top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • ҮОМШӨ-ний өвчний даатгалын шимтгэлийг 1.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт

    Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 2-р хавсралтаар ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 1.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт /ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчөлт орсон/ Геологи, хайгуулын салбар Геологи, хайгуулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Геологийн төв лаборатори болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг геологи шинжилгээний лаборатори Газрын тосны хайгуул болон шинжилгээний ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Эрдэс судлалын болон хэт ягаан туяа ашиглан судалгаа, шинжилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага Уул уурхайн салбар Уулын цэрэгжүүлсэн аврах анги Зам, тээвэр, холбооны салбар Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, нисэх буудал Төмөр замын буудал Авто тээврийн буудал Дугуй засвар, резин эдлэлийн үйлдвэр, техник оношилгооны төв Хот хоорондын сүлжээ ашиглалтын газар Холбох байгууламж ашиглалтын газар Электрон бараа, үүрэн телефон, гар утас угсрах, худалдах, засварлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Төмөр замын хамгаалалтын алба Барилгын салбар Барилгын засал чимэглэл, засварын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Барилга угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Барилгын материал (тоосго, цемент, элс, шавар, эрдэс хөвөн, шохой, бетон эдлэл, керамик, барилгын төмөр хийц, чулуу, гантиг г.м)-ын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Барилгын бүх төрлийн машин механизмын засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Цахилгаан, сантехникийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Хүнс, хөдөө аж ахуйн салбар Газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Яс, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Мал аж ахуй, гахай, шувуу, загас, ан агнуур эрхэлдэг фермер, аж ахуйн нэгж Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Малын үржил, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Мал, амьтны эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Мал эмнэлгийн био бэлдмэлийг шалгах лаборатори Мал эмнэлгийн ариун цэврийн станц, бактери шинжилгээний лаборатори Хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбар Ноос, ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж Арьс, шир, ангийн үс, нэхий боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж Арьс, шир, ангийн үс, эсгий, нэхий, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн дэргэдэх эрдэм шинжилгээ, туршилтын төв лаборатори Зоос, гоёлын зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Хими цэвэрлэгээ, угаалгын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Шил, шаазан, толь, паалан, шавар эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Мод бэлтгэлийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Мод боловсруулах ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Лаа, саван, шүдэнз, хуванцар, гялгар цаасан эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Эрүүл мэндийн салбар Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах, хортон мэрэгчид устгах болон халдваргүйжүүлэлтийн төв, газар Нян, вирус, шимэгч, шавж, хөгц, мөөгөнцөр, эмгэг судлал, дархлал, ийлдэс, хор, эм, вакцин, биобэлдмэлийн хими, ургамлын хими технологи, эмийн эмчилгээ, туршилтын амьтдын эмгэг анатоми, гистологийн болон биотехнологийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори Сүрьеэ, ДОХ өвчнийг анагаах клиник, эмнэлэг, диспансер Соёл, шинжлэх ухааны салбар Ном, сонин, сэтгүүл хэвлэх, борлуулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Кино, дүрс бичлэг, фото зургийн хальс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Улсын төв, шинжлэх ухаан-техникийн, кино, батлан хамгаалахын, баримт бичгийн болон бусад салбарын архивын газар Цөмийн болон цацрагийн шинжилгээ, судалгаа эрхэлдэг аж ахуйн нэгж

  • Санхүүчдийн сайтууд

    Эрхэм санхүүчид та бүхэнд санхүүчид бид нарт холбоотой байнга ашиглаж байдаг мэргэжлийн 10 сайтыг танилцуулж байна. Монголын Мэргэшсэн Нягттлан Бодогчдын Институт Тус байгууллага нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах замаар аж ахуй нэгж, төр болон олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Тус институт нь Дэлхийн нягтлан бодогчдын холбоо болон Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, үндэсний хэмжээнд тэргүүлэгч төрийн бус байгууллагуудын нэг юм. Веб хуудас: http://www.monicpa.mn/ 2. Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг Тус нийгэмлэг нь Т атвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх хувь нэмэр оруулж улмаар Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага болох зорилготойгоор ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм. Веб хуудас: https://www.cpta.mn/ 3. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт Ту институт нь Монгол улсад үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, үнэлгээний үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх болон үнэлгээчид, үнэлгээний байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд сахиулах, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж, гишүүдийг мэдээллээр хангах, тэдний мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, үнэлгээний ажлын чанарт хяналт тавих, гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж улмаар үндэсний үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм. Веб хуудас: http://mica.mn/ 4. Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн Тус хүрээлэн нь Нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетингийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, Итгэл хүлээлгэсэн нөхцөлд мэргэжлийн төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх, Нийгэм эдийн засаг, хүний хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, Нягтлан бодох бүртгэл санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Веб хуудас: https://mains.mn/ 5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Тус сайт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүхий л төрлийн хууль, тогтоол, захиргааны хэм хэмжээний актыг агуулсан хуулийн нэгдсэн сайт юм. Веб хуудас: https://legalinfo.mn/ 6. Монгол банк Монголбанк нь Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Веб хуудас: https://www.mongolbank.mn/ 7. Сангийн яам Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангахад оршдог бөгөөд эрхэм санхүүчдийг нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах, төрийн сан болон санхүүгийн дотоод хяналтын бодлогоор хангах зэрэг үүрэг хүлээдэг Засгийн газрын яам юм. Веб хуудас: https://mof.gov.mn/ 8. Санхүүгийн Зохицуулах Хороо Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм. Веб хуудас: http://www.frc.mn/ 9. Эдийн засаг хөгжлийн яам Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний, салбар хооронд, бүс нутгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Веб хуудас: http://med.gov.mn/ 10. Хөрөнгийн бирж МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм. Веб хуудас: https://mse.mn/

  • Санхүүгийн тайлангаа дараах дарааллаар хийгээрэй.

    Шинэхэн санхүүчид минь бид дараах дарааллаар санхүүгийн тайлангаа бэлтгэж байгаа шүү . НӨАТ-ийн нэгтгэл хүснэгт бэлтгэнэ Ибаримтын нэгтгэл хүснэгт бэлтгэнэ Цалингийн нэгтгэл хүснэгт бэлтгэнэ Харилцахын тайлангаа боловсруулна Кассын тайлангаа боловсруулна Бараа материалын тайлангаа гаргана Ерөнхий журнал бэлтгэнэ Гүйлгээ баланс бэлтгэнэ Санхүүгийн 4 тайлангаа бэлтгэж гаргана ААНОАТ-ын тайлангаа хийнэ Цалин хөлстэй холбоотой тайлангаа хийнэ. Нийслэл хотын албан татварын тайлангаа гаргана.

  • НД-ийн тайлан болон Цалингийн нэгтгэл хүснэгт

    Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд НД-ын тайлан болон Цалингийн нэгтгэл хоёрын хоорондын зөрүү, түүнийг хэрхэн хянах, алдааг олж тайлангаа зөв илгээх, Танай байгууллагын НД-ын үлдэгдэл хэд байгаа, хэд байхаар төлөвлөж байгаа, төлсөн мөнгө хэд болж байгааг зөвхөн нэг хүснэгтээр л хянах боломжтой байдаг гэдгийг харуулахад зориулж ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • ААНОАТ-ын хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, хэрхэн тайлагнах

    Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай. 1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын13-ний өдрийн А/124 тоот тушаалаар батлагдсан "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. 2. ААНОАТ-ын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана. 3. Хуулийн 29.13-т буюу хуулийн 29.1-т "Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Дараах шалгуурт хамрагдаж байвал татвар төлөгч нь Хялбаршуулсан тайлан гаргахаар хүсэлт гаргах боломжгүй мөн дараах шалгуурт хамрагдаж эхэлбэл Хялбаршуулсан горимоос шууд хасалт хийнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бол ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол Танай байгууллага шалгуурт нийцэж Хялбаршуулсан ААНОАТ-ын тайлан тайлагнаар болсон бол өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна. Танай байгууллагын тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна. Татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй мөн гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй. Урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө. 4. ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-02-ХГ маягтаар тайлагнана. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211296&showType=1

  • ХХОАТ-ын хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, хэрхэн тайлагнах

    Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай. 1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн А/125 тоот тушаалаар батлагдсан "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. 2. "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн 27 дүгээр зүйлийн 27.2-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана. 3. Хуулийн 27.2-т буюу хуулийн 15.1. Үйл ажиллагааны орлого 15.6. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлого 16.1.1 Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр 17.1.2 Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр 17.1.3 хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр орлогыг тус тус тодорхойлж татварын албанд хүргүүлнэ. Таны тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна. Ногдуулсан татварыг дараа сарын 15-ний өдрийн дотор төсөвт төлнө. 4. ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-06-ХГ маягтаар тайлагнана. Эх сурвалж: https://mta.gov.mn/files/file/x1ttlwseuar//63b2c4d2edb9eb2dd4250086.pdf

  • Эрхэм санхүүчдээ та хэзээ, ямар тайлангуудыг илгээх вэ

    Эрхэм санхүүчид татварын ямар ямар тайланг хэзээ илгээх талаар мэдээлэл оруулж байна. ТТ-02 буюу ААНОАТ -ын тайланг жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-11 буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангаа жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн Цалин хөлсний татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-28 буюу Нийслэл хотын албан татварын тайланг мөн 4 удаа илгээх ба дараа улирлын эхний сарын 20-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-13 буюу Суутган төлөгчийн аж ахуй нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг 4 удаа илгээх бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ний, жилийн эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ҮШТ-01 буюу Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг жилд 1 удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-03а буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг дараа сарын 10-ний дотор илгээх бөгөөд тухайн сарын байгууллагатай холбоотой орлогыг дараа сарын 7-ний дотор харин эцсийн хэрэглэгчээр үүсэх орлогыг тухайн сарын 30-ний өдрийн дотор хүлээн зөвшөөрч ибаримтыг бичнэ. ТТ-23 буюу Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг жилд 1 удаа өгөх бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-05 буюу Онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ний дотор илгээнэ. ТТ-05(1) буюу Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайланг дараа сарын 10-ний дотор илгээнэ. ТТ-06 буюу Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-30 буюу Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-29 буюу Монгол Улсад байрладаггүй албан татварын төлөгчийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /Төлөөний газраас бусад/-г жилд 4 удаа гаргах бөгөөд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ний дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-06-ХГ буюу Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-02-ХГ буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-15 буюу Ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны тайланг жилд 4 удаа гаргах бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр илгээнэ......

  • Та гарт хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

    Эрхэмүүдээ та хэдэн төгрөгийн үндсэн цалин, нэмэгдэл авдаг, НДШ, ХХОАТ хэдийг суутгаж татварын хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж, гарт хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? тооцоолоорой. 1. НД-ийн 01 кодтой буюу Аж ахуй нэгж байгууллагын ажилтан ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 299,000 =2,600,000*11.5/100 Татвар тооцох цалин 2,301,000 =2,600,000-299,000 Тооцоолсон татвар 230,100 =2,301,000*10/100 Хөнгөлөлт 12,000 2,000,001-2,500,000 Цалингаас суутгасан татвар 218,100 =230,100-12,000 Гарт олгохцалин 2,082,900 =2,301,000-218,100 2. НД-ийн 40 кодтой буюу Үндсэн ажлаас гадуур ажил гүйцэтгэгч /даатгуулагч ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,6000,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 293,800 =2,600,000*11.3/100 Татвар тооцох цалин 2,306,200 =2,600,000-293,800 Тооцоолсон татвар 230,620 =2,306,200*10/100 Хөнгөлөлт тооцохгүй ​ Цалингаас суутгасан татвар 230,620 =230,620-0 Гарт олгох цалин 2,075,580 =2,306,200-230,620 3. НД-ийн 70 кодтой буюу Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан/энгийн ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 241,800 =2,600,000*9.3/100 Татвар тооцох цалин 2,358,200 =2,600,000-241,800 Тооцоолсон татвар - Хуулийн дагуу татвар авахгүй Хөнгөлөлт - Тооцохгүй Цалингаас суутгасан татвар - Суутгахгүй Гарт олгох цалин 2,358,200 =2,358,200-0 4. НД-ийн 22 кодтой буюу Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 241,800 =2,600,000*9.3/100 Татвар тооцох цалин 2,358,200 =2,600,000-241,800 Тооцоолсон татвар 235,820 =2,358,200*10/100 Хөнгөлөлт 12,000 2,000,001-2,500,000 Цалингаас суутгасан татвар 223,820 =235,820-12,000 Гарт олгох цалин 2,134,380 =2,358,200-223,820

  • Бидний төлж байгаа НДШ даатгуулагч/ажил олгогч

    Эрхэмүүдээ та цалингаасаа НД хэдэн хувиар төлдөг мөн танай байгууллага таныг ажлын байраар хангаж байгаа учраас гээд хэдэн төгрөг төлдөгийг мэдэх үү. Код Нэршил Даатгуулагч Ажил олгогч 01 Аж ахуй нэгж байгууллагын ажилтан 11.5 12.5 06 Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа аж ахуй нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг - 9.5 14 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагч 11.5 12.5 17 Жирэмсний, амаржсаны амралттай байгаа ажилтан эх - 12.5 22 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан 9.3 10.3 32 Хууль бусаар ажлаас халагдсан ажилтан - 9.5 40 Үндсэн ажлаас гадуур ажил гүйцэтгэгч /даатгуулагч 11.3 12.3 70 ​Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан/энгийн 9.3 10.3 02 Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч 11.5 12.5 08 Хугацаат цэргийн албан хаагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч - 9.5 11 ​Цэрэг, цагдаагийн ажилтан 2.0 2.0 20 Ажил олгогчийн захиалгаар суралцагч - 9.5 21 Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан - 12.5 25 Жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч /сул зогссон үед - 12.5 34 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан 9.3 10.3 38 Жирэмсний, амаржсаны амралттай байгаа тэтгэвэр - 10.3 39 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан - 10.3 50 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч 11.3 12.3 Үндсэн цалин 2,500,000 төгрөг гэвэл: Эрхэмүүдээ дараах мөнгийг тус тус НД-ийн байгуулагад шилжүүлнэ. Та цалингаасаа : 287,500 төгрөг Танай байгууллага : 312,500 төгрөг Нийт Нд-ийн байгууллагад : 600,000 төгрөг шилжүүлнэ.

  • Бизнес эрхлэгч эрхэм Захирал та Гэрээт нягтлан бодогчоосоо заавал аваарай.

    Эрхэмүүдээ одоо 3-р улирлын санхүүгийн тайлангаа гарах гэж байна шүү. Гэрээт нягтлан бодогч нарын хийж байсан ажлын үр дүнг шалгаж хүлээн авах ажлаа сайтар хийгээрэй. Яагаад ингээд хэлээд байна вэ гэвэл: Танай байгууллага жилд ганцхан удаа санхүүгийн тайлан гаргана хэмээн өнөөдрийг хүрсэн гэх магадлал өндөр байна. Өнөөдрийн байдлаар нэлээдгүй компанийн захирлууд, шинэ нягтлан бодогч нар холбоо барьж одоо яах ёстой вэ хэмээн асууцгааж эхэллээ. Дараах зүйлсийг ажлаас гарахаас нь өмнө заавал авч дараагийн нягтлан бодогчдоо өгөөрэй эсвэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа ГЭРЭЭТ нягтлан бодогч байгаа бол дараах материалуудыг цаг алдалгүй одоо авч хадгалаарай. Жилийн эцсийн санхүүгийн тайлан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайланг тодруулгын хамт аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Харилцах, Касс, Бараа материал, Үндсэн хөрөнгийн тайлангуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, тооцоо нийлсэн актуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Тухайн тайлант хугацааны Ерөнхий журнал, Гүйлгээ балансыг файл хэлбэрээр аваарай. Гэрээт нягтлан бодогчтойгоо гэрээ хийгээд гэрээний үр дүнг хянаарай.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page