ААНОАТ-ын хувь хэмжээ
- UB audit
- May 11
- 2 min read
Updated: May 12

Амралтын өдрийн мэндээ
ААНОАТ-ын хувь хэмжээний талаар мэдээлл оруулж байна.
1 хувиар татвар төлөх
10 хувиар татвар төлөх
10 болон 25 хувиар татвар төлөх
1 хувиар татвар төлөх:
Өмнөх жилийн үйл ажиллагааны орлого 50,0 сая төгрөг хүрээгүй бол;
Тайлант оны 3-р улиралд багтаан харьяалах татварын албандаа хүсэлт гаргаж зөвшөөрөгдснөөр дараагийн татварын жилээс эхлэн хялбаршуулсан горим ашиглан үйл ажиллагааны орлогын нийт дүнгээс 1%-ийн албан татвар төлж жилд 1 удаа тайлан ирүүлнэ.
Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч
Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох
Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох
Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах
ЭРХЭМ та жилд 1 удаа тайлан гаргаж илгээнэ.
Албан татвар ногдох орлого 300,0 сая төгрөг хүртэл бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасан татвар ногдуулах орлогоос 1%- ийн албан татвар төлж жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ-ийн тухай хуульд заасны дагуу албан татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.
Дараах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хамаарахгүй
Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох
Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах
ЭРХЭМ та жилд 2 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой.
10 хувиар татвар төлөх:
Албан татвар ногдуулах орлого 6,0 тэрбум төгрөг хүртэл бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж 10%- ийн албан татвар төлөх ба жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
ЭРХЭМ та жилд 2 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдаж улмаар хөнгөлөлт эдэлж гадаад улсад ногдуулсан төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
10 болон 25 хувиар татвар төлөх:
Албан татвар ногдох орлого 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол;
Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж татвар ногдуулах орлогын 6,0 тэрбум төгрөг хүртэлх дүнд 10% (600,0 сая төгрөг +), түүнээс дээших орлогод 25%- ийн албан татвар төлөх ба жилд 4 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
ЭРХЭМ та жилд 4 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдаж улмаар хөнгөлөлт эдэлж гадаад улсад ногдуулсан төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой.
Амжилт.