Өглөөний мэндээ.
Өнөөдөр бид 2003 оны 6 дугаар сарын 18-ний өдөр батлагдсан "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" 21 зүйл бүхий хуулийн талаар мөн шинэчлэгдэн батлагдах гэж байгаа "Нийтийн зориулалттхй орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хуулийн өөрчлөлтийн талаар оруулж байна.
Улаанбаатар хотын нийт өрхийн 77.3 хувь нь орон сууц болон байшинд амьдарч байна гэсэн судалгаанаас харахад :
гэр сууц 41.0 хувь
сууцны тусдаа байшин 54.9 хувь
нийтийн зориулалттай орон сууцны байшин 2.9 хувь
бие даасан тохилог сууц 0.6 хувь
нийтийн байр 0.6 хувийг тус тус эзэлж байна. Нийтийн зориулалттай 4 077 орон сууцны байшинд 250 221 сууц тоологдсон байна.
Дээрх байдлаас дүгнэлт хийхэд бид өөрсдийнхөө амьдарч байгаа орчинд хэр анхаарч хэр СӨХ тэйгээ хамтарч ажиллаж байгаа бол.
Та СӨХ-ийн төлбөрөө тогтмол төлдөг үү
Хэр их мөнгө төлдөг вэ
Тэрхүү мөнгө хаана зарцуулагддаг гэж та бодож байна
Таны байгаа орчин үнэхээр цэвэрхэн сэтгэлд хүрсэн байдаг уу
Та СӨХ-дөө ямар хувь нэмэр оруулж байна
Та иргэний үүргээ биелүүлдэг үү
Та СӨХ ийн хуралдаа оролцдог уу
Танай СӨХ-ийг арай барилгын компани чинь хийгээд явж байгаа юм биш биз
Танай байрны техникийн өрөө стандартын дагуу юу
Таны орох гарах хөдөлгөөн хоригдоод байгаа юм биш биз
Та СӨХ ийнхөө УЗ, ХЗ, ГЗ ийн юу хийх ёстойг мэдэх үү
ЯГ ОДОО ТА СӨХ ийн хэдэн төгрөгийн төлбөртэйгээ мэдэж байна уу гэх мэт олон асуултууд хүн бүрийн толгойны СӨХ -ийн улмаар ИРГЭН таны толгойны өвчин болоод байна.
За одоо бид СӨХ ийн шинэ хуулийн талаар хэдхэн мэдээлэл оруулья. Долоо хоног бүрийн 4 дэх өдөр СӨХ ийн талаар мэдээлэл оруулах болно.
"Нийтийн зориулалттхй орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хууль нь 14 бүлэгтэй 84 зүйл заалттай хууль гарах гэж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, өмчлөлт, эзэмшил, ашиглалтад баримтлах зарчим
ХОЁРДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө
6 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө
7 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх
ГУРАВДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах
8 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл
9 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
10 дугаар зүйл. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт
11 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
12 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө
13 дугаар зүйл. Орон сууцны байшин дахь Сууц өмчлөгчдийн холбооны өрөө
14 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ
15 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн галын аюулгүй байдлыг хангах
16 дугаар зүйл. Орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх
17 дугаар зүйл. Ногоон байгууламж төлөвлөх, байгуулах
18 дугаар зүйл. Тоглоомын талбай төлөвлөх, байгуулах
19 дүгээр зүйл. Гэрэлтүүлэг суурилуулах
20 дугаар зүйл. Авто зогсоол төлөвлөх, байгуулах
21 дүгээр зүйл. Явган хүний зам төлөвлөх, байгуулах
22 дугаар зүйл. Хогийн цэг байгуулах
23 дугаар зүйл. Орон сууцны байшингийн нүүр тал /фасад/-ын хийц, бүтээц, өнгийг өөрчлөх
24 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг өөрчлөх
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн орчны газар
25 дугаар зүйл. Орон сууцны байшингийн орчны газар
26 дугаар зүйл. Орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх
27 дугаар зүйл. Орчны газрын төлөвлөлт
28 дугаар зүйл. Орчны газрын ашиглах гэрээ
29 дүгээр зүйл. Орчны газрын тохижилт, арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ
30 дугаар зүйл. Орчны газрын хашаа, хайс, хашлаганд тавих шаардлага
31 дүгээр зүйл. Хориглох зүйл
32 дугаар зүйл. Орчны газрыг хууль бус барилга байгууламжаас чөлөөлөх
ТАВДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд
хөрөнгийн засвар, үйлчилгээ, тэдгээрийн зардлыг хуваарилах
33 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ
34 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ
35 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөр, зардлыг төлөх
36 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын ашиглалтын талбайн цахилгааны төлбөрийг төлөх
37 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг төлөх
38 дугаар зүйл. Хориглох зүйл
ЗУРГAАДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан мэргэжлийн байгууллага
39 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага
40 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах
41 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах
42 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
43 дугаар зүйл. Гэм хорыг арилгах
ДОЛООДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сан
44 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сан
45 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн эх үүсвэр
46 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалт
47 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим
48 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх
49 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага
50 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн зарцуулалт
51 дүгээр зүйл. Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөл
52 дугаар зүйл. Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан
НАЙМДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгч, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлага
53 дугаар зүйл. Сууц өмчлөгч 3
54 дүгээр зүйл. Сууц өмчлөгчийн эрх
55 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн үүрэг
56 дугаар зүйл. Сууц өмчлөгч сууцаа түрээслэх тохиолдолд үүсэх эрх, үүрэг
57 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн хүлээх хариуцлага
58 дугаар зүйл. Шүүхэд нэхэмжлэл гаргах
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбоо
59 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо
60 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах
61 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
62 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх
63 дугаар зүйл. Барилгын ажлын захиалагчаас Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөх баримт бичиг
64 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах
65 дугаар зүйл. Хориглох зүйл
АРАВДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага
66 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага
67 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал
68 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр явуулах
69 дүгээр зүйл. Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл
70 дугаар зүйл. Удирдах зөвлөл
71 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн хурал
72 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн чиг үүрэг
73 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн даргын чиг үүрэг
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал
74 дүгээр зүйл. Гүйцэтгэх захирал
75 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын чиг үүрэг
76 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналт
77 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
78 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн чиг үүрэг
79 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргаас тавих хяналт
80 дугаар зүйл. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас тавих хяналт
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Улс, орон нутгийн төсвөөс үзүүлэх дэмжлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргээс үзүүлэх бусад дэмжлэг
81 дүгээр зүйл. Улс, орон нутгийн төсвөөс үзүүлэх дэмжлэг
82 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргээс үзүүлэх бусад дэмжлэг
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл
83 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
84 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/463
Comments