Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд "ААНОАТ-ын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам" -ын талаар мэдээлэл оруулж байна.
Тус журам нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/265 тоот тушаалаар батлагдсан.
Хэрэв танай байгууллага татварын тайлангаар алдагдалтай бол салбар харгалзахгүйгээр дараагийн татварын жилээс эхлэн 4 жилийн хугацаанд ирээдүйд шилжүүлэн тооцно. ААНОАТ-ын тухай хуулийн 19-р зүйл:
Албан татвар ногдуулах орлогоос ААНОАТ-ын хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан зардлыг хасч, татварын тайлангаар гарсан алдагдлыг дараагийн тайлант жилээс эхлэн дараалсан 4 жилд албан татвар ногдуулах орлогын 50 хүртэл хувиар шилжүүлэн тооцно. |
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=15012
コメント