top of page
Writer's pictureUB audit

Эдийн засгийн шинжилгээ хийх журам


Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн А/314, А/178 дугаар тушаалаар "Эдийн засгийн шинжилгээ хийх журам" батлагдсан.


Энэхүү журманд дараах зүйлсүүд тусгагдсан байна.

  1. Нийтлэг үндэслэл

  2. Шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлага

  3. Шинжээчийн эрх, үүрэг

  4. Шинжилгээ хийх үе шат, арга

  5. Шинжээчийн дүгнэлт

  6. Бусад

Журмын зорилго нь эрүүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 6.1 дэх "Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байх бөгөөд шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна" заасан байна.


Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дэх "Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ" заасан шинжээчээр томилогдсон этгээд шинжилгээ хийхдээ энэхүү журмыг мөрдлөгө болгоно.


Шинжилгээ хийхдээ дараах хууль тогтоом, дүрэм, журмыг мөрдлөгө болгоно.

  • Шүүх шинжилгээний тухай хууль

  • Төсвийн тухай хууль

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

  • Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль

  • Татварын ерөнхий хууль

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль

Шинжилгээний объект нь:

  • Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12-т заасан нийтлэг шаардлага

  • Мөн хуулийн 34.2-т заасан тусгай шаардлага

  • Дараах шаардлагыг хангасан байна.

  1. Эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлт нь гарын үсэг зурагдаж, хувийн эсвэл байгууллагын тэмдгээр баталгаажсан байна.

  2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасан санхүүгийн тайлан, бусад тайлангууд, хөрөнгө, өр төлбөр, тооцоо, тооллогын баримт, тооцоо бодсон акт, нягтлан бодох бүртгэлийн журнал, данс, хураангүй ба дэлгэрэнгүй бүртгэл, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай бусад холбогдох цахим болон цаасан баримт, лавлагаа, тодорхойлолтууд байх

  3. эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргахад хамрагдсан шинжилгээний объектийг бүрэн ирүүлсэн байх

  4. гадаад хэл дээр үйлдсэн бол Монгол хэл дээр баталгаат товчоогоор хийлгэж, эх хувийн хамт ирүүлсэн байх

  5. Архивын бичиг баримт хөтлөлтийн тухай хууль, журам, заавар, стандарт, батлагдсан маягтын дагуу хөтөлсөн анхан шатны баримтын шаардлага хангасан байх

  6. шинжээчид тавьсан асуулт нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийн хүрээнд байх

Шинжилгээний байгууллагын шинжилгээний хувиарлалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол шийдвэр, хүсэлтийг хүлээн авахдаа эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гараагүй, шинжилгээний объектгүй, ирүүлсэн шинжилгээний объект нь тоо хэмжээ, нэрийн хувьд тохирохгүй бол хүлээн авахгүй буцаана.


Үргэлжлэл бий...

Журмыг татаад файлаар оруулсан байгаа.




Эх сурвалж: Шүүх шинжилгээний ерөнхий газар


0 comments

Comments


bottom of page