үсэг, танилцсан татвар төлөгчийн нэр, гарын үсэг, хянан баталгаажуулсан даргын гарын үсэг огноо, тамга тамдаг байна. Ингээд л таньд асуудал үүссэн бол төлөх л үлдэж байгаа гэсэн үг юм. Амжилт. Эх сурвалж: Нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас үйлдэх, түүний биелэлтийг хангуулах- бүлэг 7 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1 Нөхөн ногдуулалтын акт, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас, Татварын хяналт шалгалтын томилолт, Ярилцлагын хуудас, Татварын хяналт шалгалтын ажлын карт, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, ААНОАТ-ын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон бусад орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо зэрэг 9 ш баримтууд https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758803298671&showType=1

  • Нас насныханы мөнгөнд хандах хандлага

    Санхүүгийн боловсролын тухай нас насаар ангилан үзвэл: 20-иод насныхан: Зээлээ тодорхойлж, төлбөрийн график гарган сайтар мөрдөх Гэнэтийн хэрэгцээний хадгаламжтай бол. 3-6 сарын зардалтай дүйцэхүйц хэмжээтэй. Энэхүү мөнгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байдлаар хадгалж, хэрэглэсэн бол дахин нэмж хадгал. Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд хүүгээр өсдөг хадгаламж болон бусад хөрөнгө оруулах боломжуудаас суралц. Боломжтой бол байшин зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй болох эсвэл тийм зорилгод хүргэх хадгаламж хийж эхэл. Ажилд орсноор хадгаламжтай болох боломж, түүний ач холбогдлыг бүрэн дүүрэн эдэлж байгаадаа итгэлтэй бол Та зохих ёсны даатгал (амьдралын, байр орон сууц, авто машин, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдах, хадгаламж) –тай эсэхдээ итгэлтэй бай. 30-аад насныхан: Хэрвээ хүүхэдтэй бол боловсролд нь хөрөнгө оруулалт хийж эхэл. Зээлээ үргэлжлүүлэн хяналтандаа авч, санхүүгийн болон хэрэгцээгүй жилийн хураамж зэргийн төлбөрөөс зайлсхий. Өөрт байгаа болон бий болгохыг хүсч байгаа зүйлээ жагсаан бич. Эхлээд байшин эсвэл моргежийн зээл авах гм Та өөрийнхөө өсч байгаа гэр бүл, эсвэл үл хөдлөх хөрөнгө, эсвэл мэргэжлээрээ албан тушаал ахисан зэрэг амьдралд гарч буй өөрчлөлтүүдээ эргэн харж даатгалын нөхцлүүдийг авч үз. 40-өөд насныхан: Орлого ихсэх тутам хадгаламж & хөрөнгө оруулалт хийх боломжуудаа эргэн харж бай Тэтгэвэр төлөвлөх санхүүгийн бүтээгдэхүү-нийг ашигла, амьдралынхаа түвшинг ямар хэмжээнд байлгахад хэр зэрэг мөнгө хадгалсан байх хэрэгтэйгээ тооцоол. Хувиараа болон ажил олгогчоос санхүүжүүлсэн тэтгэврийн хадгаламжийг бий болго. Хөрөнгө оруулалт хийсэн байдлаа эргэн үзэж дүгнэн, хэрэгтэй, шаардлагатай зүйлсэд хөрөнгө оруулалтаа сайн хуваан байршуулсан гэдэгтээ итгэлтэй бол. 50-иад насныхан: Та өөрийн мөрөөдөл/гэрээслэл ба үл хөдлөх хөрөнгийн төлөвлөгөөг эргэн хар. Өр зээлээ барагдуул. Тэтгэврийнхээ хадгаламжаа нэм. Өсч байгаа хөрөнгө тань найдвартай хадгалагдсан эсвэл даатгагдсан гэдэгт итгэлтэй бол. 60-аад насныхан: Тэтгэвэрт гарах нас ойртох тусам хөрөнгө оруулалтын тодорхой хувиа өндөр эрсдэлтэй өндөр ашиг авчирдгаас бага эрсдэлтэй, орлого байнга авчрах хөрөнгө оруулалт руу шилжүүл Хүмүүсийн амьдрах нас уртасч байгаатай холбогдуулж тэтгэврийнхээ зарим хэсгийг хөрөнгө оруулалтад зориул, энэ нь ирээдүйд учирч болох мөнгөний ханшны уналтаас сэргийлж таны орлогыг төлөвлөсөн түвшинд чинь барьж өгнө. Эрүүл мэнд болон урт хугацаат халамжийн даатгалыг хэвээр нь хадгал. Настай хүмүүст тохиолдож болох залилан, гэмт хэрэг зэргээс сэрэмжил.

  • Хандивын бүртгэл

    Өнөөдөр та бүхэнд хандив гэж юу хэлдэг, яаж бүртгэдэг талаар оруулж байна. "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд " Хандив" гэдэг нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж заасан байна. Аж ахуй нэгжийн ордогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогоос хасагдах бусад зардал" хэсэгт : өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандивыг Спортыг дэмжих санд спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандивыг мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд өгсөн хандив, хөрөнгө агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандивыг тус тус хасагдах зардалд оруулахаар хуульчилсан байна. Тухайн хандив авсан байгууллага нь 8595 кодоор хандивыг кодлон хандивлагч байгууллага руу ибаримтыг шивж илгээснээр хандивлагч байгууллага зардалдаа "ХАНДИВ" аа бүртгэнэ.

  • НӨТ-тэй борлуулалт

    Өнөөдөр та бүхэнд татвартай холбоотой орлого хэрхэн бүртгэх, тайлагнах, орлого гэж юуг хэлээд байна вэ гэдэг талаас хэсэгхэн мэдээлэл өгч байна. Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаанаас олсон хөрөнгийн дотогш урсгалыг хэлнэ. Нэмэгдсэн өртгийн албан татаврын тухай хуулинд борлуулалт гэж "барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг" тус тус хэлнэ гэсэн байна. Аж ахуй нэгжийн ордогын албан татварын тухай хуулинд татвар төлөгчийн дараах орлогуудад албан татвар ногдуулна: үйл ажиллагааны орлого бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого; төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого; техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого; үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого; 2. хөрөнгийн орлого хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого; эрхийн шимтгэлийн орлого; ногдол ашгийн орлого; хүүгийн орлого. 3. хөрөнгө борлуулсан, шилжүүлсэний орлого үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого; хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого; биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого. 4. бусад орлого гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр; төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого; тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашиг; гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого; Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө; даатгалын нөхөн төлбөр. Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх барааг илгээсэн, эсхүл ачуулснаар; ажлыг гүйцэтгэлийн хувиар; үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар; бусад орлогыг бодитоор хэрэгжсэн, орлого орсон тухай бүр. Аж ахуй нэгж байгууллагууд нь НӨАТ болон НӨАТ биш байдлаар орлогоо хүлээн зөвшөөрнө. НӨАТ-ын тухай хуулинд "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна". Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан. Харин үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй шүү. Сайн дураараа НӨАТ төлөгчөөр бүртгүүлж болох бөгөөд борлуулалтын орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол тухайлбал 10,000,000 төгрөгт хүрсэн бол та сайн дураараа НӨАТ төлөгч болно. НӨАТ төлөгч байгууллагын шивсэн ибаримт: Энэхүү ибаримт нь дараах татварын хасагдах зардал өрийн үлдэгдлээс хасагдана. НӨАТ-ын тайланд тусгагдан таны төлөх НӨАТ-ын өрөөс хасагдах ба ААНОАТ-ын зардалд тайлагнагдаж ААНОАТ-ийн өрөөс хасагдана. НӨАТ төлөгч биш байгууллагын шивсэн ибаримт: Энэхүү ибаримт нь Зөвхөн ААНОАТ-ын тайланд тусгагдан зардалаар тайлагнагдан өрийг үлдэгдлийг бууруулна.

  • Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам

    Төр өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлж болох, түрээслэдэг бол ямар журам зааврыг баримтлан түрээслэж болох, хэдэн төгрөгөөр түрээслэх, хэнд түрээслэх талаар мэдээлэл оруулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 тоот "Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам" тогтоол гарсан. Тус журманд төрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг түрээслүүлж болохоор зааж улмаар төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ хэмээн гэж заасан. Хөрөнгийн түрээсээр эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн өмчийн хуулийн этгээд (түрээслэгч) байх бөгөөд Түрээслүүлэгч нь нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор төрийн өөрийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ холбогдох яамны саналыг авах ёстой хэмээн заажээ. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулах бөгөөд эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцож болох бөгөөд зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол сонгон шалгаруулалт заавал явуулна. Түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөл авах бөгөөд түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол түрээслэж буй эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан, зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож, гэрээнд тусгана. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төвлөрүүлж улсын төвлөрсөн төсөвт оруулна. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрийн хувь, хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тогтоох бөгөөд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, түрээслэгч төрийн өмчит хуулийн этгээд хяналт тавин ажиллана. Түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ. д/д Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ болон бусад холбогдох эрх зүйн акт, бүрдүүлэх материалын жагсаалт Нэмэгдсэн 1 Түрээсийн гэрээний хавсралт 2020-03-03 2 Түрээсийн гэрээний загвар 2020-03-03 3 Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай. 2020-02-18 4 Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай. 2020-02-18 5 Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай. 2020-02-18 6 "Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ" байгуулах, дүгнэх ажлын бэлтгэл хангах тухай 2017-07-06 7 Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх Засгийн газрын 134 дүгээр журам 2016-10-17 Эх сурвалж: 1.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журам https://legalinfo.mn/mn/detail?lawId=2496&type=3 2.Түрээсийн хавсралт 3. Түрээсийн гэрээний загвар 4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай. 5. Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай. 6. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай. 7. "Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ" байгуулах, дүгнэх ажлын бэлтгэл хангах тухай 8. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх Засгийн газрын 134 дүгээр журам

  • Үндсэн цалин, нэмэгдэл, цалингийн бичилт

    Өнөөдөр та бүхэнд цалин хөлсний тухай, ямар нэмэгдэл байдаг, мэргэжлийн үүднээс ямар журналын бичилт хийж бүртгэлд тусгадаг талаар мөн цалингийн бичилтийн тодорхой дүнгүүд санхүүгийн тайлан, татварын тайлан, НД-ийн тайлангууд хоорондоо хэр уялддаг талаар хэсэгхэн мэдээлэл өгч байна. Цалин хөлсний бүрэлдэхүүн: Үндсэн цалин + Нэмэгдэл +Нэмэгдэл хөлс+Шагнал урамшуулал+Ээлжийн амралт Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлэх бөгөөд үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс; Нэмэгдэл гэж ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлэх бөгөөд нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цолны, зэрэг дэвийн, мэргэшлийн зэргийн, эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл; Нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс; Шагнал урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал; онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал Ээлжийн амралтын цалин гэж а жилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин; Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор ( богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт) , тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй. Дансны бичилтийн тайлбар: Олговол зохих цалин : 2,500,000 төгрөг Цалингаас суутгасан НДШ: 2,500,000*11.5% Цалингаас суутган ХХОАТ: =((2,500,000-Цалингаас суутгасан НДШ)*10% -татварын хөнгөлөлт) Гарт олгох цалин: (Олговол зохих цалин- НДШ-ХХОАТ) Байгууллагын төлөх НДШ: Олговол зохих цалин*12.5% Тайлангуудын хоорондын уялдаа: Олговол зохих цалин хаана очиж санхүүгийн тайлангийн хаана очиж таарах вэ гэвэл Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Ерөнхий удирдлагын зардал дотор Цалин хэсэгт, мөн Гүйлгээ балансын Цалингийн зардал за харин татварын тайланд бол ААНОАТ-ын цалингийн хэсэгт, НД ийн тайланд бол 6,17 тоот дугаартай ажил олгогчдын цалинг хассан дүнтэй тус тус тохирно. Цалингаас суутгасан НДШ нь Гүйлгээ балансын НДШ-ийн өглөг дансны Кт талд бичигдэх бөгөөд байгууллагын төлөх НДШ-ийн дүнтэй нийлж НДШ-ийн өрийг нэмэгдүүлнэ. ...................................... гэх мэтээр таарна шүү. Нөхдөө. Ерөнхий журналд бичигдэх байдал:

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page