top of page
Writer's pictureUB audit

Та "Эцсийн хэрэглэгч" хаанаас үүсэж орж ирээд байгааг мэдэхгүй байна уу


Шинэ 7 хоногийн мэндээ

Эрхэм санхүүчдээ Санхүүгийн эмч нараа та бүхэн маань 2024 оны 2-р улирлын Санхүү, татварын тайлангаа гаргахаар ажиллаж эхлээд байна уу.

НӨАТ-аа нэгтгэн харахад "Эцсийн хэрэглэгч" маань НӨАТ-ын тайлангийн борлуулалт дээр орж ирэхдээ нэг л бөөн дүнгээр орж ирээд байна уу.

Хаанаас ямар дүнгээр орж ирж байгааг хянаж боловсруулалт хийхэд эргэлзээ төрж энэ юу юм бол гэсэн асуудал тулгараад байна уу.

  1. Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 10000000 дугаартай падаан

Эцсийн хэрэглээнд гарсан буюу иргэн цааш нь зарж борлуулах сэдэлгүйгээр

хэрэглээнд хэрэглэх бараа  үйлчилгээг борлуулсан тохиолдолд энэхүү падаан

үүснэ. 


2. Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 40000000 дугаартай падаан

Нэхэмжлэхээр хийсэн борлуулалт тус бүр борлуулалтын дүнгээр нэгтгэгдэн нэг

падаан болж үүснэ.  


3. НӨАТ-аас чөлөөлөгдөх 20000000 дугаартай падаан

НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын төлбөрийн баримт руу нийт дүнгээр нэг

падаан болж үүснэ.


4. НӨАТ-ын 0%-тай борлуулалт буюу 30000000 дугаартай падаан


НӨАТ-ын 0%-тай бараа ажил үйлчилгээ борлуулсан төлбөрийн баримтууд нь

борлуулалтын дүнгээр нэгтгэгдэж нэг падаан болж үүснэ. 


Амжилт.

0 comments

Comentarios


bottom of page