Аудитын олон улсын стандарт 200
- UB audit
- Jul 14
- 2 min read

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг.
200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага
300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ
500-599 - Аудитын нотлох зүйл
600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил
700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал
800-899 - Тусгайлсан зүйлс
АОУС 200:
Тодорхойлолтууд:
Холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлал:
Санхүүгийн тайланг бэлтгэхэд удирдлагын, тохиромжтой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн баталж мөрдсөн санхүүгийн тайлагналын үзэл баримтлал бөгөөд тухайн байгууллагын шинж чанар болон уг санхүүгийн тайлангийн зорилтыг харгалдан эүзэхэд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл хууль, зохицуулалтаар шаардсан байдаг. Үзэл баримтлалны шаардлагыг мөрдөхөд "үнэн зөв толилуулгын үзэл баримтлал" гэдэг нэр томъёог ашигладаг.
Аудитын нотолгоо:
Аудиторын санал дүгнэлтийг үндэслэх дүгнэлтэнд хүрэхийн тулд аудиторын ашигладаг мэдээлэл юм.
Аудитын эрсдэл:
Санхүүгийн тайлан материаллагаар буруу илэрхийлэгдсэн тохиолдолд аудитор аудитын тохиромжгүй санад дүгнэлт гаргах эрсдэл юм.
Аудитор:
Аудит хийж буй хүн буюу хүмүүс, ихэвчлэн гэрээт ажлын партнер буюу гэрээт ажлын багийн бусад гишүүд эсвэл пүүс байна.
Илрүүлэлтийн эрсдэл: Аудитын урсдлийг хүлээн зөвшөөргдөх түвшин хүртэл бууруулахийн тулд аудиторын гүйцэтгэсэн горимууд нь оршин байгаа бөгөөд дангаараа буюу бусад буруу илэрхийллийн хамтаар материаллаг байх буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэл
Санхүүгийн тайлан: Түүхэн санхүүгийн мэдээллийн бүтэцчилсэн илэрхийлэл, үүнд холбогдох тодруулга хамаарах бөгөөд байгууллагын удийн засгийн нөөц буюу үүрэг хариуцлагыг хугацааны тодорхой агшинаар буюу тэдгээрийн тайлант хугацааны өөрчлөлтийг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу илэрхийлж, хэрэглэгчдэд хүргэх зорилготой.
Санхүүгийн түүхэн мэдээлэл: Тухайн байгууллагатай холбоотой өнгөрсөн хугацаанд тохиолдсон үйл явдал, өнгөрсөн тодорхой хугацаан дахь эдийн засгийн үйл явдал, нөхцөл байдлын талаарх санхүүгийн нэр томъёогоор илэрхийлэгдсэн мэдээлэл ихэвчлэн тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн системээс бий болдог.
Удирдлага: Тухайн байгуулагын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий хүн.
Буруу илэрхийлэл: Санхүүгийн тайланд тайлагнасан зүйлийн дүн, ангилал, толилуулга, тодруулга ба уг зүйлийн хувьд холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу шаардах дү, ангилал, тодруулга, толилуулгын хоорондох зөрүү. Буруу илэрхийлэл нь алдаа эсвэл залилангаас үүнэ.
Хийж гүйцэтгэх аудитын талаарх удирдлагын, зохистой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн хариуцлагатай холбоотой урьдчилсан нөхцөл: Удирдлага,эсвэл засаглах эрх бүхий этгээдүүд нь АОУС-ын дагуу аудитыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой дараах хариуцлагыг хүлээнэ гэдгээ ойлгосон байх ёстой.
Санхүүгийн тайланг үнэн зөв толилуулах
Санхүүгийн тайланг алдаа буюу залилангаас үүсэх материллаг буруу илэрхийллээс ангид бэлтгэх
Мэргэжлийн үнэлэлт: Аудитын гэрээт ажлын тухайн нөхцөлд байдалд тохиромжтой бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахдаа аудит, нягтлан бодох бүртгэл, ёс зүйн стандартын хүрээнд холбогдох сургалт, мэдлэг , туршлагаа ашиглах хэрэглээ
Мэргэжлийн үл итгэх үзэл: Алдаа болон залилангийн улмаас үүсэх боломжит буруу илэрхийллийг харуулж болох нөхцөлд байдалд сэрэмжтэй хандах, эргэлзсэн санаа бодол болон аудитын нотолгооны шүүмжлэлтэй үнэлгээ бүхий байр суурь
Үндэслэлтэй баталгаа: Санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд баталгааны өндөр боловч туйлын бүх юм.
Материаллаг буруу илэрхийллийн эрсдэл: Аудит хийхээс өмнө санхүүгийн тайланг материаллагаар буруу илэрхийлсэн байх эрсдэл.
Засаглах эрх бүхий этгээдүүд: Гүйцэтгэх эрх бүхий гишүүд ба эзэн менежер
Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС
Comments