Амралтын өдрийн мэндээ.
Иргэн бүр хуулийн Хувь хүний орлогын татварын хуулийн дагуу өөрсдийнхөө татварын эрхээр орж "ХХОАТ-ын тайлан TT-06" -г илгээх ёстой шүү. Амжилт
Энэ удаа би компьютер дээрээсээ хэрхэн ТТ-06 г илгээх талаар орууллаа. Гар утаснаасаа мөн илгээж болно дараагийн удаа гар утаснаас хэрхэн илгээх талаар оруулах болно.
https://etax.mta.mn/ энэхүү хаягаар нэвтрэн өөрийнхөө тайланг хуулийн хугацаа болох 2024 оны 02 дугаар сарын 15 наас өмнө илгээгээрэй.
Дараах шатлалаар илгээж байна.
Тайлан хэсэгт дарж Тайлан тушаах товчийг идэвхжүүлнэ.
Миний хувьд 2 тайлан илгээхээр гарч байна. Яагаад гэвэл би Үндсэн хөрөнгө худалдан авч татвар төлсөн байна.
ТТ-06 буюу ХХОАТ-ын тайлангаа илгээчихлээ шүү.
Их амархан. Чадахгүй бол асуугаарай
За ингээд 2 тайлангаа илгээчихлээ. Амжилт
Comments