Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн та ямар хөнгөлөлт чөлөөлөлтийг татвараас эдэлдэг, харин ямар татварыг төлдөг, цалингаасаа хэдэн хувийн НД төлдөг вэ гэдэг талаар мэдээлэл оруулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д "Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан" хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэнэ. |
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.2-т "хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого"-ыг чөлөөлнө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний орлогод дараах орлогууд орно:
цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
үйл ажиллагааны орлого
хөрөнгийн орлого
хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого
шууд бус орлого
бусад орлого
Суутган төлөгч нь "Нотлох баримт"-ыг үндэслэн чөлөөлөлтийг эдлүүлнэ.
цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй бараа, ажил, үйлчилгээний шууд бус орлого
эрхийн шимтгэлийн орлого
ногдол ашгийн орлого
хүүгийн орлого
үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого
урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлого
төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого
Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлого
гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалагдах хувьцаа болон хүүгийн орлого
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суутгаснаас бусад орлогоо ӨӨРӨӨ тайлагнаж, холбогдох албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө. |
Шаардлага:
хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын ДҮГНЭЛТ
аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний ҮНЭМЛЭХ
Хасагдах зардал:
Аж ахуй нэгжээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан ТББ-ыг дэмжих зорилгоор өгсөн 10 сая төгрөгийн хандивыг зардалд оруулна.
25-аас дээш ажиллагчидтай ААН-ын ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол ААН-ийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
Хөдөлмөрийн чадвараа 50 болон дээш хувиар алдсан ХБИ ажилладаг ААН-д нийт ажиллагчдад ХБИ эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон тухайн ААН-ийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
Та харин дараах татварыг төлнө: |
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшдэг бол тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлнө.
Үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бол татвараа төлнө.
Галт зэвсэг эзэмшдэг бол татвараа төлнө.
Хувийн хэрэглээндээ бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө.
Хуулиар тогтоосон бусад албан татвар төлнө.
Commentaires