top of page
Search

Харилцахын тайланг хэрхэн боловсруулах вэ

Өглөөний мэнд. Эрхэм нягтлан бодогч, санхүүчдээ санхүүгийн тайлан гаргаж байгаа хэн бүхэн эхний ээлжинд "Харилцахын тайлан" -г стандартын дагуу бэлдэж боловсруулж сурах хэрэгтэй байна.


Энэ үүднээс өнөөдөр "Харилцахын тайлан"-ийн хэрхэн хаанаас авах, яаж боловсруулах, хэрхэн хаана ашиглах, тайлангийн ач холбогдол, үр дагаварын тухай оруулж байна.


  1. Хаанаас авч боловсруулалт хийж эхлэх вэ:

Хувь хүн та, танай албан байгууллага бүгд банкинд харилцах данстай. Тухайлбал: Хаан банк /төгрөг/ 5000458963, ХХБ /төгрөг/ 4517258963, Хас /доллар/ 448963 гэх мэт.

Тэрхүү өөрийн байгууллагын харилцах дансны мэдээлэл рүүгээ интернэт банкаараа орж Дансны хуулга цэсийг дарж хугацаагаа тодорхой заагаад EXCEL хэлбэрт хөрвүүлнэ.



Татагдсан EXCEL файл маань таны компьютерын downloand хэсэгт татагдсан байх болно.



Downloand хэсэгт татагдсан дансны хуулгыг нээж боловсруулалт хийж эхэлнэ. Таны банкны хуулга дээр банкны теллерийн бичсэн гүйлгээний утга, огноо, орлого, зарлагууд байх бөгөөд түүнийг өөрийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан гүйлгээний утгад хөрвүүлэн боловсруулалт хийнэ.



Өөрийн байгууллагын НБББББ-т заасан гүйлгээний утга буюу түлхүүр үг мөн харилцагчийн мэдээллийг өөрт ойлгогдохоор богино хэлбэрт оруулсан боловсруулалт хийнэ. Тухайлбал: Дансны шимтгэл, интернэт банкны шимтгэл гэх мэтийг нэгдсэн байдлаар Банкны шимтгэл, Цалин, цалин өгөв, цалингаа олгов гэх мэт бичсэн гүйлгээний утгуудыг богино үгээр "Цалин олгов" гэх мэтээр харилцагчийн мөн адил ийм богино хэлбэрт оруулж бичнэ.



Дансны хуулгын дата мэдээллээ боловсруулалт хийсний дараа стандарт "Харилцах тайлан" -ийн хэсэг рүү орж тохирох мэдээлэлүүдийг тулган шалгаж хуулан авчирч тавина. Ингээд л харилцах бэлэн боллоо гэсэн үг.



2. Боловсруулалт хийхэд анхаарах зүйлсүүд:

  • Он сар өдрийг нэгдсэн сортлон боловсрууллат хийхэд амар хялбар болгох

  • Гүйлгээний утга буюу түлхүүр үгийг нэгдсэн хялбар боловсруулалт хийхэд хялбар болгох

  • Харилцагчийн мэдээллийг мөн адил хялбар амархан боловсруулж Ибаримттай тулган шалгах учраас байгуллага, хувь хүний нэрсийг тодорхой бичих

  • Эхний болон эцсийн үлдэгдлийг гарган тааруулж элдэв хэрэггүй мэдээлүүдийг устгах хэрэгтэй.

3. Бэлэн болгосон харилцахын тайланг яг юунд ашигладаг вэ:

  • Бэлэн болгосон харилцахын тайланг Шууд Ерөнхий журнал хэсэгт тавина.

  • Гүйлгээ балансыг тулган шалгахад ашиглана.

  • Ибаримтуудыг орлого, худалдан авалтыг тулган шалгахад ашиглана.

4. Харилцахын тайлангийн ач холбогдол:

  • Харилцахаар орж ирж байгаа мөнгөн орлого, зарцуулалтыг хянах

  • Гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч нар ядахад үүнийг хянаж мөнгөний зарцуулалтыг мэдэх, ойлгох, захиран зарцуулалтаа хянахад илүү хялбар

  • Мөнгөө хянахгүйгээр ТАНЫ бизнес хэзээч явахгүй шүү

5. Боловсруулахгүй бол ямар муу үр дагавартай вэ:

  • Эрхэм санхүүч та ойд төөрсөн сармагчин лугаа адил байна.

  • Танай байгууллагын мөнгөн зарцуулалт хэр байгааг мэдэх ямарч боломжгүй.

  • Санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргах ямарч боломжгүй.


0 comments

Comments


bottom of page