top of page
Writer's pictureUB audit

Асуувал хариулья.


Өглөөний мэндээ.

Та санхүү, бүртгэл, аудит, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон санхүүтэй холбоотой асуулт асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү.

Асуулт 500: Би 2022 онд компани байгуулсан юм аа. Манай 3 жилийн орлого нийлээд 80,0 сая төгрөг би яагаад НӨАТ болохгүй байгаа юм бол. Нэг бараа боруулсан юм тэгсэн нөгөө газар нь заавал НӨАТ байгуулагатай харьцана гээд байдаг яах вэ ?

Хариулт 500: Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд, ААНБ-ын жилийн нийт борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлэх үүрэгтэй.  Харин татвар төлөгч өөрөө хүсвэл борлуулалтын орлого нь 10 сая болон түүнээс дээш төгрөгт хүрсэн бол сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болно. Энэ тайлант онд буюу 2024 оны 10 сарын байдлаар борлуулалтын орлого 10,0 сая хүрсэн бол сайн дураар НӨАТ болох бүрэн боломж байгаа. Орлого олоогүй бол боломжгүй.


Асуулт 501: Манай байгууллага НӨАТ төлөгч байгуулага сая шалгалтаар ороод танай байгууллага суутган төлөгч яагаад үүргээ гүйцэтгээгүй байна гээд асуудал үүсээд байна яах вэ ?

Хариулт 501: Танай байгууллага Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс эхлэн НӨАТ суутган төлөгч байгууллага болж байгаа юм. НӨАТ суутган төлөгч байгууллага нь бараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа борлуулалтын үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж ногдуулан авч   улсад төлдөг учир суутган төлөгч байгууллага гэж нэрлэдэг. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч хэрэглэж байгаа эцсийн хэрэглэгч төлж байна гэсэн үг, харин НӨАТ суутган төлөгч байгууллага нь зөвхөн суутган аваад л улсад төлдөг


Асуулт 502: Манай байгууллага НӨАТ төлөгч болсноор яах ёстой вэ ямар ашиг тустай вэ ?

Хариулт 502: НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэнээр:

  • Татвар төлөгч өөрийн бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ ногдуулан нэхэмжилнэ.

  • Импортын бараанд төлсөн НӨАТ-аа төлбөл зохих НӨАТ-сөө хасч тооцуулж үлдсэн хэсгийг төлнө.

  • Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцон төлнө.

  • НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн урамшууллын сугалаанд оролцохын зэрэгцээ НӨАТ-ын буцаан олголт авна.

  • Сар бүр НӨАТ-ын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг.


Асуулт 503: НӨАТ төлөгч болон НӨАТ төлөгч биш байгууллагын ялгааг нь юу вэ ?

Хариулт 503: НӨАТ болон НӨАТ төлөгч биш 2 байгууллагын ялгаа

НӨАТ суутган төлөгч

НӨАТ суутган төлөгч биш

Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулан нэхэмжилнэ.

Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулахгүй

Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч  тооцно.

Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно.

Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцно. 

Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно.

Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй

НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн сугалаанд оролцоно, НӨАТын буцаан олголт авна.

НӨАТын буцаан олголт авах боломжгүй, зөвхөн сугалаанд оролцоно.

Сар бүр НӨАТын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг.

Сар бүр тайлан гаргахгүй.

 Эх сурвалж: mta.mn


2 comments

2 Comments


Guest
Oct 18

Нөат тайланд кредит хүү орлогыг яаж тусгах ёстой вэ. Энэ талаар мэдээлэл оруулж өгөөч.

407 кодоор орлогоо хүлээн зөвшөөрөх нь зөв үү


Like
UB audit
UB audit
Oct 18
Replying to

Оройн мэнд. үйл ажиллагааны чиглэлээ бичнэ үү.

Like
bottom of page