top of page
Search

Санхүүчдийн сайтууд


Эрхэм санхүүчид та бүхэнд санхүүчид бид нарт холбоотой байнга ашиглаж байдаг мэргэжлийн 10 сайтыг танилцуулж байна.

  1. Монголын Мэргэшсэн Нягттлан Бодогчдын Институт

Тус байгууллага нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах замаар аж ахуй нэгж, төр болон олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Тус институт нь Дэлхийн нягтлан бодогчдын холбоо болон Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, үндэсний хэмжээнд тэргүүлэгч төрийн бус байгууллагуудын нэг юм.

Веб хуудас: http://www.monicpa.mn/

2. Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг

Тус нийгэмлэг нь Татвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх хувь нэмэр оруулж улмаар Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага болох зорилготойгоор ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.

Веб хуудас: https://www.cpta.mn/

3. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт

Ту институт нь Монгол улсад үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, үнэлгээний үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх болон үнэлгээчид, үнэлгээний байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд сахиулах, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж, гишүүдийг мэдээллээр хангах, тэдний мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, үнэлгээний ажлын чанарт хяналт тавих, гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж улмаар үндэсний үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.

Веб хуудас: http://mica.mn/

4. Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн

Тус хүрээлэн нь Нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетингийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, Итгэл хүлээлгэсэн нөхцөлд мэргэжлийн төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх, Нийгэм эдийн засаг, хүний хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, Нягтлан бодох бүртгэл санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Веб хуудас: https://mains.mn/

5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Тус сайт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүхий л төрлийн хууль, тогтоол, захиргааны хэм хэмжээний актыг агуулсан хуулийн нэгдсэн сайт юм.

Веб хуудас: https://legalinfo.mn/

6. Монгол банк

Монголбанк нь Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.

Веб хуудас: https://www.mongolbank.mn/

7. Сангийн яам

Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангахад оршдог бөгөөд эрхэм санхүүчдийг нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах, төрийн сан болон санхүүгийн дотоод хяналтын бодлогоор хангах зэрэг үүрэг хүлээдэг Засгийн газрын яам юм.

Веб хуудас: https://mof.gov.mn/

8. Санхүүгийн Зохицуулах Хороо

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм.

Веб хуудас: http://www.frc.mn/

9. Эдийн засаг хөгжлийн яам

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний, салбар хооронд, бүс нутгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм.

Веб хуудас: http://med.gov.mn/

10. Хөрөнгийн бирж

МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм.

Веб хуудас: https://mse.mn/

0 comments

Commenti


bottom of page