top of page
Search

Хуулийн дагуу ямар байгууллагууд аудит хийлгэх ёстой вэ


Эрхэмүүдээ өнөөдөр аудит заавал хийлгэх ААН, байгууллагуудын талаар мэдээлэл оруулж байна.

Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх" -д зааснаар дараах байгууллагууд заавал аудит хийлгэнэ.

  • Банк, ББСБ, Сангууд, ХЗХ, Даатгал, Даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, газрын тосны бүтээглэхүүний үйлдвэрлэл эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ, аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлтэй аж ахуй нэгж байгууллага;

  • нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;

  • өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;

  • Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн болон бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бүх төрлийн хувьцаат компани

  • төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага;

  • Нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум эсвэл орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш компани /Сангийн сайдын 41 тоот журам/

Дараах эх сурвалжуудыг хараарай.

  1. Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"


2. Аудитын тухай хууль




0 comments

Comments


bottom of page