top of page

Хувь хүн танай байгууллагаас ибаримт нэхээд байна уу.

Updated: Oct 11, 2024

Оройн мэндээ

Танай байгууллагаас хувь хүн ДОРЖ регистерийн дугаараа өгөөд ибаримт шивээд өгөөрэй гээд байна уу тэгвэл хариулт өгье.

  1. Та яг л байгууллага руу шивж байгаа мэт "Бизнес үйл ажиллагаанд" сонголтыг сонгоно.

  2. Худалдан авагчийн талбарт тухайн иргэн Доржийн "МА49051226" регистрийн дугаарыг оруулна.

  3. Татварт бүртгэлтэй иргэн Доржийн нэр гарч ирнэ.

  4. Нэгдсэн сангаас тухайн орж ирсэн орлогын нэршлийг сонгоно.

  5. Тоо хэмжээг оруулна.

  6. Нэгж үнийг оруулснаар орлогын дүн бичигдэнэ.

  7. Эцсийн мөчид "Баримт гаргах" талбарт дарж байж ибаримт бүрэн гүйцэд илгээгдэнэ. Амжилт.


Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page