Төр өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлж болох, түрээслэдэг бол ямар журам зааврыг баримтлан түрээслэж болох, хэдэн төгрөгөөр түрээслэх, хэнд түрээслэх талаар мэдээлэл оруулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 тоот "Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам" тогтоол гарсан.
Тус журманд төрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг түрээслүүлж болохоор зааж улмаар төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ хэмээн гэж заасан.
Хөрөнгийн түрээсээр эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон төрийн өмчийн хуулийн этгээд (түрээслэгч) байх бөгөөд Түрээслүүлэгч нь нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор төрийн өөрийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ холбогдох яамны саналыг авах ёстой хэмээн заажээ.
Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулах бөгөөд эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцож болох бөгөөд зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол сонгон шалгаруулалт заавал явуулна.
Түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөл авах бөгөөд түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална.
Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол түрээслэж буй эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан, зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож, гэрээнд тусгана.
Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төвлөрүүлж улсын төвлөрсөн төсөвт оруулна. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрийн хувь, хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тогтоох бөгөөд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, түрээслэгч төрийн өмчит хуулийн этгээд хяналт тавин ажиллана.
Түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.
д/д | Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ болон бусад холбогдох эрх зүйн акт, бүрдүүлэх материалын жагсаалт | Нэмэгдсэн |
1 | 2020-03-03 | |
2 | 2020-03-03 | |
3 | 2020-02-18 | |
4 | 2020-02-18 | |
5 | 2020-02-18 | |
6 | 2017-07-06 | |
7 | 2016-10-17 |
Эх сурвалж:
1.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журам
2.Түрээсийн хавсралт
Comments