ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Зуучлалын бүртгэл №9
- UB audit

- Sep 6
- 1 min read

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
ХӨРӨНГӨ
ӨР ТӨЛБӨР
ЭЗДИЙН ӨМЧ
ОРЛОГО БА ОЛЗ
ЗАРДАЛ БА ГАРЗ
БУСАД
ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ
Хоршооны тухай хуулийн:
4.1.2."хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг;
4.1.3."хоршооны бараа, бүтээгдэхүүн" гэж хоршоо, хоршооны гишүүний бэлтгэсэн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг;
4.1.4."хоршооны гишүүнд төлөх төлбөр" гэж хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг;
4.1.5."хоршооны зуучлалын орлого" гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон зардал, хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хассан дүнг;
4.1.6."болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны борлуулалтын орлогоос хуримтлуулах мөнгөн хөрөнгийг;
4.1.7."хоршооны гишүүнд ногдох орлого" гэж хоршооны борлуулалтын орлогоос болзошгүй эрсдэлээс хамгаалах сан, хоршооны гишүүнд төлөх төлбөр болон борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг хасаж, албан татвар төлсний дараах орлогоос хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах хөрөнгийг.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн: 21 дүгээр зүй: Албан татвраас чөлөөлөх
21.1.12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.
ГИШҮҮНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗУУЧЛАН БОРЛУУЛАХ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА.
Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэнэ.


Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.
Эх сурвалж: Legalinfo




Comments