top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ

    Шинэ оны мэнд хүргье. За санхүүчид бидний ажил эхэлж байна шүү. Амжилт манайхаан. Санхүүгийн тайланг хэрэхэн хүлээн авах талаар заавар журам шинэчлэгдэн мөрдөгдөж эхлээд байна. Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаар тушаалын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү " САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ" нь 2 хавсралттай бөгөөд Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам, санхүүгийн тайланг хянаж хүлээн авсан тойрох хуудас зэргээс бүрдэж байна. "САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ"-ыг файлаар орууллаа. Ерөнхий нягтлан бодогчийг бүртгэж оруулах бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн эрхээр нэвтрэн орж санхүүгийн тайлангийн файл дээр ажиллана шүү. Тайлагнагч байгууллага нь тайлангаа хугацаандаа хүргүүлээгүй, баталгаажуулаагүй тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллагад тайлан шивэх хүсэлтээ илгээнэ. Тайлан шивж илгээх бас хугацаатай болсон байгаа шүү. АНХААРААРАЙ, 5 хоногт .......... Санхүүгийн тайлангийн залруулга хийлгэх гэж байгаа бол: 4.2.Тайлагнагч байгууллага нь тайлангийн залруулгыг журмын 4.1-д зааснаас гадна өөрийн хүсэлтээр системд дараах дарааллын дагуу хийнэ. Үүнд: 4.2.1.аудитын хуулийн этгээд нь системд аудитын дүгнэлтийг оруулсан байх; 4.2.2.системд тайлагнагч байгууллага нь залруулах хүсэлтээ илгээсэн байх; 4.2.3.тайлагнагч байгууллага нь системд аудитын дүгнэлтэд үндэслэн тайланд залруулга хийж, хүргүүлсэн байх. 4.3.Тайлагнагч байгууллага нь тайландаа залруулга хийх эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна. 4.4.Мэргэжилтэн нь тайлагнагч байгууллагын залруулсан тайланг системд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянаж дараагийн төлөвт шилжүүлнэ. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17333248987001&showType=1

  • Төлбөрийн баримт шивэхэд бар код нэхээд байна уу

    Өглөөний мэндээ. Та бүхнээс төлбөрийн баримт шивэх гэхээр бар код нэхээд байна уу. Та https://e-invoice.ebarimt.mn хэсэг рүүгээ ороод Хянах самбар дээр даран гэмц Мэдээ мэдээлэл хэсэгт БҮНА кодын сан гэсэн хэсэг байгаа файлыг татаад ажилдаа шиглана. Өөрийн үйл ажиллагаанд тохирох хэсгээ хараарай. БҮНА кодын сан файлыг орууллаа. Энэ кодын хаана ашиглах вэ гэвэл: Ингээд л төлбөрийн баримт бичигдэнэ гэсэн үг. СӨХ-ийнхөн бол энэ кодыг сонгоорой. Нийтийн орон сууцны барилга 5311200 Орон сууцны дахин боловсруулах аюулгүй хог, хаягдал цуглуулах үйлчилгээ 9422100 Асуувал бид хариулна.

  • Нийгмийн даатгалын тайланд залруулга хийх журам, хүснэгтүүд

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн А/182 тоот тушаалаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам"-ын тухай оруулж байна. Энэхүү журам нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрлөж эхэлсэн. Дараах 5 хавсралтаар баталсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам Хугацаа хоцроосон тайланг ирүүлэх албан хүсэлтийн бүртгэлийн хяналтын карт Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх Даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх Даатгуулагчийн үндсэн мэдээлэд залруулга хийснийг мэдүүлэх Журамыг файлаар оруулав. Тайлан тушаах журам: Тайлангийн маягтуудыг EXCEL хэлбэрээр оруулав аваад ашиглаарай. Эх сурвалж: НДЕГ Асуувал хариулна.

  • Оршин суугч бус этгээдээс  суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан ТТ-03б

    Амралтын өдрийн мэндээ. Танай байгууллага Facebook буюу META ХХК руу нийтийн сүлжээг ашиглан өөрийнхөө байгууллага болон бүтээгдэхүүнийг сурталчилж байна уу. нэлээдгүй хэмжээний зардал гаргаад байна уу. Тэгвэл тэрхүү зардлыг бүртгэлд хэрхэн тусгаж, баримтжуулах талаар мэдээлэл оруулж байна. ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-нйи өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан "Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03б тайланд тайлагнаж, санхүүгийн тайландаа бүртгэн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаарай. Хавсралт-2: "Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03б Хавсралтыг файлаар оруулав. "Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03б Хавсралтыг нөхөх зааврыг оруулав.  "Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03б НӨАТ-ын тухай хуулийн 7.2.5-д / оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ / заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан үнийн дүнгээс энэ хуулийн 16.1.2-т заасны / гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө / дагуу суутгасан ...................... Амжилт: Асуувал хариулт өгөхөд бэлэн байна. Эх сурвалж: mta.mn

  • Аудитын залруулга хийх

    Эрхэм санхүүчдээ. Аудитын залруулгаа эртхэн хийлгээрэй. Хугацаа 2024 оны 12 сарын 13-наар дуусгавар болно шүү. Санхүүгийн тайлангаа хүлээн авсан байна уу, үгүй байна уу. Одоо таны хийгээд байгаа санхүүгийн программын дансны үлдэгдлээс Сангийн яамны дансн үлдэгдэл зөрүүтэй байгаа юм биш биз. Тэгвэл одоохон гялалзуулаарай. Тэгэхгүй бол Зөрчлийн хуулиар торгуулна. Хэдэн төгрөгөөр гэж үү. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих 1.6 " аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй", 1.10. "хуульд заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн болон жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй", 1.17.нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргаагүй", 1.21.нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй; гэх мэт заалтуудыг мөрдөн ажиллаагүй бол Зөрчлийн хуулийн 11.18 дугаар зүйл, 1.25.ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ажлаа гялалзуулаарай. Амжилт.

  • Сангийн яамны зөвшөөрөлтэй Нягтлан бодох бүртгэлийн программууд

    Ажлын өдрийн мэндээ. Өнөөдөр та бүхэнд Танай санхүүгийн тайлангуудыг хөтлөхөд боломжтой Сангийн яамны зөвшөөрөл бүхий программ хангамжуудын талаар мэдээлэл оруулж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн программыг нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу дараах компаниудын программууд нь Нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөлтэй юм байна шүү. Эх сурвалж: Сангийн яам

  • Эрхэм захирлуудаа танай байгууллагаас гарсан нягтлан бодогч нар чинь "Эрхийн тохиргоо" хэсэг дотор чинь байгаад байна.

    Сайн байна уу. Шинэ долоо хоногийн мэндээ. Бид ч тайлан хаах гээд л цаг нартай уралданхан ажиллаж байна даа. ЦАГ БОЛ АЛТ. Танай байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч чинь танай байгууллагын үндсэн болж эрхээ оруулахгүй гээд байна уу бас танай байгууллагаас гарсан ЭРХЭМ нябко нар танай байгууллагын санхүүгийн мэдээлэл дотор гялалзаж яваа юм биш биз АНХААРААРАЙ. ЭНЭ БОЛ НЭЛЭЭДГҮЙ ТОМ ХЭМЖЭЭНИЙ АЮУЛ ШҮҮ. Яагаад : Нягтлан бодогчийн үндсэн эрхээрээ орохгүй гээд байгаа юм бол. Хариулт их амархан . Танай нягтлан бодогч Ерөнхий нягтлан бодогчоороо өөр газар бүртгүүлсэн байна гэсэн үг. Яагаад : Нягтлан бодогчийн үндсэн эрхээрээ орохгүй гээд байгаа юм бол. Хариулт их амархан . Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3,1,8 дахь " ."ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг; хэлэх бөгөөд мөн хуулийн 8.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий н ягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна. гэсэн заалтыг зөрчих гээд байгаа гэсэн үг. Яагаад : Нягтлан бодогчийн үндсэн эрхээрээ орохгүй гээд байгаа юм бол. Хариулт их амархан . Мэргэжлийн хүн ч биш байж болно шүү дээ. Яагаад : Нягтлан бодогчийн үндсэн эрхээрээ орохгүй гээд байгаа юм бол. Хариулт их амархан . Тайлангаас өмнө жаахан ажиллаж цалин авч байгаад тайлангийн хугацаа тулан гэмц таныг орхиноо л гэсэн үг. Яагаад : Нягтлан бодогчийн үндсэн эрхээрээ орохгүй гээд байгаа юм бол. Хариулт их амархан . Танай ибаримтын хэсэгт БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО нэлээдгүй хэмжээгээр шивэ таныг өрөнд оруулахыг ч үгүйсгэхгүй. ТАНЫГ ТАТВАРЫН ӨРӨНД ОРУУЛНА. За даа ингээд тооцоод байвал зөндөө л зүйл байна даа. БАС НЭГ ТОМ ХЭМЖЭЭНИЙ АЮУЛ БОЛ гарсан нягтлангаа бүртгэлээсээ хасаагүй байгаа бол. Яагаад : Захирал, хувьцаа эзэмшигч, санхүү хариуцсан захирлуудаа яагаад хуучин нягтлангаа ажил өгөх болсон тэр цаг мөчөөс эхлэн маш хурдан яаралтай хугацаанд хасахгүй байгаад байна гэжүү Хариулт их амархан . Та санхүүгийн анхан шатны ямар ч мэдлэг алга. Үндсэн эрхээрээ ороод ингээд л болоо шүү дээ. Зөвлөгөө авах бол бидэнд хандаарай.

  • Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн хадгалалт, хамгаалалт

    Амралтын өдрийн мэндээ. Санхүүгийн баримт бичгүүдээ архивлан хадгалах хэрэг санхүүч бид нарт улмаар ЭРХЭМ компанийн захирлууд, хувьцаа эзэмшигч бид нарт байнга гардаг. Монгол Улсад мөрдөгдөж байгаа "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт" гэж юу вэ, хэн хэзээ, яаж мөрдөн ажиллах талаар журмын хамт оруулж байна. Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/91 "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай" тушаалыг оруулж байна. Татаад ашиглаарай. Эх сурвалж : http://backend.archives.gov.mn:8083/1709605327419jagsaalt.pdf Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг 1-р хавсралтаар Шүүхийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 2-р хавсралтаар Прокурорын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 3-р хавсралтаар Цагдаа, Дотоодын хэргийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 4-р хавсралтаар Шүүх шинжилгээний үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 5-р хавсралтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 6-р хавсралтаар тус тус батлан гаргаж 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллаж байна. Үндэсний архивын газрын даргын тушаалаар батлагдсан дараах баримт бичгүүд хүчингүй болсон байгаа шүү. Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт" Үндэсний архивын газрын даргын 2005 оны 152 дугаар тушаалаар батлагдсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт" Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүсэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт" Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан "Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт" Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/116 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр, төрөл, хадгалах хугацааны жагсаалт" Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/91 "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай" тоот журам: Нийтлэг үндэслэл: Жагсаалтын бүтэц, хэрэглэх журам: 3. Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт: НБББББ боловсруулахдаа анхаарай. Амжилт: Тодруулах зйүл байвал асуугаарай.

  • Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх маягт, дансны жагсаалт, Санхүүгийн тайлангийн А маягт, санхүүгийн тайлангийн тодруулга

    Өнөөдөр бүгдээрээ хадгаламж, зээлийн гэж юу болох, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно. ХЗХ-ны хуулинд зааснаар: 3.1.1."хадгаламж, зээлийн хоршоо" гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг; 3.1.2."хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө" гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг; 3.1.3."хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг; 3.1.4."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг. Мөн хуулийн 5 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах" 5.1.Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болно. 5.2.Үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаснаар үүсгэн байгуулах хурал хуралдуулах шийдвэр гаргана: 5.2.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн; 5.2.2.хуульд нийцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төслийг боловсруулсан; 5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ" 6.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана: 6.1.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал; 6.1.2.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр; 6.1.3.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оршин байх газрын хаяг; 6.1.4.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага; 6.1.5.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах; 6.1.6.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх. ХЗХ-ны орлого: Орлого гэж гишүүний оруулсан хувь оролцоотой холбоогүй байдлаар өмчийг нэмэгдүүлэх үр дүн бүхий хөрөнгийн гүйлгээний буюу сайжруулалт, эсхүл өр төлбөрийн бууралт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн өсөлтийг хэлнэ. 1/Хүүгийн орлого; 2/Хүүгийн бус орлого; З/Бусад орлого; 4/Олз; ХЗХ-ны зардал: Зардал гэж өмч эзэмшигчдэд олгосон хуваарилалттай холбоогүй байдлаар өмчийг багасгах үр дүн бүхий хөрөнгийн зарлагын гүйлгээ буюу хорогдон багасалт, эсхүл өр төлбөрийн үүсэлт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн бууралтыг хэлнэ. 1/Хүүгийн зардал; 2/Эрсдлийн сангийн зардал; З/Үйл ажиллагааны зардал 4/ Бусад зардал; 5/Гарз; Мөн хуулийн 43 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө" 43.1.Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийг Хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу бүртгэнэ. 43.2.Хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрч болохгүй. 43.3.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн хөрөнгөд гарсан өөрчлөлт болон гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн талаар хагас, бүтэн жилээр Хороонд мэдэгдэнэ. Мөн хуулийн 44 дугаар зүйл "Гишүүний оруулсан хувь хөрөнгө, жилийн орлогоос хувь хүртэх" 44.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь тухайн хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг заавал оруулна. 44.2.Хадгаламж, зээлийн хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлого ос хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа хуваарилж болно. 44.3.Тухайн жилд гишүүдэд хүртээх хөрөнгийн хэмжээг бүх гишүүдийн хурал тогтооно. 44.4.Тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн бүртгэлийг хөтлөх ба гишүүдийн оруулсан хувь хөрөнгөд ногдох хувь хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа хувь тэнцүүлэн хуваарилна. Мөн хуулийн 45 дугаар зүйл "Хадгаламж зээлийн хоршооны идэвхгүй гишүүний хөрөнгө" 45.1.Гишүүн нь дараалсан 12 буюу түүнээс дээш сарын хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцоогүй бол уг гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр идэвхгүй гишүүнд тооцож, гишүүний эрхийг түдгэлзүүлж болно. 45.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Мөн хуулийн 46 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршооны тайлан" 46.1.Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна. 46.2.Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ. Хороо нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг шаардан авах эрхтэй. 46.3.Санхүүгийн тайлан дахь үзүүлэлт, тоон мэдээлэл буруу, алдаатай, эсхүл зохих журмыг зөрчиж гаргасан бол холбогдох зөрчлийг арилгах, залруулга хийхийг Хороо тухайн хадгаламж, зээлийн хоршооноос шаардаж болно. ХЗХ-ны 2011 оны 10 дугаар сарын 27-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа ХЗХ-ны хуулийг файлаар оруулсан хараарай. За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 тоот тушаалын хавсралтаар батлагдсан " Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэх, хяналт тавих ажлыг СЗХ-д үүрэг болгосон байна. Журамд: ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам Санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх заавар Санхүүгийн тайлангийн А маягт Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт Сангийн сайдын тушаал ХЗХ-д мөрдөх дансны нэгдсэн жагсаалт ХЗХ-ны санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар: ХЗХ-ны санхүүгийн тайлангийн А маягт: ХЗХ-ны санхүүгийн тайлангийн А маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай. ХЗХ-ны нягтлан бодох бүртгэлийн журмыг файлаар оруулсан хараарай. Амжилт. Тодруулах зүйл гарвал манайтай холбоо бариарай. Эх сурвалж: СЗХ, Сангийн яам

  • Эскроу данс таныг эрсдлээс хамгаална.

    Өдрийн мэндээ. Та хэн нэгэн найзтайгаа болон бусадтай хамтарч бизнес хийх тохиолдолд банкинд эскроу данс нээлгэж хамтын гэрээ хийгээрэй чамайг болон хамтрагчийг эрсдэлээс сэргийлнэ. Яаж гэж үү : үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өмчийн эрх шилжүүлэхэд таныг болон танай байгууллагыг эрсдлээс аварна. Эскроу данс гэж юу вэ : үл хөдлөх хөрөнгө, үнэ бүхий зүйлсийг худалдах, худалдан авах, өмчийн эрх шилжүүлэхэд байгууллагад тулгарах эрсдэлээс хамгаалах зорилготой  данс  юм. Гэрээний нөхцөл биелсэн тохиолдолд буюу 2 талын зөвшөөрлөөр төлбөр тооцоо хийгддэг. Жил бүрийн буюу хугацааны дундуур тодорхой нэг хугацаанд гэрээгээ дүгнэж байх хэрэгтэй шүү. Эскроу данс хаана нээлгэх вэ : Тухайлбал ГОЛОМТ БАНК: Нөхцөл: Бүрдүүлэх материал: Тавигдах шаардлага: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Үйлчилгээний нөхцөл: Бүрдүүлэх бичиг, баримт ХАС БАНК: Онцлог болон даваа тал: Хураамж, шимтгэл: Бүрдүүлэх материал: БОГД БАНК: Давуу тал: Бүтээгдэхүүний нөхцөл: Бүрдүүлэх материал: Амжилт. Монголын 4 банкны тухайл орууллаа. бусдад банкуудын мэдээллийг харьцуулж хараарай. Найзууд. Эх сурвалж: ХХБ, Голомт банк, Хас банк, Богд банкны сайтууд

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page