
Хайлт
Search this site
264 results found
- Санхүүгийн тайлангийн алдаагаа засаж залруулах хугацаа дууслаа шүү.
Өглөөний мэндээ. Найзууд минь санхүүгийн баталгаажсан тайлангуудаа нэг хараарай. ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ ЧИНЬ АЛДААТАЙ ЮМ БИШ БИЗ. Яагаад алдаа үүсээд байгаа тухай нэг л жишээг бичье. Сангийн яамны сайт дахь Санхүүгийн тайлангийн эхний үлэгдэл таны байнга хийгээд байгаа Санхүүгийн программын үлдэгдэлтэй тоон үзүүлэлтүүд нь зөрөөд байна уу Тэгвэл одоо л алдаагаа засах боломж байна. Алдаагаа засах хугацаа ердөө таньд 30 хоног л үлдсэн байна. Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэн хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам" тушаалын талаар мэдээлэл оруулж байна. Аж ахуй нэгжийн захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нарт зориулж тогтмол мэдээлэл оруулж байгаа билээ. Энэ удаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-д 2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна. Мөн журмын 3.4-т "дараах үзүүлэлтээр тайланг хянаж, хүлээн авна" тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх; маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх; өмнөх хугацааны тайлантай уялдаж байх; тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх; Мөн журмын 4-д "Санхүүгийн тайланд залруулга хийх": Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана. Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ. Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл , хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ. Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална. Дээрх журмыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Амжилт. Асуувал хариулт өгнө. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=210883
- Санхүүгийн тайлангийн үг хэллэг
Оройн мэнд. Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн бүтэн сайн өдөр санхүүгийн тайлагийн үг хэллэгүүдийг Монгол, Англи, Хятад хэлээр нь оруулна аа. Өнөөдөр Орлогын тайлангийн тухай мэдээлэл оруулж байна. Орлогын тайлан буюу СТ-2 тайлан нь тус байгууллагын санхүүгийн тайлангийн нэг бөгөөд тодорхой хугацааны байгууллагын орлого, зарлагыг харуулдаг ашиг, алдагдлын данс юм аа. Орлогын тайлангийн зорилго нь тайлагнаж буй хугацаанд компани хэр ашиг, алдагдалтай эсэхийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч нарт харуулах явдал юм. Энэхүү тайлан нь Санхүүгийн байдлын тайлангаас ялгаатай нь тухайн цаг үеийг илэрхийлдэгээрээ ялгаатай. Манай улсад ХХК, ХК, ББСБ, хоршоо, ХЗХ, СӨХ, ТББ, Сан ....... гэх мэт байгууллагууд бүгдээрээ СТ-2 буюу Орлогын дэлгэрэнгүй тайланг байнга бэлтгэж боловсруулж тайлагнаж байна. Орлогын дэлгэрэнгүй тайлан-ХХК Орлогын дэлгэрэнгүй тайлан-ХЗХ Орлогын дэлгэрэнгүй тайлан-ТББ За одоо харин Монгол, Англи, Хятад үг хэллэгийн талаар оруулж байна. Тодруулах зүйл байвал бичээрэй. Амжилт
- Асуувал хариулт өгнө.
Өглөөний мэндээ. Асуулт 507 : Манайх худалдааны байгууллагал даа. 2024 оны 8 сард НД-ийн тайлангаа хугацаандаа илгээсэн юм . Гэтэл Засаж илгээх шаардлагатай болоод байна. Нэг хүн маань гарсан байсныг би гэрээт нягтлан учраас мэдэлгүй илгээгээд баталгаажуулчихаж. Одоо яаж засуулах вэ? Хариулт 507 : Та хотод үйл ажиллагаа явуулдаг бол харьяа НД-ийн газартаа очоод харицсан байцаагчтайгаа уулзаад асуудлаа шийдүүлнэ. Тэгэхдээ дараах материлуудыг бэлтгээд очоорой. Албан хүсэлт /яагаад хасаагүй шалтгааныг тодорхой бичих/ Байгууллагын гэрчилгээний хуулбар Ажлаас гарч байгаа ажилтны ажлаас гарсан тушаал шийдвэр Цалингийн хүснэгт Цалин олгодог дансны хуулга зэргийг авч очоод тухайн байцаагч үзээд болж байна хэмээн нотловол онлайнаар материалуудаа илгээнэ. Асуулт 508 : Portal.ndaatgal.mn хаяг руу нэвтрэхээр "мэйл хаяг зөрүүтэй байна" гээд бүртгүүлж болохгүй байна яах вэ? Хариулт 508 : Portal.ndaatgal.mn хаягаар орж Дан системээр нэвтрэн орж өөрийн мэйл хаягаа өөрчлөх боломжтой. эсвэл Ажил олгогчийн эрхээр орж "Захирлын мэдээлэл өөрчлөх" ийг дарж мэйл хаягаа хараад өөрчлөх бол өөрчилнө. Асуулт 509 : Манай нягтлан бодогч 2024 оны 1-р сараас эхлэн НД-ийн тайланг илгээж баталгаажуулаагүй байсаар байгаад сая буюу 2024 оны 10 сард ажлаасаа гарчихжээ. Одоо тайлангаа шууд илгээж болох уу. торгууль төлөх болов уу ? Хариулт 509 : Portal.ndaatgal.mn хаяг руу илгээх боломжгүй. Та харьяа ЭД-ийн байцаагчдаа хандаад асуудлаа шийднэ. Торгууль төлнө. Асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү.
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн шинэчилсэн хувь хэмжээ
Өглөөний мэндээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн тухай мэдээлэл оруулж байна. ҮОМШӨ-ний талаарх акт баримтууд: Актын дугаар Актын нэр Батлагдсан огноо Дагаж мөрдөх огноо А/152, А/388 Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг батлах 2023-11-07 2024-01-01 422 дугаар тогтоол Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагч эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэх журам 2023-11-29 2024-01-01 439 дугаар тогтоол Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, тогтооход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр, тэтгэмж, олгох журам 2023-12-13 2024-01-01 471 дугаар тогтоол Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журам 2023-12-27 2024-01-01 Монгол улсын хууль Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай 2023-07-07 2024-01-01 Даатгуулагч та "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал"-д хэдэн хувийн шимтгэл төлөхөө мэдэж байна уу гэдэг асуултанд хариулт өгье. ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5, 1.5, 2.5 хувиар ялгавартай байгаа шүү. Энэ линкээр ороод хараарай . Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048262525611&showType=1 ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 1.5 хувиар төлөх нь ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2.5 хувиар төлөх нь Дараах журам нь Даатгуулагч та Эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлыг хаанаас яаж авахаа мэдэхгүй байгаа бол таньд туслах болно. "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагч эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэх журам" Энэ линкээр ороод хараарай . Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960575746911&showType=1 Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг бас тогтоосон байгаа хараарай. Энэ линкээр ороод хараарай . Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960380051781&showType=1 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр, тэтгэмж олгох журам Энэ линкээр ороод хараарай . Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048299656031 Тодруулах зүйлээ бичээрэй.
- Санхүүчдад хамааралтай эрх зүйн шинэчлэлийг нэг дороос
Өглөөний мэндээ. Сангийн яамнаас 2023-2024 онд батлагдсан хууль, дүрэм журмуудыг оруулж байна. Энэхүү дарааллаар байгаа шүү. Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг тогтоох тухай Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг тогтоох тухай Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам батлах тухай Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам Бизнесийн үнэлэгээ хийх журам батлах тухай Бизнесийн үнэлгээ хийх журам Бизнесийн үнэлгээ хийх аргачлал Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал Дараагийн дугааруудад оруулна. Амжилт
- Эзэмшигчдийн өмчийн бүртгэл
Өдрийн мэнд . Эзэмшигчдийн өмч нь эдийн засгийн агуулгаараа дараах байдлаар ангилагддаг. Төрийн Хувь нийлүүлсэн Хувийн Төрийн гэдэг нь: Улсын мэдэлд бүрэн хэмжээгээр оршиж байгаа ард түмний мэдлийн өв хөрөнгийг Компанийн хувьд нь: хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө "Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг: Хоршооны гишүүнд нь хоршоондоо эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгөө нийлүүлнэ. Амжилт. Асуувал бид байнга хариулт өгч байгаа шүү.
- Гаалийн бүртгэл
Өглөөний мэнд. Өнөөдөр бид та бүхэнд гаалийн дансны бичилтийн талаар оруулж байна. Гаалиар хувь хүн хуулийн этгээд улмаар НӨАТ төлөгч эсвэл НӨАТ төлөгч биш байгууллагууд барааг оруулж ирдэг. НӨАТ төлөгч байгууллага: Бараа оруулж ирвэл дараах дансны бичилт бичнэ. НӨАТ төлөгч биш байгууллага: Бараа оруулж ирвэл дараах дансны бичилт бичнэ. Амжилт. Асуувал хариулт байнга өгч байгаа шүү.
- Нөхөрлөлийн тухай, санхүүгийн бүртгэл
Өдрийн мэнд. Нөхөрлөл гэж юу вэ, хэлбэр, онцлог, өмчийн бүртгэл, цэвэр ашиг хувиарлах үарчим, санхүүгийн тайлан бэлтгэх, гишүүдийн бүрэлдэхүүнд орох үеийн бүртгэл, нөхөрлөл татан буугдах үеийн тооцооллын талаар товчхон мэдээлэл оруулж байна. Өөрийн гэсэн эд хөрөнгө, өмчлөлтэй, түүнийгээ эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй, эрх үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаабий болох үр дагаварыг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх арбитрын өмнө нэхэмжлэгч, хариуцагч байж чаддаг, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж нэрлэнэ. Нөхөрлөл гэж : гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг хэлнэ. Нөхөрлөлийн хэлбэр: Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай (ББН): Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай (ЗБН): Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг, бусад гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хариуцдаг Гишүүдийн хариуцлага: Нөхөрлөл байгуулахдаа гишүүн бүрийн хариуцлагийг ялгаж заах хэрэгтэй шүү. Удирдах, төлөөлөх эрх: Бүрэн хариуцлаг хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй. Үйл ажиллагаанд оролцох: Нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно. Татан буугдах үе: Нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг тата буулгах үндэслэл болохгүй шүү. Гишүүд нөхөрлөлд хөрөнгө оруулалт хийх үед: Гишүүд оруулсан хөрөнгийн тодорхой хувийг буцаан авах үед : Тайлант хугацааны цэвэр ашгаас сан байгуулах үед : Үлдсэн цэвэр ашгийг гишүүдэд хуваарилах үед: Гишүүдэд хуваарилагдсан ашгаас хувийн хэрэглээндээ зарцуулах хуваарилах үед: Тайлант хугацааны эцэст татан авалтын дансыг капиталын дансанд хааж бүртгэх үед: Амжилт. Дараагийн дугаарт байгаа.
- Татварын сайтандаа юу агуулагдаж байгааг нэг анзаараарай.
Өдрийн мэндээ. Санхүүч болон бизнес эрхлэгч улмаар хүн бүр интернэт орчинд одоо бүр ХИЙМЭЛ ОЮУН УХААН -тай орчинд хамтран амьдрахаар бэлтгэгдээд байна. Бидний ажиллах амьдрах орчин өөр болж байгаа тийм учраас бүгд хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүй болоод байна. Программыг бүрэн хэмжээнд ойлгохгүй ч өөрт хэрэгтэй мэдээллийг байнга тогтмол шинэчилж суралдаж байхгүй бол боломгүй эрин зуун ирлээ. Тэгэхээр Санхүүч, Бизнес эрхлэгч бүрийн мэдэж хянаж харж байх тоон үзүүлэлтийн талаар танилцуулж байна. Бид өнөөдөр та бүхэнд Татварын сайт дахь буюу https://etax.mta.mn/app/dashboard юу агуулагдаад биднийн хянаад байгааг хэлье. Маш олон зүйлсийг агуулж байгаа шүү нэгээхэн хэсэг нь. Татварын цахим системийн ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ТАТАХ хэсгийн тухай танилцуулж байна. Татвар төлөгчийн картын талаар мэдэх үү? Татвар төлөгчийн мэдээлэл татах хэсэгт даран гэмц "Татвар төлөгчийн карт" хэсэг гарч ирнэ. Энэ картанд танай нэлээдгүй мэдээлэл агуулагдаж байгааг дээрх зурган хэлбэрээс тодоос тод харж болно. Тухайбал: Танай байгууллагад байгаа үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд энэ хүснэгтээс харвал танай байгууллага 39 ш үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд татварын албаны бүртгэл дээр танай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 780 сая төгрөгөөр бүртгээд татвар аваад байна гэсэн үг. Ирэх оноос эхлэн Танай санхүүгийн байдлын тайлан дахь Үндсэн хөрөнгийн тодруулгатай тулган илүү эсвэл дутуу байгаа нөхцөлд танай САНХҮҮ болон ТАТВАРЫН тайлангуудыг хүлээн авахгүй шүү НӨХДӨӨ. Эртнээс анхаарч хараай.. Амжилт манайхан.
- Асуувал хариулья.
Өглөөний мэндээ. Та санхүү, бүртгэл, аудит, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон санхүүтэй холбоотой асуулт асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү. Асуулт 500 : Би 2022 онд компани байгуулсан юм аа. Манай 3 жилийн орлого нийлээд 80,0 сая төгрөг би яагаад НӨАТ болохгүй байгаа юм бол. Нэг бараа боруулсан юм тэгсэн нөгөө газар нь заавал НӨАТ байгуулагатай харьцана гээд байдаг яах вэ ? Хариулт 500 : Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд, ААНБ-ын жилийн нийт борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлэх үүрэгтэй. Харин татвар төлөгч өөрөө хүсвэл борлуулалтын орлого нь 10 сая болон түүнээс дээш төгрөгт хүрсэн бол сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болно. Энэ тайлант онд буюу 2024 оны 10 сарын байдлаар борлуулалтын орлого 10,0 сая хүрсэн бол сайн дураар НӨАТ болох бүрэн боломж байгаа. Орлого олоогүй бол боломжгүй. Асуулт 501 : Манай байгууллага НӨАТ төлөгч байгуулага сая шалгалтаар ороод танай байгууллага суутган төлөгч яагаад үүргээ гүйцэтгээгүй байна гээд асуудал үүсээд байна яах вэ ? Хариулт 501 : Танай байгууллага Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс эхлэн НӨАТ суутган төлөгч байгууллага болж байгаа юм. НӨАТ суутган төлөгч байгууллага нь бараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа борлуулалтын үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж ногдуулан авч улсад төлдөг учир суутган төлөгч байгууллага гэж нэрлэдэг. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч хэрэглэж байгаа эцсийн хэрэглэгч төлж байна гэсэн үг, харин НӨАТ суутган төлөгч байгууллага нь зөвхөн суутган аваад л улсад төлдөг Асуулт 502 : Манай байгууллага НӨАТ төлөгч болсноор яах ёстой вэ ямар ашиг тустай вэ ? Хариулт 502 : НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэнээр: Татвар төлөгч өөрийн бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ ногдуулан нэхэмжилнэ. Импортын бараанд төлсөн НӨАТ-аа төлбөл зохих НӨАТ-сөө хасч тооцуулж үлдсэн хэсгийг төлнө. Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцон төлнө. НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн урамшууллын сугалаанд оролцохын зэрэгцээ НӨАТ-ын буцаан олголт авна. Сар бүр НӨАТ-ын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг. Асуулт 503 : НӨАТ төлөгч болон НӨАТ төлөгч биш байгууллагын ялгааг нь юу вэ ? Хариулт 503 : НӨАТ болон НӨАТ төлөгч биш 2 байгууллагын ялгаа НӨАТ суутган төлөгч НӨАТ суутган төлөгч биш Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулан нэхэмжилнэ. Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулахгүй Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцно. Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно. Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцно. Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно. Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн сугалаанд оролцоно, НӨАТын буцаан олголт авна. НӨАТын буцаан олголт авах боломжгүй, зөвхөн сугалаанд оролцоно. Сар бүр НӨАТын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг. Сар бүр тайлан гаргахгүй. Эх сурвалж: mta.mn









