Өнөөдөр бүгдээрээ Төрийн бус байгуулага гэж юу болох, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно.
Төрийн бус байгууллагын хуулинд зааснаар:
1/"төрийн бус байгууллага" гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг;
2/"нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;
3/"гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг.
Мөн хуулийн 5 дугаар зүйл "Төрийн бус байгууллага байгуулах, оролцох эрх"
1.Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.
2.Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
3.Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно.
4.Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
5.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно.
6.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно.
Мөн хуулийн 19 дүгээр зүйл "Төрийн бус байгууллагын орлого"
Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
1/гишүүний татвар, хандив;
2/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
З/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
4/зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
Мөн хуулийн 20 дугаар зүйл "Төрийн бус байгууллагын зарлага"
1.Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
2.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
3.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Мөн хуулийн 23 дугаар зүйл "Төрийн бус байгууллагын тайлан"
1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.
2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:
1/төрийн бус байгууллагын хаяг;
2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;
3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:
а/ хандивын;
б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;
в/ өвлүүлсэн эд хөрөнгө.
4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;
5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.
Төрийн бус байгууллагын 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа ТББ-ын хуулийг файлаар оруулсан хараарай.
За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын28-ны өдрийн 386 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн бус байгууллагад мөрдөгдөх "Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн жагсаалт"-ыг 1 дүгээр, "Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар"-ыг 2 дугаар, "Санхүүгийн тайлангийн А маягт"-ыг 3 дугаар, "Санхүүгийн тайлангийн Б маягт"-ыг 4 дүгээр хавсралтуудын талаар мэдээлэл оруулж байна.
Сангийн сайдын тушаал
ТББ-д мөрдөх дансны нэгдсэн жагсаалт
Төрийн бус байгууллагад мөрдөх дансны жагсаалтыг файлаар оруулсан хараарай.
ТББ-ын санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар:
ТББ-ын санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх зааврыг файлаар оруулсан хараарай.
ТББ-ын санхүүгийн тайлангийн А маягт:
ТББ-ын санхүүгийн тайлангийн А маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай.
ТББ-ын санхүүгийн тайлангийн Б маягт:
ТББ-ын санхүүгийн тайлангийн Б маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай.
Амжилт. Тодруулах зүйл гарвал манайтай холбоо бариарай.
Comments