Энэ удаад та бүхэнд СӨХ-ийн харилцахын тайлангаа хэрхэн хөтлөх талаар оруулж байна.
Харилцах хариуцсан нягтлан бодогч нь банкны харилцах дансыг банкны хуулгаас EXCEL хэлбэрээр татан авч эх хувилбарыг тусгайлан хадгална. Энэхүү хадгалсан файл нь ямар нэгэн шалгалт орох, хөрөнгө оруулагч, захирал болон эрх бүхий ажилтнууд ашиглаж аналик хийхэд нэн тустай.
Тусгайлан хадгалсан банкны эх хуулбараас хулбарлан авч өөрийн санхүүгийн тайлан бэлтгэх хэсэгт байршуулан харилцах хариуцсан нягтлан бодогч та боловсруулалт хийнэ.
Харилцах дансны боловсруулалт хийх загварыг орууллаа. Дагаад хийгээрэй. Амжилт.
Харилцах дансыг EXCEL дээр боловсруулахдаа огноо буюу он сарыг салгаж анализ хийхэд улмаар Ерөнхий журналын боловсрууллат хийхэд ашиглах хэмжээнд хийвэл нэн тустай.
Гүйлгээний утгыг 1-3 үгэнд багтаан товч бөгөөд тодорхой боловсруулах хэрэгтэй. Тухайлбал:
Интернэт банкны шимтгэл, дансны шимтгэл, харилцахын шимтгэл гэсэн үгнүүдийг харилцагч банкны теллерүүд их ашиглан бичсэнийг- Банкны шимтгэл
Цалин, цалин олгов, олголоо, олгосон- Цалин олгов
Татварт, татварт төлөв, татварт суутгав-Төлөв-ХХОАТ, Төлөв-НДШ, Төлөв-НӨАТ..
Түрээс төлөв, түрээс, гэрээт хөлс- Түрээс-Оффис, Түрээс-Машин механизм..
Одоо харин бусад байгууллагаас ялгарах ганцх зүйл бол Оршин суугчдын нэршил, хэрхэн кодлож бүртгэх талаар бичье.
Харилцагч банкнаас маш олон оронтой юу нь мэдэгдэхгүй эсвэл, орлого, оршин суугч орлого, эсвэл тухайн хүниий нэрийг хүртэл бичсэн EXCEl хүснэгтийг хараад ангилалт хийнэ. Энэ нь шүүхэд амар тухайн оршин суугчийн мэдээлэл бүрэн агуулагдсан байх ёстой.
Миний бодол: дараах дарааллаар байвал ямар вэ гэж оруулж байна.
Байрны дугаар
Орцны дугаар
Хаалганы дугаар
Бас зарим оршин суугч өөр банкнаас өөрийнхөө нэрээр, утасны дугаараар, өөр хүн өмнөөс нь шилжүүлсэн тохиолдол бүрийг ангилан ялгаж тухайн үндсэн оршин суугч дээр бүртгэх хэрэг гарах учраас энэхүү асуудалд ихээхэн цаг зав шаардагдана. Гэхдээ ингэж төлөх тохиолдол 100 айл бүрийн 5-6 оршин суугч байна. Санаа бүү зовоорой.
Тэгэхээр харилцагч нараа сайхан ангилан ялгаад нэг код үүсгэн хадгалаад аваарай. харахад амархан.
Comments