
Хайлт
251 results found
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Урьдчилж төлсөн зардал/тооцоо бүртгэл №11
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ЗАРДАЛ/ТООЦОО А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Урьдчилж төлсөн зардал/тооцоо гэж хөрөнгө оруулалтын бус зориулалтаар төлсөн мөнгө буюу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн боловч бараа, ажил үйлчилгээгээ хараахан аваагүй урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлыг хэлнэ. Үйл ажиллагааны зардлыг урьдчилан төлбөл урьдчилж төлсөн зардлаар хүлээн зөвшөөрч, зардал хэрэгжсэн үед холбогдох тайлант үед зардалд тохируулан бүртгэнэ. Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна. Урьдчилж төлсөн зардал/тооцоонд хамрагдах зүйл. Тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн даатгал, түрээс, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаа, гишүүдийн төлбөр тооцоо, бусад урьдчилгаа төлбөрийг хамруулна. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Урьдчилж төлсөн зардал, тооцоог мөнгөөр төлсөн дүнгээр хэмжинэ. Гадаад валютаар төлсөн урьдчилгаа төлбөрийг тухайн төлсөн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ. В. БҮРТГЭЛ Гишүүдийн бүртгэл: Урьдчилж төлсөн зардал Урьдчилж төлсөн тооцоо Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- Аудит гэж юу вэ
Аудит нь зохицуулалтын тогтолцооны салшгүй хэсэг бөгөөд түүний зорилго нь тогтсон стандартаас гажсан, хууль ёс, санхүүгийн удирдлагын үр ашигтай, үр нөлөөтэй арвич хямгач байдлын зарчмыг зөрчсөн тохиолдлыг аль болох эрт илрүүлэн засах, боломж олгох, зарим тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлаг хүлээлгэх, хохирлыг барагдуулах, залилангаас урьдчилан сэргийлэх, буюу наад зах нь түүнийг багасгах арга хэмжээг авах явдал юм. Урьдчилсан аудит гэдэг нь аливаа хохирол учирхаас урьдчилан сэргийлэх боломж олгодог давуу талтай боловч ажлын ачааллыг ихэсгэж, хуулийн өмнө хүлээх хариуцлагыг багасгана.. Үйл ажиллагааны дараах аудит нь холбогдох этгээдийн хариуцлагыг тодруулахын хамт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил давтагдахаас сэргийлэхэд чиглэгдэнэ. Тийм учраас Урьдчилсан аудит ба Үйл ажиллагааны дараах аудит хийлгээрэй. Амжилт.
- СЯ-ны дахь "Санхүүгийн тайлан"-гаа нэг хардаа.
Санхүүгий эмч нараа, эрхэм аж ахуй нэгж байгууллагын захирлуудаа 4 сарын дараа 2025 он маань баяртай гэж 2026 он эхэллээ. Эртхэн нэг Санхүүүгийн тайлангуудаа илгээдэг https://ebalance.mof.gov.mn/ сайт руугаа нэг зочлоорой танай байгууллагын 2024 оны санхүүгийн тайланг Сангийн яам хүлээн авсан эсэхийг нэг хараарай мөн 2025 оны эхний хагас жилийн тайланг танай байгууллага илгээх ёстой эсэхээ нэг шалгадаа. Байгууллагын дараах мэдээллийг үндэслэн эхний хагас жилийн санхүүгийн тайланг авах ёстой тулган шалга. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани /ХК/ Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 " андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх ", 8.6 "газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх ", 8,14 " ашигт малтмал ашиглах ", 8.15 " ашигт малтмал хайх ", 8.2 дугаар зүйлийн 2 дахь " Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэй " Төрийн болон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага Улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19-р зүйл " Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана " -д заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага Газрын тосны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага Өмнөх оны буюу 2024 оны жилийн эцсийн борлуулалтын орлогын дүн 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол Танай байгууллага 2025 оын эхний хагас жилийн тайланг ЗААВАЛ илгээж баталгаажуулсан байх бөгөөд Жилийн эцсийн тайланг ЭХНИЙ ХАГАС ЖИЛ аваагүй бол авахгүй шүү. Эртхэн хараарай. Эх сурвалж: Сангийн яам
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Зуучлалын бүртгэл №9
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ Хоршооны тухай хуулийн: 4.1.2."хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг; 4.1.3."хоршооны бараа, бүтээгдэхүүн" гэж хоршоо, хоршооны гишүүний бэлтгэсэн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг; 4.1.4."хоршооны гишүүнд төлөх төлбөр" гэж хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг; 4.1.5."хоршооны зуучлалын орлого" гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон зардал, хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хассан дүнг; 4.1.6."болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны борлуулалтын орлогоос хуримтлуулах мөнгөн хөрөнгийг; 4.1.7."хоршооны гишүүнд ногдох орлого" гэж хоршооны борлуулалтын орлогоос болзошгүй эрсдэлээс хамгаалах сан, хоршооны гишүүнд төлөх төлбөр болон борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг хасаж, албан татвар төлсний дараах орлогоос хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах хөрөнгийг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн: 21 дүгээр зүй: Албан татвраас чөлөөлөх 21.1.12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого. ГИШҮҮНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗУУЧЛАН БОРЛУУЛАХ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэнэ. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- Гадаадын хүмүүс Монголд компани байгуулахдаа үүнийг судалж байна.
Монголчууд зах зээлд шилжсэн 30 жилийн өмнөөс л хүн бүр бараг ХХК, хоршоо, ХЗХ, ТББ, Сан,Нөхөрлөл гэх аж ахуйн нэгж байгууллагуудыг нүдээ аниад л байгуулан татварын асуудалд өртөн яахаа мэдэхгүй бөөн асуудалд ороод байдаг юм байна тэгтэл гадаад хүмүүс болон удирдлагууд нь байнга суралцаж шинэ мэдээллээр өөрийг цэнэглэн хөгжүүлж байдаг юм байна. Тэр хүмүүс нээг их цаг барахгүйгээр шууд л мэргэжлийн хүмүүс, баг хамт олонтой хамтарч ажиллаж эхэлдэг юм байна шүү. Тамга тэмдэгээ өвөртөлсөн Монгол захирлуудаа. Монголд гадаад хүмүүс маш олон компани байгуулан ажиллаж байна. Түүний нэгээхэн хэсэг нь санхүү, татвар, НД-ийн талаар тогтмол сургалт авах нь ихсэж байгаагийн нэг жишээг орууллаа. Асуувал бид хариулт өгнө. Амжилт. Хөөрхөн Монгол Залуу Захирлуудаа.
- ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ
Монгол улсад 574 ББСБ дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зээл Итгэлцлийн үйлчилгээ Факторингийн үйлчилгээ Төлбөрийн баталгаа гаргах Гадаад валютын арилжаа Цахим төлбөр тооцоо Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгө Өнөөдөр бид та бүхэнд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхээр зэхэж байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст зориулан ББСБ-ын "Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарь батлах тухай" СЗХ-ны 2025 оны 02 дугаар сарынг25-ны өдрийн 70 тоот тогтоолын тухай мэдээлэл оруулж байна. СЗХ-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралт: Мөн СЗХ-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 69 тоот тогтоол: Та шинээр ББСБ үүсгэн байгуулах гэж байгаа бол: Асуувал хариулт өгөхөд бид бэлэн байна. Эх сурвалж: СЗХ
- Монгол Улсад зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд
Монгол Улсад өнөөдрийн байдлаар санхүүгийн салбарт зээл болон санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж байгаа дараах байгууллагууд байна. д/д Салбар Тоо 1 Банк 11 2 ББСБ 475 3 ХЗХ 176 4 Мөнгөн зээлийн ажиллагаа эрхлэгч /ломбард/ 215 Нийт 1,029 Дээрх 4 байгууллагаас ББСБ, ХЗХ, Мөнгөн зээлийн ажиллагаа эрхлэгч /ломбард/-дийн талаарх мэдээллийг оруулж байна. Хадгаламж зээлийн хоршоо: ББСБ: Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч: Асуувал хариулт өгөхөд бид бэлэн байна. Эх сурвалж: СЗХ
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Бараа материал №8
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ БАРАА МАТЕРИАЛЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Цаг үеийн систем. Тус системийг ашиглах үед бараа материалын хөдөлгөөнийг "Бараа материал" дансаар биш, харин тайлангийн хугацаанд хөтлөгдөх түр дансуудыг ашиглан бүртгэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл цаг үеийн системийн үед бараа материалыг худалдан авч орлого болгохдоо "Худалдан авалт" дансанд, түүнийг олж бэлтгэхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг "Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал" дансанд тус тус бүртгэнэ. Мөн цаг үеийн системийн үед бараа материалыг борлуулахдаа түүний өртөгтэй холбоотой бичилт хийхгүй бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг үечилсэн байдлаар, үе хугацаа бүрийн эцэст тооцож үйл ажиллагааны үр дүнг тайлагнана. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo









