Өглөөний мэндээ.
Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэн бэ, үнэлгээг яаж тогтоох вэ, татварын хувь хэмжээ хэд вэ, албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт байдаг уу, татвараа хэзээ төлөх вэ, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг хэзээ тушаах вэ, ямар нэртэй тайланг тушаадаг бол, татварын тайланг нөхөх заавар байна гэх мэт асуултанд хариулт өгье.
Дараах асуултанд хариулт өгье.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ?
Хариулт: Иргэний хуулийн 84.3 "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна"
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэн бэ?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл:
4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:
4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;
4.1.2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;
4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
4.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.5. Монгол Улсад оршин суугч бус этгээд.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг яаж тогтоох вэ?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйл:
5.1. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.
5.2. Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээ хэд вэ?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйл:
6.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна.
6.2.Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно....
6.4.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулан тогтоож болно.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт байдаг уу?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн7 дугаар зүйл:
7.1. Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:
7.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц;
7.1.3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
7.1.5.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.
7.1.6.нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж.
7.2. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө:
7.2.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:
7.2.1.1. нийслэл, нийслэлийн харьяа хотод 95 хувиар;
7.2.1.2. нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 97 хувиар;
7.2.1.3. сум, тосгонд 98 хувиар.
7.2.2. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:
7.2.2.1. нийслэл, нийслэлийн харьяа хотод 30 хувиар;
7.2.2.2. нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 70 хувиар;
7.2.2.3. сум, тосгонд 85 хувиар.
7.2.3. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.
7.3.үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.
7.4.Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд 100 хувиар хөнгөлнө.
7.5.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болно.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа татвараа хэзээ төлөх вэ?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйл:
8.1. Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.
8.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.
8.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.
8.4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа тайлангаа хэзээ илгээх вэ?
Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 9 дугаар зүйл:
9.1. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.
Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа тайлагнах тушаал шийдвэр юу байна вэ?
Хариулт: Татварын ерөнхий газрын даргын тушаал 2022 оын 12 дугаар сарын 8-ны өдрийн А/190
Асуулт: Тушаалын хавсралт байна уу?
Хариулт: Байна. дараах 3 хавсралтууд байна
Хавсралт1: МаягтТТ-23
Хавсралт2: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)
Хавсралт3: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангийн маягт нөхөх заавар
Файлаар оруулсан шүү.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль файлаар орууллаа.
Асуултаа асуугаарай. Хариулт өгөхөд бэлэн байгаа шүү.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/39
Comments