top of page
Search

Та "Төлбөрийн баримт", "Нэхэмжлэх" хоёроо нэгтгэн хянаж чадаж байна уу

Амралтын өглөөний мэндээ

Эрхэм санхүүчдээ Санхүүгийн эмч нараа та бүхэн маань 2024 оны 2-р улирлын Санхүү, татварын тайлангаа гаргахаар ажиллаж эхлээд байна уу.

Та бүхэндээ амжилт хүсье.

Танай байгууллагын 2023 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлан буцчихсан "ТТ-д буцаасан" байгаа биш биз Хараарай.

Тэгвэл 2024 оны жилийн эхний улирлын тайланг авахгүй бөгөөд улмаар татварын торгуульд орчихсон 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгуулах гээд явж байгаа юм биш биз.

Мөн танай байгууллагын Татварын скорингийн үнэлгээ буурч "Эрсдэл нэмэгдэж" байгаа гэсэн үг шүү.

За өнөөдөр бол ибаримтыг хэрхэн хаанаас нэгтгэн авах талаар оруулж байна.

  1. Төлбөрийн баримт хэсэгт дарж сараа сонгож ямар материал сонгох хэсгээ гаргана.

2. Сар болон өгөгдлөө сонгож EXCELфайл руу хөрвүүлнэ.

3. Таны татсан материалууд хаана байгаа, юу агуулж байгаа хараарай.

4. Та дараагийн ээлжинд Нэхэмлэхийн жагсаалтыг сонгоорой.

5. Таны татсан Нэхэмжлэхийн жагсаалт хаана байгаа, юу агуулж байгаа хараарай.

Амжилт.

0 comments

Comments


bottom of page