top of page
Search

Хэрхэн хялбаршуулсан горимоор Хувь хүний орлогын албан татварын тайланг илгээх вэ



ХХОАТ-ын тухай хуулийн 15.6.-д “тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж” гэж заасны дагуу хувиараа бизнес эрхлэгч иргэн та 2023 оны 12-р сарын 31-ний дотор хялбаршуулсан горимын хүсэлт илгээж тайлангаа хялбаршуулсан горимоор илгээх боломжтой.


Өмнөх тайлант жилд буюу 2020 оны тайлангаа хялбаршуулсан горимоор илгээсэн бөгөөд энэ оны борлуулалтын орлого нь 50 саяд хүрээгүй бол дахин хүсэлт илгээх шаардлагагүйгээр хялбаршуулсан горимоор тайлангаа илгээнэ.


Хялбаршуулсан горимыг хэн ашиглах вэ:

  • Өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс доош бол

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш бол

  • Татварын бүртгэл мэдээллийн системд холбогдсон бол

Хялбаршуулсан горимыг хэн ашиглах боломжгүй вэ:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш бол

Хялбаршуулсан горимыг ашиглахын давуу тал:

  • Жилд 1 удаа тайлан гаргана.

  • Татвар ногдох орлогоос 1% -иар татвар ногдуулна

  • Зардал нотлох шаардлагагүй

  • Тайлан гаргахад хялбар

Хялбаршуулсан горимыг хэн ашиглахад юуг анхаарах вэ гэвэл:

  • Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжгүй.

Хялбаршуулсан горим ашиглах хүсэлт илгээх вэ:

  • Тухайн татварын жилдээ багтаана Тухайлбал: 2023.12.31 өдөртөө

  • Цахим тайлангийн системээр

  • ebarimt2.0 арр ашиглан илгээх бүрэн боломжтой.

Хялбаршуулсан горимоос хэзээ гарах вэ:

  • НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн бол тухайн өдрөөс эхлэн

  • Өөрийн хүсэлтээр

  • Тайлант оны дундуур хялбаршуулсан горимоос гарахыг хориглоно. Тухайн онд хялбаршуулсан гарах хүсэлт илгээсэн бол дараа оны 1 дүгээр сарын 1 нээс гарна гэсэн үг юм.









1 comment

1 Comment


Guest
Dec 27, 2023

sain Baina uu, ebarimtaar yaj huselt ilgeedeg we. Etax.ruga orj chadahgui bga yum

Like
bottom of page