Нийслэл хотын албан татвар
- UB audit
- Apr 17
- 2 min read

Оройн мэнд.
Өнөөдөр нийслэл хотын албан татварын тухай мэдээлэл оруулж байна.
Нийслэл хотын албан татварын тухай хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол Улсад мөрдөж эхэлсэн байна.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн :
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, "Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг......." барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
Мөн хуулийн:
4.1.2."нийслэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;
4.1.3."бараа" гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг;
4.1.4."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
4.1.5."амралтын газар" гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.6."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.7."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.
4.1.8."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.9."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
Мөн хуулийн:
7 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ
7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.1.1.... бүх төрлийн согтууруулах ундаа;
7.1.2...... бүх төрлийн тамхи.
7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.2.1...... зочид буудлын үйлчилгээ;
7.2.2...... амралтын газрын үйлчилгээ;
7.2.3...... рестораны үйлчилгээ;
7.2.4......баарны үйлчилгээ.
7.2.5......"автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;;
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
Мөн хуулийн:
9 дүгээр зүйл. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ
..... 9.2.Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
Мөн хуулийн:
11 дүгээр зүйл. Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах
11.1.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.
11.2.Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.
11.3.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
Бид энэ хүснэгтийг ашиглан Нийслэл хотын албан татварыг тооцож илгээдэг.
Татаад ашиглаарай. Амжилт.
Commentaires