top of page
Search

Шинэхэн нягтлан бодогч та хуучин нягтлан бодогчоос ажлаа хүлээн авахдаа дараах зүйлсийг аваарай.


Шинэхэн нягтлан бодогч та хуучин нягтлан бодогчоос ажлаа хүлээн авахдаа дараах зүйлсийг заавал аваарай.

  1. Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан файлаар, цаасан гарын үсэг дарж тамга дарсан хэлбэрээр /Сангийн яамны сайт руу ороод шалгаад тоонуудыг тулгаж авна./

  2. Харилцахын хуулга, Кассын тайлангуудыг файлаар, цаасан гарын үсэг зурсан цаасан хэлбэрээр /Харилцах данс руугаа интернэт банкныхаа эрхээр орж мэдээллийн зарим хэсгийг шалгаарай./

  3. Ерөнхий журнал файлаар /Санхүүгийн тайланг шалгах, хянах, өмнө нь бичиж байсан дансны харьцааг харах, аудит, татвар, Нд-ийн шалгалтанд ороход таныг эрсдэлээс хамгаална./

  4. Гүйлгээ баланс файлаар /Дансдын эхний болон эцсийн үлдэгдэл, хөдөлгөөнийг харах, шалгах, хянах, данс бүрийн үлдэгдэлтэй тулган дэлгэрэнгүй болон товчоо тайлангуудын үлдэгдэл, орлого зардлагын хөдөлгөөнийг тулган авахад ашиглах бөгөөд дараагийн шалгалтууд шинжилгээнүүдэд ашиглагдана./

  5. Сангийн яамын сайт дахь https://ebalance.mof.gov.mn/ санхүүгийн тайлангийн орох эрх болон нууц үгийг авна. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./

  6. Татварын сайт дахь https://etax.mta.mn/ нэвтрэлтийн нэгдсэн системд орох эрх болон нууц үгийг авна. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ. Одоо их амар болсон татварын эрхээр нэвтэрч санхүүгийн тайлангийн мэдээлэл хэсгийг сонгоод л ажлаа эхэлж болно. /

  7. Татварын сайтанд нэвтэрч ороод хуучин нягтлан бодогчийнхоо орох эрхийг хаагаарай. Үүнийг нягтлан бодогч нар мэдэхгүй байгаагаас үүдэн чамайг мэдээгүй байхад өмнөх нябко чинь ибаримт шивэх асуудал их гарч байна АНХААРААРАЙ.

  8. Ибаримтруугаа орж хараарай. Амжилт

  9. Татварын тайлангийн илгээхэд ТООН гарын үсэг хэрэгтэй тул Файл хэлбэрээр авч тусгайлан хадгалаарай. Бас нууц үг байгаа түүний нууц үгийг солих боломжгүйг анхаараарай.

  10. Нийгмийн даатгалын сайт дахь https://www.ndaatgal.mn// НД-ийн тайлангийн орох эрх болон нууц үгийг авна. /Тэгэхдээ аль аймаг, дүүрэг, ажил олгогчийн дугаар, хэрэглэгчийн нэр , хэрэглэгчийн нууц үгийг аваад өөрөө орж үзэн шалгаад Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./

  11. Татвар болон НД-ийн өрийн үлдэгдлийг хуулбарлан авч гарын үсэг зураад удирдлагууддаа өгөөрэй. Түүнээс хойшхи өр төлбөрийн мэдээлэл таньтай холбоотой учраас анхаарч ажиллана. /Өмнөх төлбөрийн үлдэгдлийг хуулийн дагуу төлнө шүү/

  12. Гүйлгээ балансад тусгагдсан авлага, өглөгийн дансны үлдэгдэлд тооцоо нийлсэн эсэхийг шалгаж "Тооцоо нийлсэн акт" -ыг нэг бүртчлэн тулган авна.

  13. Гүйлгээ балансад тусгагдсан Бараа материал дансны үлдэгдлийг тулгаж бараа материалын тооллого, тооцоо, нягтлан бодогчийн тооцоо бодсон тайланг гаргуулж хэвлэн авч архивлуулна.

  14. Ялангуяа худалдааны байгууллагуудад ашиглан их гарч байгаа учраас тооцоо нийлсэн акт, Нягтлан бодогчийн тухай бүр нь тооцоо бодсон тайлангуудыг хүлээн аваагүй байдлаас үүдэн дараагийн нягтлан бодогч нар асуудалд орох эрсдэл их байгааг АНХААРААРАЙ.

  15. Гүйлгээ балансад тусгагдсан Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг гүйлгээ балансын эхний эцсийн үлдэгдэлтэй тааруулж тулган файлаар болон цаасан хэлбэрээр хүлээн авна. /Үндсэн хөрөнгийн картыг аваарай./

  16. Банкны хуулгаа байнга харж хянаж байх учраас интернэт банкыг сонгож хянаж байгаарай. /Нууц үгийг нэн даруй сольж компанийн удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ./

  17. Одоо та энэ байгууллагын санхүүгийн эмч болж байгаа учраас ӨМНӨХ нябко мэднэ гээд мэлзэх аргагүй болноо гэсэн үг. АМЖИЛТ. Үнэхээр мэдэхгүй бол эртхэн САНХҮҮГИЙН ментортой болоорой.

Ажил хүлээлцэх хүснэгтийг биднээс авч болно. Бид файл хэлбэрээр оруулах болно.

0 comments

Opmerkingen


bottom of page