top of page
Writer's pictureUB audit

Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэх аж ахуй нэгжүүдийн анхааралд

Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тушаалаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам" батлагдсан билээ.


Энэхүү журмаас зөвхөн өнөөдөр энэхүү заалтыг танилцуулж байна.


Тус журмын 2.5-д "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна" гэсний дагуу ТАНАЙ байгууллагын санхүүгийн тайлан нь гэрээ байгуулагдсаны дараа ШИВЭХ эрх нээгдэж эрхэм НЯБКО та САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТОДРУУЛГАНААСАА ЭХЭЛЖ ШИВЭЖ эхэлнэ шүү.

Тийм учраас эртхэн аудитын байгууллагатайгаа холбоо барьж гэрээгээ хийгээрэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-д дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ:

  1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага /Банк, ББСБ, ХЗХ, ХК, Даатгал, Үнэт цаас, ашигт малтмалын хайгуул хийдэг ХХК, Аудит, ТМЗ, Хонжворт сугалаа,

Нийт хөрөнгийн хэмжээ 500.0 сая төгрөг, нийт орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш бол танай байгууллага ЗААВАЛ аудит хийлгэнэ.

2. нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага

3. өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

4. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;

5. Иргэний хуулийн 36.2-т заасан сан;

6. хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.


Мөн хуулийн 10.2-т дараах хугацаанд аудит хийлгэнэ.

  1. хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө;

  2. өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө;

  3. банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор;

  4. бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор.

Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх хугацааны асуудлыг Төсвийн тухай болон бусад хуулиар зохицуулна.


Эх сурвалж: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаал

Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаалыг оруулав. https://legalinfo.mn/mn/detail?lawId=210883&showType=1

0 comments

Comments


bottom of page