top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • Санхүүгийн тайлан

    Дөрвөн тайлан Байгууллагын тухай мэдээллийг цэгцтэй бөгөөд өргөн хүрээнд авч болох нэг арга бол санхүүгийн тайлангуудыг унших юм. Үүнд дараах дөрвөн төрлийн тайлан хамаарна. Санхүүгийн байдлын тайлан — Balance sheet Орлогын тайлан — Income statement Өмчийн өөрчлөлтийн тайлан — Statement of changes in equity Мөнгөн урсгалын тайлан — Statement of cash flows Санхүүгийн байдлын тайлан буюу баланс нь компанийн хөрөнгө, бусдад өгөх өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг тодорхой нэг хугацаагаар тасалбар болгон харуулдаг. Баланс нь Хөрөнгө=Өр төлбөр+Эзэмшигчдийн өмч гэсэн байдлаар тэнцдэг. Өөрөөр хэлбэл байгууллагын эзэмшигчдийн өмч нь хөрөнгөөс өр төлбөрийг хассан дүнтэй адил байна. Иймээс тухайн байгууллагын хөрвөх чадвар буюу өр зээлээ төлж барагдуулах чадвар, санхүүгийн байдлын тухай мэдээллийг балансаас харж болдог. Орлогын тайлан нь байгууллагын бизнесийн үйл явцаас үүдэн гарч буй санхүүгийн үйл ажиллагааг тодорхой хэсэг хугацааны уртад тооцоолон харуулна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага тайлант хугацаанд хэр хэмжээний ашигтай ажиллаж, энэ ашгийг олохын тулд ямар зардал гаргасныг орлогын тайлангаас харж болно. Орлогын тайланд тухайн толгой компаниас хараат байдаг охин компаниудын (охин компанийн 50иас дээш хувийг эзэмшдэг бол хараат гэж үзнэ) орлого зарлагын мэдээлэл мөн багтдаг. Гэвч тухайн охин компани толгой компанийн 100% эзэмшилд байдаггүй бол, толгой компани эзэмшлийн эрхгүй хувьцаанд цэвэр орлогоос зарцуулан бүртгэх ёстой. Өөрөөр хэлбэл толгой компани охин компанийнхаа орлого зарлагыг өөрсдийн орлогын тайланд бүртгэх бөгөөд охин компанийн бусад хувь эзэмшигчдэд цэвэр орлогоос хуваарилах ёстой юм. Энэ бүртгэл орлогын тайлангийн хамгийн сүүлийн мөрөнд тусна. Цэвэр орлого/зарлагын дүнг харуулан дуусаж буй орлогын тайланд багтаагүй бусад орлого/зарлага байж бас болох бөгөөд үүнийг дэлгэрэнгүй орлого хэмээн үздэг. Энэ төрлийн орлогыг нэг бол орлогын тайлантай хамт бүртгэж эсвэл тусад нь дэлгэрэнгүй орлогын тайлан хэмээн бүртгэж болно. Дэлгэрэнгүй орлогод эздийн өмчид нөлөөлөх боловч компанийн эзэмшигчидтэй шууд хийгээгүй гүйлгээ багтдаг. Өөрөөр хэлбэл эздийн өмчийг өсгөх эсвэл бууруулах боловч орлого юм уу зарлага гэж тооцогдохгүй гүйлгээнүүдийг дэлгэрэнгүй орлого хэсэгт бүртгэнэ. Хоёр тусдаа тайлан болон бүртгэгдэж байгаа үед дэлгэрэнгүй орлогын тайлан нь орлогын тайлангийн орлого эсвэл зарлагын дүнгээс эхлэн тооцогдоно. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь компанийн эзэмшигдийн өмч тодорхой хугацааны уртад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулдаг. Гол бүрэлдэхүүн нь хувьцаа эзэмшигчдийн төлсөн капитал (paid in capital) болон хуримтлагдсан ашиг (retained earnings) юм. Халаасны хувьцаа нь шинээр бүртгэгдэж буй эздийн өмчийн дүнгээр өсөх бол өмнө гаргасан хувьцааг дахин худалдаж авсан гүйлгээний дүнгээр буурдаг. Харин хуримтлагдсан ашиг нь орлогын дүнгээр өсөж хувьцаа эзэмшигчдэд төлсөн ногдол ашгийн дүнгээр буурна. Мөнгөн урсгалын тайлан нь байгууллагын бэлэн мөнгөний хэрэглээг харуулдаг. Ингэснээр байгууллагын төлбөр төлөх чадвар болон санхүүгийн уян хатан байдлын мэдээллийг өгдөг чухал эх сурвалж болно. Энэ тайланд мөнгөн урсгалыг ерөнхий 3 төрөлд хувааж үзнэ: үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн мөнгөн урсгал. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд урт хугацаат хөрөнгийн худалдан авалт, зарж борлуулах үйл ажиллагаа орох бол санхүүгийн үйл ажиллагаанд капиталыг олж авах болон төлж барагдуулахтай холбоотой үйл ажиллагаанууд багтана.

  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ

    Санхүүгийн тайланд үр дүнтэй шинжилгээ хийхийн тулд дараах зургаан үе шатыг хэрэгжүүлдэг. 1. Шинжилгээ хийх зорилгоо тодорхойлох. Ямар зорилгоор шинжилгээ хийх гэж байгаагаа хамгийн түрүүнд тодорхой болговол шинжилгээний цар хүрээ, ашиглагдах баримт материал, шаардагдах хугацаа болон төсөв зэрэг олон зүйлс тодорхой болно. Зорилгоо тодорхойлоход төвөгтэй байгаа бол хэнд зориулан шинжилгээ хийж байгаагаа эхлээд бодоорой. Хувьцаа эзэмшигчдэд үү, хамтран ажиллах байгууллагад уу, удирдлагуудад уу, олон нийтэд үү? 2. Дата цуглуулах. Датаг санхүүгийн тайлангаас гадна асуулга, салбарын тоон үзүүлэлт, олон нийтэд нээлттэй өгөгдлийн сангаас цуглуулж болно. Дата их байх тусмаа сайн биш гэдэг дүрмийг битгий мартаарай. Таны судалгаанд хэрэг болох бөгөөд үнэн зөв дата л байвал бүгдийг цуглуулах гэж цаг үрэх хэрэггүй. 3. Датагаа цэгцлэх. Энэ шатанд датанаас хэрэггүй хэсгийг хасаж, зарим хэсгийг тохируулж бэлтгэнэ. Яг л хоолоо болгохын өмнө ногоогоо арилгаж, махаа хэрчих шиг бэлтгэл үе. 4. Датанд дүн шинжилгээ хийх Харин энэ хэсэгт бол өөрийн сонгосон математик, статистик, эдийн засгийн аргыг ашиглан тооцоолол хийнэ. Датанаас асууж болох бүх асуултаа асууна гэсэн үг. 5. Дүгнэлт гаргаж санал боловсруулах Датанаас хариултуудаа авсны дараа "бясалгал"-ын цаг эхэлнэ. Та ямар үр дүн хүлээж байсан бэ? Датанаас ямар үр дүн гарч байна? Энэ тохиолдолд цааш ямар арга хэмжээ авах вэ? Ер нь бол эхний шатанд тодорхойлсон зорилгодоо энэ шатанд хүрдэг. 6. Үргэлжлүүлэн хянах Хэрэв шаардлагатай бол хэсэг хугацааны дараа дахин дүн шинжилгээ хийж таны гаргасан дүгнэлт хэр зөв байсан, зөвлөмжийг бодитой хэрэгжүүлсэн эсэхийг дахин нягталж шалгана. Хэрэв эхний удаад буруу бодсон бол энэ удаад засах боломжтой. Таны ажилд амжилт хүсье

  • Санхүүгийн тайлангийн стандартууд

    Санхүүгийн тайлан бэлтгэхэд олон улсад зөвшөөрөгдсөн хоёр төрлийн стандарт байдаг. 1. International Financial of Reporting Standards (IFRS) буюу Олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг одоогоор 120 гаруй оронд ашиглаж байна. 2. Generally Accepted Accounting Principles буюу US GAAP арга нь зөвхөн АНУ-д хэрэглэгддэг бөгөөд олон нийтэд хувьцаагаа арилжсан нээлттэй компаниуд санхүүгийн тайлан бэлтгэхдээ хэрэглэдэг. Тэгвэл энэ хоёр арга ямар ялгаатай вэ?

  • Санхүүгийн тайлангийн Б маягт

    Эрхэм санхүүчид та бүхэнд Сангийн сайдын 2017/361 тоот тушаалаар батлагдсан Аж ахуй нэгжид мөрдөгдөх "Санхүүгийн тайлангийн Б маягт"-ыг ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Санхүүгийн тайлангийн А маягт /ХХК/

    Эрхэм санхүүчид та бүхэнд Сангийн сайдын 2017/361 тоот тушаалаар батлагдсан Аж ахуй нэгжид мөрдөгдөх "Санхүүгийн тайлангийн А маягт"-ыг ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Санхүүгийн тайлангийн А маягт /ХЗХ/

    Эрхэм санхүүчид та бүхэнд Сангийн сайд, СЗХ-ны даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 232/216 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан ХЗХ-д мөрдөх "Санхүүгийн тайлангийн А маягт"-ыг ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Шинэхэн нягтлан бодогч та хуучин нягтлан бодогчоос ажлаа хүлээн авахдаа дараах зүйлсийг аваарай.

    Шинэхэн нягтлан бодогч та хуучин нягтлан бодогчоос ажлаа хүлээн авахдаа дараах зүйлсийг заавал аваарай. Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан файлаар, цаасан гарын үсэг дарж тамга дарсан хэлбэрээр /Сангийн яамны сайт руу ороод шалгаад тоонуудыг тулгаж авна./ Харилцахын хуулга, Кассын тайлангуудыг файлаар, цаасан гарын үсэг зурсан цаасан хэлбэрээр /Харилцах данс руугаа интернэт банкныхаа эрхээр орж мэдээллийн зарим хэсгийг шалгаарай./ Ерөнхий журнал файлаар /Санхүүгийн тайланг шалгах, хянах, өмнө нь бичиж байсан дансны харьцааг харах, аудит, татвар, Нд-ийн шалгалтанд ороход таныг эрсдэлээс хамгаална./ Гүйлгээ баланс файлаар /Дансдын эхний болон эцсийн үлдэгдэл, хөдөлгөөнийг харах, шалгах, хянах, данс бүрийн үлдэгдэлтэй тулган дэлгэрэнгүй болон товчоо тайлангуудын үлдэгдэл, орлого зардлагын хөдөлгөөнийг тулган авахад ашиглах бөгөөд дараагийн шалгалтууд шинжилгээнүүдэд ашиглагдана./ Сангийн яамын сайт дахь https://ebalance.mof.gov.mn/ санхүүгийн тайлангийн орох эрх болон нууц үгийг авна. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./ Татварын сайт дахь https://etax.mta.mn/ нэвтрэлтийн нэгдсэн системд орох эрх болон нууц үгийг авна. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ. Одоо их амар болсон татварын эрхээр нэвтэрч санхүүгийн тайлангийн мэдээлэл хэсгийг сонгоод л ажлаа эхэлж болно. / Татварын сайтанд нэвтэрч ороод хуучин нягтлан бодогчийнхоо орох эрхийг хаагаарай. Үүнийг нягтлан бодогч нар мэдэхгүй байгаагаас үүдэн чамайг мэдээгүй байхад өмнөх нябко чинь ибаримт шивэх асуудал их гарч байна АНХААРААРАЙ. Ибаримтруугаа орж хараарай. Амжилт Татварын тайлангийн илгээхэд ТООН гарын үсэг хэрэгтэй тул Файл хэлбэрээр авч тусгайлан хадгалаарай. Бас нууц үг байгаа түүний нууц үгийг солих боломжгүйг анхаараарай. Нийгмийн даатгалын сайт дахь https://www.ndaatgal.mn// НД-ийн тайлангийн орох эрх болон нууц үгийг авна. /Тэгэхдээ аль аймаг, дүүрэг, ажил олгогчийн дугаар, хэрэглэгчийн нэр , хэрэглэгчийн нууц үгийг аваад өөрөө орж үзэн шалгаад Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./ Татвар болон НД-ийн өрийн үлдэгдлийг хуулбарлан авч гарын үсэг зураад удирдлагууддаа өгөөрэй. Түүнээс хойшхи өр төлбөрийн мэдээлэл таньтай холбоотой учраас анхаарч ажиллана. /Өмнөх төлбөрийн үлдэгдлийг хуулийн дагуу төлнө шүү/ Гүйлгээ балансад тусгагдсан авлага, өглөгийн дансны үлдэгдэлд тооцоо нийлсэн эсэхийг шалгаж "Тооцоо нийлсэн акт" -ыг нэг бүртчлэн тулган авна. Гүйлгээ балансад тусгагдсан Бараа материал дансны үлдэгдлийг тулгаж бараа материалын тооллого, тооцоо, нягтлан бодогчийн тооцоо бодсон тайланг гаргуулж хэвлэн авч архивлуулна. Ялангуяа худалдааны байгууллагуудад ашиглан их гарч байгаа учраас тооцоо нийлсэн акт, Нягтлан бодогчийн тухай бүр нь тооцоо бодсон тайлангуудыг хүлээн аваагүй байдлаас үүдэн дараагийн нягтлан бодогч нар асуудалд орох эрсдэл их байгааг АНХААРААРАЙ. Гүйлгээ балансад тусгагдсан Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг гүйлгээ балансын эхний эцсийн үлдэгдэлтэй тааруулж тулган файлаар болон цаасан хэлбэрээр хүлээн авна. /Үндсэн хөрөнгийн картыг аваарай./ Банкны хуулгаа байнга харж хянаж байх учраас интернэт банкыг сонгож хянаж байгаарай. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./ Одоо та энэ байгууллагын санхүүгийн эмч болж байгаа учраас ӨМНӨХ нябко мэднэ гээд мэлзэх аргагүй болноо гэсэн үг. АМЖИЛТ. Үнэхээр мэдэхгүй бол эртхэн САНХҮҮГИЙН ментортой болоорой. Ажил хүлээлцэх хүснэгтийг биднээс авч болно. Бид файл хэлбэрээр оруулах болно.

  • Төсөвт байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгын хамт

    Эрхэм санхүүчид та бүхэнд Төсөвт байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгын хамт ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлт, шийдвэрлэлт, бүртгэлээс хасах

    Та бүхэнд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан татварын хялбаршуулсан горим /цаашид “хялбаршуулсан горим”/-ыг ашиглах үйл ажиллагааг танилцуулж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна. Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч; ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох; тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах. 4. Албан татвар төлөгчийн өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй. 5. Бүртгүүлсэн албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна. 6. Тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна. 7. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй 8. Урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө. 9. Жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгч Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. ХҮСЭЛТЭЭ хэзээ өгөх вэ?: Албан татвар төлөгч хялбаршуулсан горим ашиглах хүсэлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1-д зааснаар тухайн татварын жилийн 3 дугаар улиралд, хувь хүн тухайн татварын жилд багтаан “Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт”-ийн маягтаар харьяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын алба нь энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг бүртгэхдээ ажлын 10 хоногт багтаан дараах шаардлага хангасан эсэхийг хянана

  • ҮОМШӨ-ний өвчний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт

    Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт /ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчөлт орсон/ Эрчим хүч, уул уурхайн салбар Дулааны цахилгаан станц Цахилгаан шугам сүлжээний газар Дулааны шугам сүлжээний газар Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, уурын зуух Эрчим хүчний тоноглолын туршилт, тохируулгын үйлдвэр Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, сэлбэгийн үйлдвэр Дизель зуухны угсралт, засварын газар Нүүрсний ил, далд бүх төрлийн уурхай Алт олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Хар төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Чулуу олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж Газрын тос, хий, хими, зам, тээврийн салбар Газрын тос, хийн бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэх, түгээх, хадгалах үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Газрын тосны барилга байгууламжийн угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Иргэний агаарын тээврийн нислэгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Иргэний агаарын тээврийн засварын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Төмөр замын зүтгүүрийн, суудлын болон вагон засварын депо Төмөр замын төв засварын газар Зам, гүүрийн барилга, засвар, арчлалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Тээврийн үйлчилгээний бүх төрлийн машин механизм засварлах, угсрах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Химийн үйлдвэр Зам барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Хүнс, хөдөө аж ахуйн салбар Спирт, бал бурам болон архи, пиво, ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Давс олборлох ажил эрхэлдэг аж ахуйн нэгж Үйлчилгээний салбар Төв болон орон нутгийн цэвэрлэх байгууламж Лифтийн засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахйн нэгж Реклам чимэглэл, гэрэлтүүлэг, хот тохижилтын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж Эрүүл мэндийн салбар Эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж Амьтны болон ургамлын гаралтай түүхий эдээр эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page