Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт үйлчилгээний зардлын хэмжээ
- UB audit
- Apr 26
- 2 min read

СӨХ-ны төлбөрийн хэмжээ, түүний зарцуулалт, хэн, хэзээ, хэрхэн төлж байгаа, төлөхгүй байгаа талаар системтэй мэдээлэл оруулахыг зорьж байна.
Өнөөдөр шинэ хуулийн төсөлд орж байгаа үйлчилгээний зардлын талаар оруулж байна.
34 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ
34.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай, нэг гишүүний сар бүр төлөх төлбөрийн хэмжээг энэ хуулийн 34.2-т заасан аргачлалыг харгалзан сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
34.2. Энэ хуулийн 34.1-д заасан зардлын доод хэмжээг тооцох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
Одоогоор мөрдөж байгаа:
СӨХ-д төлөх ёстой төлбөр: СӨХ-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолын хавсралт 01-д бичсэнээр, СӨХ нь: -Айл өрхийн 1м2-аас авах ЗҮХуримтлалын төлбөр 200-300 төгрөг -Цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгөг, -Жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5000-100000 төгрөг -Лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг -СӨХ-ны дэвсгэр нутгийн эзэмшлийн газар баригдсан ТҮЦ болон бусад объектоос 1м2-аас 3000-8000 төгрөг авах ёстой юм байна. Хэрэв сууц өмчлөгчид хуулийн хүрээнд засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. |
34.3. Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө.
34.4. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд доор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно:
34.4.1. дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол;
34.4.2. сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол.
34.5. Сууц өмчлөгч өөрийн сууцыг ашиглаагүй, эсхүл бусдад ашиглуулаагүй тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгаан шат, явган хүний шат ашигласны зардлын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Эх сурвалж: https://lawforum.parliament.mn/project/614/
Comments