top of page
Search

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам


"Татварын үйл ажиллагааны хяналт шалгалтын журам" нь ТЕГ-ын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан.


Энэхүү журам нь Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, татвар төлөгчид хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад энэ журмын зорилго оршино.


Татварын хяналт шалгалтын хэлбэр:

  1. татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан

​"Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ.

2. татвар төлөгчийн хүсэлтээр

Татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, алдагдал, илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотойгоор татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.2-т заасан хяналт шалгалтыг хийнэ.

Татварын ерөнхий хуулийн 41.2-т "татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийнэ.


Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтанд хамрагдсанхугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" ХШ-12 маягтаар" баталгаажуулна.


Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол"Нөхөн ногдуулалтын акт" үйлдэнэ.


Хэсэгчилсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил нь бусад татварын төрөлд нөлөөлж байвал тухайн татварын төрлийг хяналт шалгалтад хамруулах, эсхүл бүрэн хяналт шалгалт хийх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынэрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.


Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй.


Энэхүү журмын 2.1-д "татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан" заасан хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч :

  1. энгийн хяналт шалгалт

Энгийн хяналт шалгалтад нь хялбаршуулсан болон нарийн төвөгтэй хяналт шалгалтуудаас бусад хяналт шалгалтыг хамааруулна.

2. хялбаршуулсан хяналт шалгалт

Хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэлд үндэслэн цахим болон бусад хэлбэрээр хийнэ. Шаардлагатай тохиолдолд татвар төлөгчийг дуудан ирүүлж, ярилцлага хийх, холбогдох баримт материалыг гаргуулан авч болно.

3. нарийн төвөгтэй хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэнэ.

Нарийн төвөгтэй хяналт шалгалтад бусад салбарын мэргэжилтэн, гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үнэ шилжилт, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг нарийн төвөгтэй ажиллагаа хийгдэх хяналт шалгалтыг хамааруулна.


Татварын хяналт шалгалтыг дараах үе шатаар хийж гүйцэтгэх ба үе шат бүрт ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг бүртгэж ажлын тэмдэглэл хөтөлөж явна.

  1. Бэлтгэх

  2. Гүйцэтгэх

  3. Дуусгах

Бэлтгэх үе шатанд:

  • хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно. Хялбаршуулсан хяналт шалгалтын үед татварын албанаас тайлан залруулах шаардлага хүргүүлсэн өдрийг Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэн өдөр гэж тооцно.

  • хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг ирүүлэх талаар "Баримт бичгийн хүсэлт"-ийг татвар төлөгчид биечлэн болон шуудангаар, төрийн байгууллагын цахим шуудан болон татварын улсын байцаагч өөрийн албаны цахим хаягаархүргүүлж, хүргүүлсэн тухай тэмдэглэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, татвар төлөгчид хүргүүлсэн "Баримт бичгийн хүсэлт"-д заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл"-ээр хүлээн авна. Хяналт шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авах ба "Баримт бичгийн хүсэлт"-ээр шаардсан баримт бичиг, мэдээ мэдээллийг татвар төлөгч тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол энэ талаар ярилцлагын тэмдэглэл хөтөлж, тайлбар гаргуулан авна.

  • татвар төлөгч энэ журмын 1.6-д заасан нөхцөл байдал үүссэн, татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй болсон шаардлагатай бусад тохиолдолд татварын улсын байцаагчаас цахимаар ирүүлсэн хяналт шалгалт хийх томилолт, баримт бичгийн хүсэлт зэрэгтэй танилцан хяналт шалгалтын үйл ажиллагаанд аль болох хүндрэл учруулахгүйгээр үйл ажиллагааныхаа талаар ярилцлага өгөх, шаардсан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлж болно.

  • татвар төлөгчтэй биечлэн уулзах боломжгүй тохиолдолд ярилцлагыг утсаар, цаасан болон цахим хэлбэрээр хийж, тэмдэглэлийг гарын үсэг болон цахим эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

Гүйцэтгэх үе шатанд:

  • хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авнө.

  • хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөнө.

  • хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулана мөн хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулна.

  • хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн ногдлыг шууд тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйл, мөн "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг баримтлан ажиллана мөн олон улсын татвартай холбоотой асуудлыг хянан шалгана.

  • үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд нотлогдсон зөрчлийг бүртгэж, нөхөн татвар ногдуулах, торгууль, алданги тооцож, татвар төлөгчийн тайлагнасан, хяналт шалгалтаар тогтоосон татварын ногдуулалт төлөлтийн тооцоог хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл, он тус бүрээр хийх ба баталгаажуулалтаар хуулийн хугацаандтөлөөгүй татварт торгууль, алданги тооцно.

Дуусгах үе шат:

  • зөрчил, түүний хууль эрх зүйн үндэслэл, тооцооллыг хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулж, хянуулах ба хяналт шалгалтын үр дүнг тодорхойлоход мэдээлэл хангалттай эсэх, нотлох баримт, тооцооллыг нягталжшийдвэр гаргахад бэлтгэж, нөхөн ногдуулалтын акт,нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 өдрийн дотор татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.


Эх сурвалж:

1. ТЕГ-ын даргын 2023.02.28. А/34 Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам

2. ТЕГ-ын даргын 2016.12.23 А/60 Татварын албаны эрсдлийн удирдлагын журам


0 comments

Comments


bottom of page