СЯ-ны дахь "Санхүүгийн тайлан"-гаа нэг хардаа.
- UB audit

- Sep 6
- 2 min read

Санхүүгий эмч нараа, эрхэм аж ахуй нэгж байгууллагын захирлуудаа 4 сарын дараа 2025 он маань баяртай гэж 2026 он эхэллээ.
Эртхэн нэг Санхүүүгийн тайлангуудаа илгээдэг https://ebalance.mof.gov.mn/ сайт руугаа нэг зочлоорой танай байгууллагын 2024 оны санхүүгийн тайланг Сангийн яам хүлээн авсан эсэхийг нэг хараарай мөн 2025 оны эхний хагас жилийн тайланг танай байгууллага илгээх ёстой эсэхээ нэг шалгадаа.
Байгууллагын дараах мэдээллийг үндэслэн эхний хагас жилийн санхүүгийн тайланг авах ёстой тулган шалга.
Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани /ХК/
Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани
Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 "андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх", 8.6 "газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх", 8,14 "ашигт малтмал ашиглах", 8.15 "ашигт малтмал хайх", 8.2 дугаар зүйлийн 2 дахь "Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэй"
Төрийн болон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж
Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага
Улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19-р зүйл "Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана" -д заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага
Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага
Газрын тосны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага
Өмнөх оны буюу 2024 оны жилийн эцсийн борлуулалтын орлогын дүн 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол
Танай байгууллага 2025 оын эхний хагас жилийн тайланг ЗААВАЛ илгээж баталгаажуулсан байх бөгөөд Жилийн эцсийн тайланг ЭХНИЙ ХАГАС ЖИЛ аваагүй бол авахгүй шүү. Эртхэн хараарай.
Эх сурвалж: Сангийн яам




Comments