top of page

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-03а), тайлангийн маягт нөхөх заавар

  • Writer: UB audit
    UB audit
  • Dec 1, 2024
  • 1 min read

Updated: Mar 6

ree

Амралтын өдрийн мэндээ.

Танай байгууллага НӨАТ байгууллага бол сар бүрийн 10 ний дотор "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланг илгээх бөгөөд орлогыг хүлээн зөвшөөрч ибаримт бичихдээ сар бүрийн 5-7 ний өдрүүдийн хооронд бичнэ.


Бидний 11-р сард илгээх тайлаг сонгогдон орж ирсэн байна.

ree

Бид 11 сарын НӨАТ-ын тайлан илгээх гэж байгаа учраас ибаримтыг бичихдээ 11-р сарыг сонгож бичнэ шүү.

ree

ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланд тайлагнаж, санхүүгийн тайландаа бүртгэн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаарай.

ree

Хавсралт-1: "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а

ree

Хавсралтыг файлаар оруулав.

 "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а



Хавсралтыг нөхөх зааврын хамт оруулав.

 "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а-ын хавсралтуудыг хараарай.


ree

Нэмэгдсэн өртгийн албан татвар цаашид /НӨАТ/ гэх суутган төлөгчийн тайланг сарын дүнгээр төгрөгөөр гарган сар бүр татварын албанд илгээнэ.

НӨАТ суутган төлөгчийн тайлан нь тухайн сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /А/, тухайн сарын худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /Б/, санхүүгийн түрээсийн зүйлийн болон санхүүжилтын хэлэлцээрийн зүйлийн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /В/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Г/, тайлангийн залруулга /Д/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Е/, гэсэн 6 хэсгээс бүрдэнэ.


ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн  А/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтуудыг EXCEL хэлбэрээр орууллаа.




Амжилт: Асуувал хариулт өгөхөд бэлэн байна.



Эх сурвалж: mta.mn

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page