top of page
Writer's pictureUB audit

Цалингийн нэгтгэл буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-11

Өглөөний мэндээ. Эрхэмүүдээ. Санхүүгийн тайлан гаргаж байгаа та бүхэн минь 3 дахь алхам болох цалингаа нэгтгээд "Цалингийн нэгтгэл" хүснэгтээ хийгээд явчихаарай.

Ингээд хийгээд явж байвал "Цалин хөлсний " ТТ-11 ийг гаргахад их амархан шүү дээ.



Үүнийг сар бүр хөтлөөд гялалзаад байвал Цалин хөлстэй холбоотой ТТ-11 мөн НД-ийн тайлангаа ч хүлээн авсан аваагүй г байс хянаад явчихна.



За бас тоо бүрийн тайлан бүрийн ард хяналтаа хийгээд давхар алхачих тэгвэл амар. Миний хувьд НДШ-ийн төлөлт өр төлбөрийн мэдээллээ бас хараад хяначихдаг.



  1. Хаанаас боловсруулалт хийх вэ:

Дээр "Цалингийн нэгтгэл" хүснэгтийг хийхийн тулд зөвхөн таны сар бүрийн 5-ний дотор илгээдэг https://app.ndaatgal.mn/onlineshim/ сайт дахь НД-ийн тайлангийн мэдээллийг л нэгтгэхэд хангалттай.

2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйл:

  • Сар бүр хүлээн авсан НД-ийн тайлангаа хараад л хуулчихна.

  • НД-ийн төлөлтөө биччихнэ.

  • Хүн бүрийн цалингийн мэдээллийг нэгтгээд сар сараар нь хянаад харчихаарай. Цалингийн хүснэгтээс минь өөр байхвий.

  • Хөнгөлөлтөө зөв тооцож бүртгэж байна уу мөн НД-ийн код тухайлбал: 40 үү 01 үү, гэдгээ харчихаарай.

3. Бэлэн болсон "Цалингийн нэгтгэл хүснэгт" -ийг яг юунд ашиглах вэ

  • Цалингийн фондоо, Цалингаас суутгаж байгаа НДШ, ХХОАТ улмаар байгууллагын төлөх НДШ, гарт олгож байгаа цалингуудаа, татвары хөнгөлөлтөө бүгдийг нэг хүснэгтээс харчихна.

  • НД-ийн авлага, өр төлбөрийг нэгтгээд харж улмаар улирал бүрийн НДШ-ийн өглөг дансаа шахаад харчихна.

  • Мөнгөн гүйлгээний тайлангийн гарт олгох цалингаа тулгаад харчихна.

  • ТТ-11 тайлангаа Санхүүгийн тайлан гаргахаас өмнө гаргаад сайхан илгээчихнэ. Ингээд л нэг илгээх тайлангаас хурдхан гэгч нь салчихна.

4. Цалингийн нэгтгэл хүснэгтийн ач холбогдол:

  • Цалингийн талаар удирдлагуудад танилцуулахад хялбар товч дараад л болчихно.

  • Танай байгууллагын ажилтан Дорж гүйж орж ирээд цалингийн мэдээлэл асуухад товч дараад л мэдээллийг хэлээд өгчихнө.

  • Мөнгөн гүйлгээний тайлангийн гарт олгох цалин энэ хүснэгтээс мөн хөнгөлөлт гэх мэт тайлангийн таарах тоонууд чамайг хүлээгээд хариу нь гарчихсан сайн байна уу ГАНАА гээд л сууж байна шүү дээ.

5. Нэгтгэн харж чадаагүй байдлаас үүдэн ямар муу үр дагавар үүсэх вэ гэж үү:

  • Цалингийн тухай заавал бодож сууж удирдлагууддаа тайлагнана цаг хугацаа гарздана.

  • НД ийн өрийн үлдэгдэл хэд байгаа тухай зарим сандарсан үед мэдэхгүй санхүүгийн тайлан гаргах буюу НД ийн тайлан өгөх үедээл санана.

  • Гарт хэдэн төгрөг олгох сар бүр захирлын асуултанд унаж мөнгөн урсгалын тайлан гаргах үеийн удирдлагын шалгалтанд мөн унана. Та байнга уингэж шалгалтанд унаад байвал МАНАЙ нягтлан асуулт асуухаар л дэлгэцнийхээ ард очоод л суучихдаг гэдэг нэр авна шүү дээ.

"Цалингийн нэгтгэл хүснэгт" файл хэлбэрээр манай веб дээр байгаа шүү дээ. Татаж аваад ашиглаарай. Амжилт



0 comments

Comentarios


bottom of page