Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа аж аруй нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг, мөн Жирэмсний, амаржсаны амралттай байгаа тэтгэвэр тогтоолгсоны дараа ажиллаж байгаа ажилтан нарын НД-ийн код, ялгаа, жирэмсний болон амарсаны тэтгэмж гэж юу вэ, хэзээ эрх үүсдэг, нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээлэл оруулж байна.
Жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх хэзээ үүсдэг вэ?
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19.1 –д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх тэтгэмжийг авах эрх үүснэ.
Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
Жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлдөг вэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн 60-р зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалдаг. Ийм учраас Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа, жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох
Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгох ба ажлын өдрөөр тооцон олгоно.
Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.
Тэтгэмж авах эрх үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувиар тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгодог.
Эмнэлгийн хуудас
Нийгмийн даатгалын дэвтэр
Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.
Бодолт:
Дансны бичилт:
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас харин бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлдөг байна.
Бодолт:
Дансны бичилт:
Ингээд НДШ-ийн зардалд бичигдэж ААНОАТ-ын орлогоос хасагдах зардал болох бөгөөд харин "Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан" ТТ-11 тайланд тайлагнахгүй.
Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай хууль, НД-ийн тухай хууль, Татварын тухай хууль
Comentarios