Байгууллагын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотойгоор тусгайлсан аудит хийж болно.
Аудитыг байгууллагууд тусгайлан данс бүртгэл, үйл ажиллагаандаа хийлгэдэг тухайлбал:
Мөнгөн хөрөнгийн үйл ажиллагаандаа
Борлуулалтын орлогын үйл ажиллагаандаа
Худалдан авалтын үйл ажиллагаандаа
Авлага, болон өглөгийн үйл ажиллагаандаа
ХЗХ, ББСБ, Банк нь зээлийн үлдэгдэл болон үйл ажиллагаандаа зориулж
СӨХ нь оршин суугчдынхаа авлагын үлдэгдэлд аудит хийлгэж
ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын үйл ажил ажиллагаанд
Бараа материал, түүхий эдийн үйл ажиллагаандаа
Урьдчилж төлсөн зардал дансны үйл ажиллагаандаа
Борлуулахад бэлэн бараа материалын үйл ажиллагаандаа
Үндсэн хөрөнгийн үйл ажиллагаандаа
Биет бус хөрөнгийн үйл ажиллагаандаа
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа
Хайгуулын зардлын үйл ажиллагаандаа
ХЗХ нь гишүүдийн хадгаламжын үйл ажиллагаандаа зориулж
Цалингийн үйл ажиллагаандаа
Татварын өрийн үлдэгдэлд зориулж аудит хийлгэж
ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийн үйл ажил ажиллагаанд
Банкны урт болон богино хугацаат зээлийн үлдэгдэлд зориулж
Эзэмшигчдийн өмчийн үйл ажиллагаандаа
ХЗХ нь сангуудын үйл ажиллагаанд зориулж
Ямар нөхцөлд ашигтай ажиллах вэ гэдэгтээ хүртэл аудит хийлгэж байна.
Өнөөдөр бол Цалингийн үйл ажиллагаанд зориулсан аудитын талаар тодорхой хэдэн мэдээллийг оруулж байна.
Байгуулага хэдэн ажилтан албан хаагчидтай, цалингийн фонд, тушаал шийдвэрийг авч үзнэ.
Тухайн байгууллагын цалин хөлстэй холбоотой орсон гарсан тушаал, шийдвэрүүдийг авч үзнэ.
Ажлын байрны тодорхойлолтуудыг авч үзэж хэрхэн захирагддаг ажил үүргээ гүйцэтгэдэг, хэрхэн хяналт тавьдаг талаар мэдээллийг авч үзнэ.
Цалингийн өөрчлөлтийн талаархи мэдээллийг авч үзнэ.
НД-ийн тайлангийн кодыг авч тухайн байгууллагын НД-ийн тайлангийн мэдээллүүдэд боловсрлуулалт хийж эхэлнэ.
НД-ийн өр, авлагын үлдэгдэл нь санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шинжлэн судалж тулгалт хийх
За одоо нягтлан бодогчийн ажил дээр төвлөрч ажиллана эхлээд ерөнхий журналын хэсгээс Цалингийн зардал, НДШ-ийн ангилал, ХХОАТ болон гарт олгосон цалинг шалгаж эхэлнэ.
Цагийн бүртгэлийн хэсгийг шалгаж тулган тухайн сарын илүү, дутуу цагийн мэдээллийг тогтоож цалингийн бодолтыг хөөн шалгана.
Цалингийн нэмэгдэлүүдийг тушаал шийдвэр дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг шалгаж татваруудыг тулган шалган Гарт олгосон цалинг шалгаж дуусгана.
Цалингийн сар бүрийн нэгтгэл хүснэгт, цалингийн урьдчилгаа, авлагууд үүссэн шалтгааныг тогтоож суутгалуудыг тулган шалгана.
Цалингийн хүснэгтийг тулган шалгаад Ерөнхий журнал руу хөөн шалгана.
Орлогын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан цалингийн зардал, ААНОАТ-ын тайланд тусгагдсан цалингийн зардлуудыг тулган шалгана.
Мөнгөн гүйлгээний тайланд гарт олгосон цалинг хэрхэн ямар дүнгээр бичсэнийг мөнгөн хөрөнгийн бүртгэлтэй тулган шалгаж зөрүүг тогтооно. Зөрүүгүй бол онц сайн байнаа гэсэн үг юм.
Цалингийн зардлыг тухайн тайлант хугацаанд ямар байх талаар гаргасан төсөв төлөвлөгөөтэй тулган шалгаж нийт зардалд хэдэн хувь эзэлж байгааг цаашид хэрхэн хэд хүртэл цалин болон урамшууллыг нэмбэл танай байгууллагын орлого, ашиг нэиэгдэх талаар дүгнэлт гаргаж зөвлөмж өгөөд л ажил дууслаа гэсэн үг.
Comentarios