top of page
Search

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо


Өнөөдөр та бүхэнд Татварын шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгч бид ямар оролцоотой байх талаар мэдээлэл хүргүүлж байна.


Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 4.3.3-т "татвар төлөгчид хүргүүлсэн "Баримт бичгийн хүсэлт"-д заасан баримт бичиг, мэдээ, мэдээллийг "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл"-ээр хүлээн авна. Хяналт шалгалтын явцад нэмж шаардсан баримт бичиг ирүүлсэн тохиолдолд тухай бүр нь бүртгэж хүлээн авна" заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлэх ба заавал Монгол хэл дээр татварын албанд хүргүүлнэ.


Татвар төлөгч нь хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор татварын албанд дараах хүсэлтийг гаргаж болно.

  • татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хойшлуулах;

  • хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчтай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчил үүссэн бол татварын улсын байцаагчийг өөрчлүүлэх хүсэлтүүдийг тавьж болно.

​Татвар төлөгч нь хяналт шалгалтыг томилолтын хугацаанд шуурхай хийх нөхцөл боломжоор хангана.

Хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасны дагуу хяналт шалгалтад хамрагдаж буй хугацаанд хамаарах татварын тайланг залруулах болон хугацааг сунгуулах хүсэлт гаргахгүй бөгөөд үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад татварын улсын байцаагчид тайлбар, нотлох баримтыг шаардсан тухай бүр цахим болон цаасан хэлбэрээр гаргаж өгнө.

​Татвар төлөгч нь татварын албанаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдлоо гаргана.

Татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой шинээр үүссэн нөхцөл, хөндлөнгийн мэдээлэл нь хяналт шалгалтад дахин хамруулах үндэслэл болно.


Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрт татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн дахин хяналт шалгалт хийх харьяаллыг тогтооно.


Эх сурвалж: Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийноролцоо-бүлэг 6 харах


0 comments

Comments


bottom of page