
Хайлт
232 results found
- Цалингаас суутгах татварын хэмжээ
Эрхэм санхүүчидээ 2020 оны 1 дүгээр сарын 1 нээс өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа татварын хөнгөлөлт. Та НДШ төлсөний дараа 0-500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 20,000 төгрөг буюу жилд 240,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 500,001-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 18,000 төгрөг буюу жилд 216,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 1,000,001-1,500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 16,000 төгрөг буюу жилд 192,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 1,500,001-2,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 14,000 төгрөг буюу жилд 168,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 2,000,001-2,500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 12,000 төгрөг буюу жилд 144,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 2,500,001-3,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 10,000 төгрөг буюу жилд 120,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 3,000,001-дээш төгрөгийн цалин авч байвал хөнгөлөлт эдлэхгүй.
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчидээ та бүхэнд "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журам" -ын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалаар батлагдсан. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг зохицуулахад журмыг баримтална. ХХОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг "ХХОАТ-аас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам" -аар зохицуулагдана. Хялбаршуулсан горим ашиглаж тайлангаа гаргадаг төлөгчдөд энэхүү журам хамаарахгүй. Тухайн татвар төлөгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд татварын тайлангаа тушаах бөгөөд энэхүү татварын тайлан нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үндсэн баримт болно. Тухайн төрлийн татварын тайланг хавсралт мэдээ, нотлох баримтын хамт татварын албанаас батлагдсан маягтын дагуу татварын албанд цахим болон цаасан хэлбэрээр илгээнэ. ААНОАТ-ын тухай хуулийн 26.9-д заасан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж... " тайлан тус бүрээр хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ. 1. ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Орлогыг чөлөөлөх ААНОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан: Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан: гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол Монголбанкнаас гадаадад захиалгаар хийлгэсэн мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, мөнгөн дэвсгэрт, түүний загвар борлуулсан алт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг Нийт борлуулалтын орлого-Чөлөөлөгдөх орлого 2. Төлбөрийг чөлөөлөх Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан: хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.1, 8.5-т заасан: Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно Нийт ногдуулсан төлбөр-Чөлөөлөгдөх төлбөр 3. Хөрөнгийг чөлөөлөх: хүсэлт, хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэнэ. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан: улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц нийтийн эзэмшлийн барилга байгууламж чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан үр тарианы комбайн, гинжит тракторыг АТӨЯХАТ-аас чөлөөлнө. Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 4.1-т заасан: иргэний харуул хамгаалалтын хууль сахиулах албаны байлдааны Агаарын бохирдлын тухай хуулийн 8.2, 8.3, 8.4-т заасан: Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгсэл А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит трактор 4. Бусад хөрөнгийг чөлөөлөх: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан: улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцтай ҮХХ-ийн өмчлөгч нь татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах үүргээс чөлөөлөгдөнө. 2. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ 1. Газраас авах үл хөдлөх хөрөнгийн албан татвар: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.2-т заасан: гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар 1. нийслэлд 95 хувиар 2. аймгийн төвд 97 хувиар 3. сумын төв, тосгонд 98 хувиар газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар 1. нийслэлд 30 хувиар 2. аймгийн төвд 70 хувиар 3. сумын төв, тосгонд 85 хувиар газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар 2. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт: хуулийн 22.1-д заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуулийн 25.2-т заасан хугацаанд төлсөн албан татварыг буцаан олгох замаар хөнгөлөлт эдлүүлнэ. хуулийн 22.5.2, 22.5.6-д заасан ХБИ-ний тоог цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгасан албан татварын тайлан, НД-ийн тайланг үндэслэн тодорхойлох ба харин гэрээт ажилтаны тоог оруулахгүй. ХБИ болохыг тогтоосон бичиг баримтыг үндэслэх бөгөөд тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаагаар ажилласан байна. хуулийн 22.5.4-т заасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлогод ногдох албан татварыг ЗГ-аас баталсан жагсаалтыг баримтлан инноваци талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, эрх бүхий байгууллагын мэдээллийг үндсэн гарааны компаний гэрчилгээг үндэслэн хөнгөлөлт эдлүүлнэ. хуулийн 25.1-д заасан аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хуулийн 25.2-т заасан нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг тус тус хөнгөлнө. ААНОАТ-ын тухай хуулийн 16.1.7-д заасан "татварын чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардлыг хасагдах зардалд оруулахгүй". Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=210427&showType=1
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцоолох нь
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчидээ татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн бодлого хамт бодох уу. 1. ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ Жишээ: "А" ХХК Тайлант хугацаа 2023.12.31 борлуулалтын орлого - 80,0 сая төгрөг хуульд чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого - 14,0 сая төгрөг нийт хасагдах зардал нь - 62,0 сая төгрөг /үүнээс чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардал 9,0 сая төгрөг/ Татварын чөлөөлөлтийн тооцоолол: Борлуулалтын орлого -Чөлөөлөгдөх орлого = Чөлөөлөлтийн дараах дүн 80,0 сая ₮ -14,0 сая ₮=66,0 сая ₮ 2. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ Татварын хөнгөлөлтийн тооцоолол: а. Борлуулалтын орлого-Чөлөөлөгдөх орлого=Чөлөөлөлтийн дараах дүн 80,0 сая ₮-14,0 сая ₮=66,0 сая ₮ б. Чөлөөлөлтийн дараах дүн-Хасагдах зардал= Татвар ногдуулах орлого 66,0 сая ₮- 53,0 сая ₮= 13,0 сая ₮ 13,0 сая ₮*10%=1,3 сая ₮ в. Ногдсон татвар - Хөнгөлөгдөх татвар=Төсөвт төлөх татвар Хэрэв ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 90% ийн хөнгөлөлт эдэлнэ гэж тооцоолбол: 1,3 сая ₮*90%=1,17 сая ₮ - хөнгөлөгдөх татвар 1,3 сая ₮- 1,17 сая ₮=0,13 сая ₮-ийн татварыг төлөхөөр байна.
- ХЧТА ба дансны харьцаа, холбоотой мэдээлэл
Та бүхэндээ энэ дугааруудаас эхлэн мэргэжлийн нягтлан бодогч хүний ойлгодог мэргэжлийн хэлийн талаар Дансны харьцаа, холбоотой мэдээллийг оруулж байна. Дээрх дансны харьцаа нь ХЧТА буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэсэн тооцооллын үед ашиглана. Тухайн ажилтын ХЧТА тэтгэмжийн 7 хоногоор тооцогдсон гэж үзвэл 5 хоногийг ажил олгогч, үлдсэн 2 хоногийг НД-ийн байгууллага хариуцах бөгөөд 2 хоногийн мөнгө манай байгууллагын харилцах дансанд шилжилж орж ирэн гэмц тухайн ажилтны харилцах дансанд шилжүүлнэ. Дансны бичилтийн тайлбар: 1. Тухайн ажилтанд өглөг үүсгэсэн 5 хоногийн мөнгийг ажил олгогчийн тэтгэмжийн зардал харин 2 өдрийн мөнгийг НД-ийн байгууллагаас авлага хэмээн бүртгэл үүсгэнэ. 2. НД-ийн байгууллагаас ХЧТА-ын мөнгө орж ирсэн бөгөөд НД-ын авлагаа хаасан бичилт үүсгэнэ. 3. Тухайн ажилтанд 7(5+2) хоногийн ХЧТА-ын мөнгийг харилцах данс руу нь шилжүүлнэ. ХЧТА буюу хөдөлмөрийн чадвар алдалт хэзээ үүсэх вэ? Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаралтайгаар сүүлийн бүрэн ажилласан 3 сарын хөдөрмөрийн хөлсний дундажаас дор дурьдсан хувь хэмжээгээр тэтгэмжийг бодно. Шимтгэл төлсөн хугацаа Шимтгэл бодох хувь 5 хүртэл жил 50% 5-14 жил 55% 15 ба түүнээс дээш 75% Харин даатгуулагч нь үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөр хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно. Тэтгэмж олгох хугацааны хязгаар Тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар Ажлын 66 өдөр Хуанлийн жилд удаа дараа өвдсөн тохиолдолд Ажлын 132 хоногоос хэтрэхгүй Хорт хавдар эсхүл сүрьеэгээр өвдсөн тохиолдолд Ажлын 132 хоног Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Цэргийн алба хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан, цэргийн алба хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдох хүртэлх хугацаанд тогтооно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 долоо хоногоос хэтрэхгүй бөгөөд хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож болно. Цэргийн алба хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ: Цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үеийн ослын шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан 6 сарын цалин хөлсний сарын дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно. Албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдвал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн бүтэн ажилласан 4 сарын цалин хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно. Алба хаасан нийт хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ 5 хүртэл жил 50% 5-14 жил 60% 15 ба түүнээс дээш 80% Баримт бичиг: Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ: • Эмнэлгийн хуудас; Ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг бичиж олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14 хүртэл, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногоор тус тус бичнэ. Жич: Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор (гадаад оронд эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор) эрүүл мэндийн байгууллагаас цаасан эсвэл цахим хэлбэрээр бичүүлэн авна. • Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл. Даатгуулагч тэтгэмж авах хүсэлтээ эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш хуанлийн 28 хоногийн дотор daatguulagch.ndaatgal.mn эсвэл e-mongolia.mn веб, e-mongolia аппликейшний тусламжтайгаар цахимаар эсвэл харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ биеэр хандаж гаргана. Цахимаар хүсэлт гаргах: Эх сурвалж: ndaatgal.mn
- Санхүүгийн сайн МЕНТОР
Эрхэм нягтлан бодогч таньд зөвлөхөд ирээдүйн сайн ментор байхын тулд дараах шатаар өгсвөл хурдан бөгөөд системтэй мэргэжилтэн болох юм шиг санагддаг. Мэргэжлийн нягтлан бодогч - их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр Мэргэшсэн нягтлан бодогч - мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч Татварын мэргэшсэн зөвлөх - татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч Үнэлгээчин - үнэлгээ хийх эрх авсан иргэн Аудитор - аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүн Тавигдах шаардлага: Мэргэшсэн нягтлан бодогч: их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх 2. Татварын мэргэшсэн зөвлөх: нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх нягтлан бодогч мэргэжлээрээ тав, түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтад тэнцсэн байх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үндсэн орон тоон дээр ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхлэхгүй, түүнчлэн бусад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахгүй байх 3. Үнэлгээчин: Инженер, Эдийн засагч, Бизнес, Санхүү, Нягтлан бодох, Хууль зүйн болон аль нэг чиглэлээр дээд боловсролтой, Мэргэжлээрээ 5-аас дүүшгүй ижл ажилласан, Хөрөнгийн үнэлгээний анхан шатны сургалтанд хамрагдсан байх, ял шийтгэлгүй, хөрөнгийн үнэлгээ хийх дадлагыг 3 жил хийсэн байх 4. Аудитор: Мэргэшсэн нягтлан бодогч байх Аудитын ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай байх, Аудиторын сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба татвар
Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн та ямар хөнгөлөлт чөлөөлөлтийг татвараас эдэлдэг, харин ямар татварыг төлдөг, цалингаасаа хэдэн хувийн НД төлдөг вэ гэдэг талаар мэдээлэл оруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д "Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан" хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.2-т " хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого"-ыг чөлөөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний орлогод дараах орлогууд орно: цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого үйл ажиллагааны орлого хөрөнгийн орлого хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого шууд бус орлого бусад орлого Суутган төлөгч нь "Нотлох баримт"-ыг үндэслэн чөлөөлөлтийг эдлүүлнэ. цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй бараа, ажил, үйлчилгээний шууд бус орлого эрхийн шимтгэлийн орлого ногдол ашгийн орлого хүүгийн орлого үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлого төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлого гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалагдах хувьцаа болон хүүгийн орлого Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суутгаснаас бусад орлогоо ӨӨРӨӨ тайлагнаж, холбогдох албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Шаардлага: хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын ДҮГНЭЛТ аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний ҮНЭМЛЭХ Хасагдах зардал: Аж ахуй нэгжээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан ТББ-ыг дэмжих зорилгоор өгсөн 10 сая төгрөгийн хандив ыг зардалд оруулна. 25-аас дээш ажиллагчидтай ААН-ын ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол ААН-ийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлнө. Хөдөлмөрийн чадвараа 50 болон дээш хувиар алдсан ХБИ ажилладаг ААН-д нийт ажиллагчдад ХБИ эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон тухайн ААН-ийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Та харин дараах татварыг төлнө: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшдэг бол тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлнө. Үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бол татвараа төлнө. Галт зэвсэг эзэмшдэг бол татвараа төлнө. Хувийн хэрэглээндээ бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө. Хуулиар тогтоосон бусад албан татвар төлнө.
- Ажилласан хугацааг тооцох журам
Эрхэмүүдээ одоо та бүхэнд ЗГ-ын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний 13 тоот тогтоолын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь ээлжийн амралт олгох болон тэдний ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан хугацааг тооцоход энэхүү журмыг баримтладаг байна. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=2685
- Татварын скоринг ажиллаж танай байгууллагыг үнэлнэ.
Эрхэм захирлууд, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудаа танай татварын сайт руу илгээж байгаа дараах тайлангуудын үнэн зөв байдлаас шалтгаалан татварын скоринг ажиллан танай байгууллагын татварын шалгалтанд орох хугацаа, яагаад орох болсон, танай байгууллага ямар ангилалд байгаа, яаж дээшлүүлэх вэ, яавал тухайн ангилалд байнга байлгах вэ гэх мэт асуултанд хариулах болно. ААНОАТ-ын тайлан ТТ-02 Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан ТТ-06 Нийслэл хотын албан татварын тайлан ТТ-28 Суутган төлөгчийн аж ахуй нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-13 Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан ҮШТ-13 Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан ТТ-03а Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан ТТ-23 Онцгой албан татварын тайлан ТТ-05 Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан ТТ-02-ХГ ... Мөн удаа дараа тайлангаа илгээхгүй байх, хугацаа хэтрэн илгээх, дахин дахин буруу тайлагнах зэрэг нэмэлт мэдээлэлүүд бас орж байгаа гэсэн шүү. Та дээрх тайлангуудыг зөв асуудалгүй гаргахын тулд дараа зүйлсүүдийг заавал хийж байх ёстой. Харилцах, Кассаа боловсруулна. Ерөнхий журнал гүйлгээ балансаа хийнэ. Санхүүгийн тайланга асуудалгүй зөв гаргаад эцэст нь ААНОАТ болон холбогдох тайлангуудаа гаргаж илгээнэ.
- Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам
"Татварын үйл ажиллагааны хяналт шалгалтын журам" нь ТЕГ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан. Энэхүү журам нь Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, татвар төлөгчид хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад энэ журмын зорилго оршино. Татварын хяналт шалгалтын хэлбэр: татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ. 2. татвар төлөгчийн хүсэлтээр Татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, алдагдал, илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотойгоор татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.2-т заасан хяналт шалгалтыг хийнэ. Татварын ерөнхий хуулийн 41.2-т " татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ " заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтанд хамрагдсанхугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" ХШ-12 маягтаар" баталгаажуулна. Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол"Нөхөн ногдуулалтын акт" үйлдэнэ. Хэсэгчилсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил нь бусад татварын төрөлд нөлөөлж байвал тухайн татварын төрлийг хяналт шалгалтад хамруулах, эсхүл бүрэн хяналт шалгалт хийх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынэрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй. Энэхүү журмын 2.1-д "татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан" заасан хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч : энгийн хяналт шалгалт Энгийн хяналт шалгалтад нь хялбаршуулсан болон нарийн төвөгтэй хяналт шалгалтуудаас бусад хяналт шалгалтыг хамааруулна. 2. хялбаршуулсан хяналт шалгалт Хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэлд үндэслэн цахим болон бусад хэлбэрээр хийнэ. Шаардлагатай тохиолдолд татвар төлөгчийг дуудан ирүүлж, ярилцлага хийх, холбогдох баримт материалыг гаргуулан авч болно. 3. нарийн төвөгтэй хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэнэ. Нарийн төвөгтэй хяналт шалгалтад бусад салбарын мэргэжилтэн, гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үнэ шилжилт, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг нарийн төвөгтэй ажиллагаа хийгдэх хяналт шалгалтыг хамааруулна. Татварын хяналт шалгалтыг дараах үе шатаар хийж гүйцэтгэх ба үе шат бүрт ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг бүртгэж ажлын тэмдэглэл хөтөлөж явна. Бэлтгэх Гүйцэтгэх Дуусгах Бэлтгэх үе шатанд: хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно. Хялбаршуулсан хяналт шалгалтын үед татварын албанаас тайлан залруулах шаардлага хүргүүлсэн өдрийг Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэн өдөр гэж тооцно. хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг ирүүлэх талаар "Баримт бичгийн хүсэлт"-ийг татвар төлөгчид биечлэн болон шуудангаар, төрийн байгууллагын цахим шуудан болон татварын улсын байцаагч өөрийн албаны цахим хаягаархүргүүлж, хүргүүлсэн тухай тэмдэглэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, татвар төлөгчид хүргүүлсэн "Баримт бичгийн хүсэлт"-д заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл"-ээр хүлээн авна. Хяналт шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авах ба "Баримт бичгийн хүсэлт"-ээр шаардсан баримт бичиг, мэдээ мэдээллийг татвар төлөгч тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол энэ талаар ярилцлагын тэмдэглэл хөтөлж, тайлбар гаргуулан авна. татвар төлөгч энэ журмын 1.6-д заасан нөхцөл байдал үүссэн, татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй болсон шаардлагатай бусад тохиолдолд татварын улсын байцаагчаас цахимаар ирүүлсэн хяналт шалгалт хийх томилолт, баримт бичгийн хүсэлт зэрэгтэй танилцан хяналт шалгалтын үйл ажиллагаанд аль болох хүндрэл учруулахгүйгээр үйл ажиллагааныхаа талаар ярилцлага өгөх, шаардсан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлж болно. татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй тохиолдолд ярилцлагыг утсаар, цаасан болон цахим хэлбэрээр хийж, тэмдэглэлийг гарын үсэг болон цахим эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. Гүйцэтгэх үе шатанд: хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авнө. хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөнө. хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулана мөн хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулна. хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баримтлан ажиллана мөн олон улсын татвартай холбоотой асуудлыг хянан шалгана. үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд нотлогдсон зөрчлийг бүртгэж, нөхөн татвар ногдуулах, торгууль, алданги тооцож, татвар төлөгчийн тайлагнасан, хяналт шалгалтаар тогтоосон татварын ногдуулалт төлөлтийн тооцоог хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл, он тус бүрээр хийх ба баталгаажуулалтаар хуулийн хугацаандтөлөөгүй татварт торгууль, алданги тооцно. Дуусгах үе шат: зөрчил, түүний хууль эрх зүйн үндэслэл, тооцооллыг хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулж, хянуулах ба хяналт шалгалтын үр дүнг тодорхойлоход мэдээлэл хангалттай эсэх, нотлох баримт, тооцооллыг нягталжшийдвэр гаргахад бэлтгэж, нөхөн ногдуулалтын акт,нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 өдрийн дотор татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Эх сурвалж: 1. ТЕГ-ын даргын 2023.02.28. А/34 Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1 2. ТЕГ-ын даргын 2016.12.23 А/60 Татварын албаны эрсдлийн удирдлагын журам
- Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийх
Албан татвар суутган төлөгч нь албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах албан хүсэлтийг харьяа татварын албанд цахим хэлбэрээр гаргана. Том татвар төлөгчийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. албан татвар суутган төлөгчийн Том татвар төлөгч хариуцсан нэгж /цаашид ТТТХН гэх/-ийн хяналт шалгалтаар баталгаажуулснаас хойших хугацааны, өмнө нь хяналт шалгалт хийгдээгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдрөөс хойших хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан бүрэн баталгаажсан эсэх, тайлангаарх илүү төлөлтийг Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэл болон цахим төлбөрийн баримтын системтэй тохирч байгааг ажлын 2 хоногт багтаан нягтална. нягтлах ажиллагааны явцад "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам" 5.2.1-д заасан хамрагдах хугацаанд албан татвар ногдох орлого тайлагнаагүй, зөвхөн бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар илүү төлөлт үүссэн байвал албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг буцааж, албан татварыг буцаан олгох боломжгүй талаар татвар төлөгчид мэдэгдэнэ. нягтлах үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу хянан баталгаажуулах саналыг албан бичгээр албан татвар суутган төлөгчийн хүсэлтийн хамт ТТТХН-д хүргүүлэх саналыг нягтлан Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хүлээн зөвшөөрөхүйцбага эрсдэлтэй бичил болон жижиг ангилалд хамаарах албан татвар суутган төлөгчийннэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр хийж болох бөгөөд бусад албан татвар суутган төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах энгийн хяналт шалгалтад хамруулна. ТТТХН-ийн хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь албан татвар суутган төлөгчөөс ирүүлсэн хүсэлт, аймаг, нийслэл, дүүргийн татварын албанаас ирүүлсэн саналын дагуу албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, буцаан авах болон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг баталгаажуулах ба энгийн хяналт шалгалтыг ажлын 14 хоногт, хялбаршуулсан хяналт шалгалтыг ажлын 3 хоногт багтаан хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулаагүй нөхцөлд илүү төлсөн албан татварын үлдэгдлийг буцаан олгох болон бусад төрлийн татварын өрөнд суутган тооцохгүй. "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш дараагийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийх ба шалгалтад хамрагдсан албан татвар суутган төлөгчийн худалдан авалт, түүнд төлсөн албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримт цахим төлбөрийн системд баталгаажсан байна. "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" /ХШ-12 маягт/-ны 3, 4 дэх хэсэгт дэлгэрэнгүй тусгах ба импортын бараанд төлсөн албан татварын дүнг гаалийн мэдээ, гаалийн бүрдүүлэлтийн баримтад үндэслэн төлбөр төлснийг нотолно. Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд түүний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-д заасны дагуу шийдвэрлэнэ. Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам 5-р хэсэг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758650553451&showType=1









