top of page
Search

Бизнес эрхлэгч эрхэм Захирал та Гэрээт нягтлан бодогчоосоо заавал аваарай.



Эрхэмүүдээ одоо 3-р улирлын санхүүгийн тайлангаа гарах гэж байна шүү. Гэрээт нягтлан бодогч нарын хийж байсан ажлын үр дүнг шалгаж хүлээн авах ажлаа сайтар хийгээрэй.


Яагаад ингээд хэлээд байна вэ гэвэл: Танай байгууллага жилд ганцхан удаа санхүүгийн тайлан гаргана хэмээн өнөөдрийг хүрсэн гэх магадлал өндөр байна. Өнөөдрийн байдлаар нэлээдгүй компанийн захирлууд, шинэ нягтлан бодогч нар холбоо барьж одоо яах ёстой вэ хэмээн асууцгааж эхэллээ.


Дараах зүйлсийг ажлаас гарахаас нь өмнө заавал авч дараагийн нягтлан бодогчдоо өгөөрэй эсвэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа ГЭРЭЭТ нягтлан бодогч байгаа бол дараах материалуудыг цаг алдалгүй одоо авч хадгалаарай.


  1. Жилийн эцсийн санхүүгийн тайлан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайланг тодруулгын хамт аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/

  2. Харилцах, Касс, Бараа материал, Үндсэн хөрөнгийн тайлангуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/

  3. Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, тооцоо нийлсэн актуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/

  4. Тухайн тайлант хугацааны Ерөнхий журнал, Гүйлгээ балансыг файл хэлбэрээр аваарай.

Гэрээт нягтлан бодогчтойгоо гэрээ хийгээд гэрээний үр дүнг хянаарай.

0 comments
bottom of page