top of page
Search

Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд буюу оршин суугчид бид нар

Өглөөний мэндээ

СӨХ-ны талаар маш олон асуултууд санал гомдол хаашаа хандах вэ гээд асуудал үүсээд яахаа мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад мэдээлэл байнга оруулж байгаа.


СӨХ-ны гишүүд буюу бид нар ямар эрх үүрэгтэй вэ гэхээр хуульд ингэж заасан байна.


"СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ" хуулийн

13.1.Сууц өмчлөгч нь дараахь эрхтэй:

13.1.1.Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрх;

13.1.2.холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр дангаар өмчлөх сууцаа захиран зарцуулах;

13.1.3.хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах;

13.1.4.засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

13.1.5.хуульд заасан бусад эрх.

13.2.Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй:

13.2.1.Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;

13.2.2.бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх;

13.2.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох;

13.2.4.өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх;

13.2.5.гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах;

13.2.6.сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх;

13.2.7.сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх;

13.2.8.сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх;

13.2.9.хуульд заасан бусад үүрэг.

13.3.Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.


Бүгдээрээ оршин суугчдаа эхлээд эрх үүргээ хуулийн дагуу мэдэцгээе.


СӨХ-ны сонгуульт ажилтнууд болон гүйцэтгэх түвшний ажилтан албан хаагчиддаа хуулийн хүрээнд шийдэгдэх боломжтой хэлбэрээр асуудлыг тавьж хуулийн хүнээд шийдүүлцгээе.


Амжилт:



0 comments
bottom of page