top of page
Writer's pictureUB audit

Нийцлийн аудит


Эрхэмүүдээ нийцлийн аудит нь шалгагдагч байгууллагын дүрэм журам, хууль тогтоомж, бодлого, тогтоосон дүрэм, гэрээний нөхцөл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн нөхцөл зэрэг тохиролцсон нөхцөлүүдийг дагаж мөрдөх асуудалд дүгнэлт гаргана.


Нийцлийн аудит шалгах асуудал ба хамрах хүрээ нь аудиторын мэргэжлийн үнэлэмж дээр үндэслэгдэнэ.


Нөлөөлөх хүчин зүйл:

  • Төсвийн , хөрөнгө оруулалтын, худалдан авалтын тухай хууль тогтоомж, аудитын бүрэн эрхэд тусгагдсан шаардлагууд

  • Тухайн байгууллагын өмнөх аудитаар илэрсэн зөрчлүүд

  • Төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллагуудын хийсэн аудитын зөвлөмж, дүгнэлт

  • Гүйцэтгэлийн аудиттай холбоотойгоор гүйцэтгэсэн эрсдлийн үнэлгээ (салбаруудын худалдан авалт, орлого бүрдүүлэлт, хандив тусламж гэх мэт хөтөлбөрүүд, компанийн гэрээ хэлэлцээрүүд)

  • Олон нийтийн ашиг сонирхол, залилан, буруу удирдлага, мөнгө угаах гэх мэт

  • Хууль тогтоогч байгууллагын анхаарлын төвд байгаа байдал

  • Хууль тогтоогч байгууллага, бусад төрийн байгууллагууд, хандивлагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигч нараас ирүүлсэн хүсэлтүүд

  • Хандивлагч байгууллага, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдээс ихээхэн хэмжээний санхүүжилт, зээл, тусламж авсан мөн гэрээ, хэлэлцээрийн нөхцөлүүдтэй нийлцэж байгаа эсэх

0 comments

Comments


bottom of page