top of page
Search

НӨАТ-тэй ба НӨАТ-гүй орлогын дансны бичилт

Өдрийн мэндээ. Өнөөдөр орлого хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг олгож байна.

Орлого гэж юу вэ?

Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн дотогшоо урсгал юм.

Орлогыг дотор нь 4 ангилдаг:

  • Борлуулалтын орлого

  • Үйлчилгээний орлого

  • Санхүүгийн орлого

  • Хөрөнгө борлуулсаны орлого

Орлого олж байгаа байгууллага, хувь хүн орлогыг НӨАТ-тэй эсвэл НӨАТ-гүйгээр хүлээн зөвшөөрнө.

Ямар байгууллага, хувь НӨАТ төлөгч болох вэ?

НӨАТ-ын тухай хуулийн 5.2 "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна"

5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;

5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;

5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.

Шинэхэн нягтлан бодочг нар маань дараах дарааллаар орлогоо хүлээн зөвшөөрч бүртгээрэй.

  1. Авлага хүлээн зөвшөөрөөрэй.


2. Мөнгө маань орж ирсэн учраас 2 дахь бичилтийг бичээрэй.



3. Харилцах дансаа хянаад ибаримтаа бичээрэй. Амжилт.



За харин одоо НӨАТ төлөгч биш байгууллага, хувь хүний дансны мэдээлэл болон ибаримтын талаар мэдээлэл оруулж байна.

  1. НӨАТ төлөгч биш байгуулага, хувь хүн дансны бичилт


2. ибаримтаа шивээрэй. Амжилт



0 comments

Comments


bottom of page