top of page
Search

ҮОМШӨ-ний өвчний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт




Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт /ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчөлт орсон/

  • Эрчим хүч, уул уурхайн салбар

  1. Дулааны цахилгаан станц

  2. Цахилгаан шугам сүлжээний газар

  3. Дулааны шугам сүлжээний газар

  4. Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, уурын зуух

  5. Эрчим хүчний тоноглолын туршилт, тохируулгын үйлдвэр

  6. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, сэлбэгийн үйлдвэр

  7. Дизель зуухны угсралт, засварын газар

  8. Нүүрсний ил, далд бүх төрлийн уурхай

  9. Алт олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

  10. Ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

  11. Хар төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

  12. Чулуу олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж

  • Газрын тос, хий, хими, зам, тээврийн салбар

  1. Газрын тос, хийн бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэх, түгээх, хадгалах үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

  2. Газрын тосны барилга байгууламжийн угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

  3. Иргэний агаарын тээврийн нислэгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

  4. Иргэний агаарын тээврийн засварын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

  5. Төмөр замын зүтгүүрийн, суудлын болон вагон засварын депо

  6. Төмөр замын төв засварын газар

  7. Зам, гүүрийн барилга, засвар, арчлалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

  8. Тээврийн үйлчилгээний бүх төрлийн машин механизм засварлах, угсрах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

  9. Химийн үйлдвэр

  10. Зам барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

  • Хүнс, хөдөө аж ахуйн салбар

  1. Спирт, бал бурам болон архи, пиво, ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

  2. Давс олборлох ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

  • Үйлчилгээний салбар

  1. Төв болон орон нутгийн цэвэрлэх байгууламж

  2. Лифтийн засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахйн нэгж

  3. Реклам чимэглэл, гэрэлтүүлэг, хот тохижилтын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

  • Эрүүл мэндийн салбар

  1. Эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

  2. Амьтны болон ургамлын гаралтай түүхий эдээр эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж

0 comments
bottom of page