top of page
Search

ХЗХ-ны зарчим, үүсгэн байгуулах, үүсгэн байгуулах гэрээ, бүтэц, бүрэлдэхүүн


ХЗХ-ны тухай хуулинд үйл ажиллагааны зарчмыг дараах байдлаар тодорхойлж хуульчилсан байна.

ХЗХ-ны үйл ажиллагааны зарчим:

  • сайн дурын гишүүнчлэлтэй байх;

  • гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;

  • гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;

  • хараат бус бие даасан байх;

  • гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;

  • нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих;

  • ялгаварлан гадуурхахгүй байх;

  • санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

  • бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх

ХЗХ-г Монгол улсын иргэд үүсгэн байгуулж болох бөгөөд үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаж хурлаа хуралдуудан шийдвэр гаргана.

  • ХЗХ үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;

  • хуульд нийцүүлэн ХЗХ-ны дүрмийн төслийг боловсруулсан;

  • ХЗХ үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлнэ.

ХЗХ үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:

  • ХЗХ үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал;

  • үүсгэн байгуулах ХЗХ-ы оноосон нэр;

  • үүсгэн байгуулах ХЗХ-ны оршин байх газрын хаяг;

  • ХЗХ үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;

  • ХЗХ үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;

  • ХЗХ үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.

ХЗХ-г үүсгэн байгуулах хурал:

  • Үүсгэн байгуулагчид эхний хурлаа бүх гишүүд буюу 20 гишүүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

  • Үүсгэн байгуулах хуралд дараах зүйлсийг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

  1. ХЗХ-г үүсгэн байгуулах эсэх;

  2. ХЗХ-ны дүрмийн төсөл;

  3. ХЗХ-ны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох.

Улмаар хурлын тэмдэглэл хөтлөж дараах зүйлсийг тусгах ба хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

  • хуралдсан он, сар, өдөр, газар;

  • хуралд оролцсон үүсгэн байгуулагчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

  • хурлын ирц;

  • хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан санал, дэмжсэн саналын хувь, шийдвэр

Хоршооны дүрэм нь үйл ажиллагааг зохицуулах үндсэн барим бичиг болох бөгөөд дараах зүйлсийг дүрмэнд заавал тусгасан байна.

  • ХЗХ-ны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

  • ХЗХ-г тодорхой хугацаагаар байгуулж байгаа бол уг хугацаа;

  • эрхлэх үйл ажиллагааны төрөл;

  • гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, идэвхтэй болон идэвхгүй гишүүний эрх, үүрэг, хариуцлага;

  • ХЗХ-нд гишүүнээр элсэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, гарах болон гишүүнээс хасах;

  • ХЗХ-ны гишүүний оруулах хувь хөрөнгийн доод хэмжээ, ХЗХ-ны тухай хуульд заасан хязгаарын хүрээнд нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ, оруулсан хувь хөрөнгийг бусдад шилжүүлэх;

  • бүх гишүүдийн хурлын эрх хэмжээ, хурлыг хуралдуулах, санал хураах;

  • тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах журам;

  • тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагаа;

  • тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хугацаа, хариуцлага;

  • жил, улирлын тайлан гаргах, бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлд тайлагнах;

  • тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдлыг нөхөх хэлбэр;

  • нөөцийн санг бүрдүүлэх, түүнийг зарцуулах асуудал;

  • хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн асуудал;

  • нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлтэй гишүүнд хүлээлгэх хариуцлага;

  • данс нээх, хаах, дансны мэдээлэлтэй танилцах;

  • сонирхлын зөрчил бүхий үйлдлийн талаарх зохицуулалт;

  • ХЗХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах;

  • дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

  • холбогдох шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг гишүүд, холбогдох бусад этгээдэд хүргэх, мэдээлэх;

  • нууцад хамаарах мэдээлэл

ХЗХ-ны үйл ажиллагаа Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

  • ХЗХ нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.

  • ХЗХ нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж, ажиллана.

  • ХЗХ нь өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн үүргийг эхний ээлжинд хоршооны гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгөөр хангана.

  • ХЗХ-ны салбар байгуулах асуудлыг Хорооноос баталсан журмаар зохицуулна.

  • ХЗХ нь өөрийн гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

  • ХЗХ нь бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй бөгөөд төр нь хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.

ХЗХ-ны гишүүнчлэл:

  • ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг;

  • үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/;

  • нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг.

ХЗХ нь Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөл, Зээлийн хороо, Гүйцэтгэх захирал, ажилтантай байна.


Эх сурвалж: ХЗХ-ны тухай хууль

0 comments

Bình luận


bottom of page