
Хайлт
251 results found
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №14
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ В.БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийг худалдан авах, бэлтгэх Үндсэн хөрөнгө худалдан борлуулах, данснаас хасах Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, акталж устгах үед түүний анхны өртгийн хэмжээгээр данснаас хасах бөгөөд хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын данс хаагдсан байна. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №13
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Үндсэн хөрөнгө гэж нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглагдахаар хүлээгдэж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгийг хэлнэ. Үндсэн хөрөнгөнд газрын сайжруулалт, барилга, байгууламж, машин механизм, ажлын байрны тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, болон бусад үндсэн хөрөнгүүд орно. Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхыг тухайн байгууллага хүртэх магадлалтай ба хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Барилга байгууламжийг өөрөө барьж, бий болгож байгаа хоршоо тухайн барилгын гүйцэтгэлийн ажил дуусаж үндсэн хөрөнгөнд шилжүүлэх хүртэлх хугацаанд уг барилгатай холбоотой гарсан бүх зардлыг хуримтлуулан бүртгэснээр дуусаагүй барилгыг хүлээн зөвшөөрнө. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Үндсэн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь хэмжинэ. Үндсэн хөрөнгийн өртөг Үндсэн хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ: - гаалийн татвар, буцаан олгогдохгүй татварыг нэмж, худалдааны хөнгөлөлт, буцаалтыг хассан худалдан авалтын үнэ, - удирдлагын төлөвлөсөн арга маягаар ажиллуулах боломжтой болгоход шаардлагатай тийм байршил болон нөхцөл байдалд уг хөрөнгийг авчрахад шууд хамааралтай аливаа өртөг зардал - үндсэн хөрөнгийн зүйлийг буулгаж задлах, холдуулж зайлуулах ба түүний байрлаж байсан газар талбайг хэвийн байдалд оруулах өртөг зардлын тооцоолсон дүн. Шууд хамаарах зардалд үндсэн хөрөнгийг худалдан авах, барьж байгуулахтай шууд холбогдон гарсан ажилчдын зардал, талбай бэлтгэх зардал, анхны хүргэлт, тээвэрлэлт, суурилуулалт ба угсралт, хэвийн ажиллагааг шалгах зардал, мэргэжлийн үйлчилгээний төлбөр зэрэг орно. Дараа үеийн зардал. Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардал нь хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, эсвэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулж байвал нэмж капиталжуулсан хэмжээгээр хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Энэ шинжийг агуулаагүй бусад бүх засвар, үйлчилгээний урсгал зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ. Дахин үнэлгээ хийх давтамж нь дахин үнэлж буй хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаална. Хэрэв дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс ихээхэн ялгаатай бол дахин үнэлгээг зайлшгүй хийнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харьяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Үндсэн хөрөнгийн анги гэдэг нь ижил шинж чанар болон хоршооны үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилсан бүлэглэл юм. Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн байвал өсөлтийг бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч, өмчийн хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр хуримтлуулан бүртгэнэ. Гэхдээ тухайн хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бол тэр хөрөнгийн дахин үнэлгээний өсөлтийг мөн адил ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Хэрэв үндсэн хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд буурсан байвал энэ бууралтыг ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн хөрөнгийн өмнөх дахин үнэлгээний нэмэгдлийн кредит дүнгийн хэмжээгээр бусад дэлгэрэнгүй орлого хэсэгт хүлээн зөвшөөрч болно. Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бууралт нь өмчийн хэсэг дэх дахин үнэлгээний нэмэгдэл дансны хуримтлагдсан дүнг бууруулна. Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний өдрөөрх хуримтлагдсан элэгдлийг дор дурдсан аргын аль нэгээр бүртгэнэ. Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дахин тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь дахин үнэлсэн дүнтэй тэнцүү болно. Энэ аргыг ихэвчлэн элэгдүүлсэн өртгөөс индексийн тусламжтайгаар хөрөнгийг дахин үнэлэх үед хэрэглэдэг. Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнээс хасах ба гарсан цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн гарах хүртэл тооцно. Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт. Хоршоо нь үнэ цэнэ буурсан гэх нотолгоо байгаа бол тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж, дансны үнэтэй харьцуулан, үнэ цэнийн бууралтыг тодорхойлно. Нөхөгдөх дүн гэж хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүнг хэлнэ. Хөрөнгийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс хэтэрсэн тохиолдолд үнэ цэнийн бууралтын зардлыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Хэрэв үнэ цэнийн буурсан гэх нотолгоо өөрчлөгдсөн бол үнэ цэнийн бууралтыг буцааж болох ба буцаалт нь хуримтлагдсан үнэ цэнийн бууралтаас хэтрэхгүй. Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг дахин үнэлгээний бууралт гэж үзнэ. Бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг орлогын тайланд зардлаар шууд хүлээн зөвшөөрнө. Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилах зорилгоор хөрөнгийн ирээдүйн тайлант хугацаанд элэгдлийн зардлыг өөрчлөн тохируулна. Элэгдэл. Хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааны туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн хөрөнгөнд элэгдэл байгуулахгүй. Хоршоо хөрөнгийн өгөөжийг хэрхэн хүртэхийг харгалзаж үзсэний үндсэн дээр үндсэн хөрөнгийг ашиглах зохистой хугацааг тогтоож, түүнд элэгдэл тооцох тохиромжтой аргыг сонгон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусган тууштай мөрдөнө. Хөрөнгийн үлдэх өртөг болон ашиглалтын хугацааг санхүүгийн жил бүрийн эцэст эргэн нягталж, хэрэв тэдгээрийг өөрчлөх тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзэн гүйцээх горимоор бүртгэнэ. Ашиглалтын хугацаа гэж хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа, эсвэл тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгжийг хэлнэ. Үлдэх өртөг гэж хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа түүнээс олж авахаар байгууллагын хүлээж буй цэвэр дүнг хэлнэ. Хоршооны үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах бодлого нь татварын хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй бол зөрүүг татварын түр зөрүүгээр бүртгэж тайлагнана. Энэ талаарх дэлгэрэнгүйг орлогын албан татвар хэсгээс харна уу. 5.1. Элэгдүүлэх дүн. Элэгдүүлбэл зохих дүнг үндсэн хөрөнгийн анхны өртөг, үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан бусад зүйлийг тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнгээр илэрхийлнэ. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна. Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг, ашиглалтын хугацаа, элэгдүүлэх арга өөрчлөгдвөл нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзээд гүйцээх горимоор бүртгэнэ. 5.2. Үлдэгдэл өртөг. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг тухайн хөрөнгийг худалдах буюу ашиглалтаас хасах, шилжүүлэх, дахин үнэлэх үеийн тооцоололд ашиглана. Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгөнд дахин элэгдэл тооцохгүй ба үндсэн хөрөнгийн анхны өртөг, хуримтлагдсан элэгдлийн дүнг уг хөрөнгийг ашиглалтаас гаргах хүртэл санхүүгийн байдлын тайланд толилуулна. 5.3. Элэгдүүлэх хугацаа. Хоршоо үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс түүнийг данснаас хасах хүртэлх хугацаанд тооцох ба элэгдүүлэх хугацааг тухайн хоршоо ашиглахаар төлөвлөж буй хугацаа, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил үйлчилгээний тоо хэмжээ, удирдлагын гаргасан шийдвэр, үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаа зэрэгт үндэслэн тогтооно. 5.4. Элэгдэл тооцох арга. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааных нь туршид системтэйгээр хуваарилахдаа элэгдэх тооцох янз бүрийн аргыг хэрэглэж болно. Эдгээр аргад шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжийн арга орно. Шулуун шугамын аргаар хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааных нь туршид тогтмол хэмжээтэй элэгдэл тооцдог. Үлдэгдлийг бууруулах аргаар элэгдэл тооцох аргын үед хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааны туршид байгуулсан элэгдэл нь жилээс жилд буурдаг. Бүтээгдэхүүний нэгжийн аргаар элэгдлийг тооцоход хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалт буюу гарцад үндэслэж зардлыг тооцдог. Үндсэн хөрөнгийн солилцоо. Үндсэн хөрөнгийн зүйлийг ижил бус төрлийн үндсэн хөрөнгийн зүйл эсвэл бусад хөрөнгөөр солих эсвэл хэсэгчлэн солих замаар олж авч болно. Үндсэн хөрөнгийг солилцоог арилжааны зорилготой гэж үзвэл хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэж, хөрөнгийн солилцооны олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй бол өгсөн хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү дүнгээр хүлээн авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд хөрөнгийн солилцооны олз, гарз үүсэхгүй. Мөн арилжааны бус зорилгоор хийсэн хөрөнгийн солилцоонд дансны үнийн үнэлгээг ашиглах ба энэ үед олз, гарз үүсэхгүй. Буцалтгүй тусламж, бэлэг хандиваар олж бэлтгэх. Хоршоо нь үнэ төлбөргүйгээр буюу буцалтгүй тусламж, бэлэг, хандиваар үндсэн хөрөнгө хүлээн авсан бол хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ. Ашиглалтаас хасах ба данснаас хасах. Хөрөнгийг данснаас хассанаар түүнээс хүлээгдэж буй эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавх байхгүй болсны улмаас хөрөнгийг ашиглалтаас бүр мөсөн хассан эсвэл данснаас хассан тохиолдолд үндсэн хөрөнгийн тухайн зүйлийг санхүүгийн байдлын тайлангаас хасна. Үндсэн хөрөнгийн зүйлийг ашиглалтаас хасах эсвэл данснаас хасах үед үүсэх олз буюу гарзыг хөрөнгийн дансны ба данснаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлно. Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга Бүтээн босгож буй хөрөнгийг олж авах, барилгын ажлыг гүйцэтгэх, үйлдвэрлэхтэй шууд хамааралтай зээлийн зардал нь тухайн хөрөнгийн өртгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Зээлийн өртөгт үр ашигт хүүгийн аргаар тооцсон зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлийн ханшийн зөрүү зэрэг багтана. Хоршоо өөрийн барилга, байгууламж барих, бүтээн босгохтой шууд холбоотой гарсан зээлийн зардлыг тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болгон капиталжуулдаг. Хөрөнгийг барьж босгох үйл явц зогссон эсвэл бүрэн дууссан үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно. Тайлангийн үед капиталжуулсан зээлийн өртгийн дүн нь тайлант хугацаанд гарсан зардлаас хэтрэхгүй. Тайлангийн үеийн бодит зээлийн зардлаас тэр зээлийн богино хугацаат хөрөнгө оруулалтын орлогыг хасаж, капиталжуулах зардлыг тооцно. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийн бүртгэл №12
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (БЗЭБЭБХ) гэж эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах зориулалттай хөрөнгийг хэлнэ. Хөрөнгийг худалдааны хэвийн нөхцөлөөр одоогийн байдлаар нь худалдан борлуулах боломжтой бөгөөд хөрөнгийг худалдан авах магадлал өндөр байх үед борлуулах зориулалттай хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнана. Өөрөөр хэлбэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн дансны үнэ нь анх болон дараагийн тайлант үеүдэд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээс бага болсон тохиолдолд эдгээрийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээг бууруулан гарзаар бүртгэнэ. Харин хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн дараагийн тайлант хугацаанд өссөн бол олзыг хүлээн зөвшөөрнө. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд элэгдэл тооцохгүй. В. БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн тохиолдолд үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан бол БЗЭБЭБХ-ийг уг үндсэн хөрөнгийн дансны үнээр үнэлж, бүртгэнэ: БЗЭБЭБХ ангилалд орсноос хойш худалдан борлуулаагүй, энэ ангиллын хөрөнгийн шалгуурыг хангахаа больсон эсвэл энэ зорилгоор эзэмшихээ болих үед уг хөрөнгийн ангиллыг өөрчилж, борлуулахаар эзэмшээгүй бол хүлээн зөвшөөрөх байсан элэгдэл, дахин үнэлгээний нэмэгдлийг тохируулсны дараах дансны үнээр үндсэн хөрөнгөнд бүртгэнэ. Хэрэв энэ үед олз үүссэн бол: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХЗХ-ны СЗХ-нд өгдөг тусгай тайлан
Манай улсад Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй ХЗХ хоршоодууд байдаг байна. Тэдгээр байгууллагууд Улирал бүр санхүүгийн тайлан бэлтгэж боловсруулан СЗХ-нд тусгай тайлангуудынхаа хамт илгээдэг билээ. Харин энэ жил Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 3 дугаар улирлын тайлангаа шинэ системээр хүлээн авахаар болсон байна. Тайланг хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлсэн байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын холбоо барих мэдээлэл засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон байна. Та бүхэн доорхи линкээр зааварыг сайтар үзээрэй. Цахим тайлангийн систем руу орох дараалал өмнөхтэй адил frc.mn хуудсаараа дамжин орно. Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй видео заавар, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд: 1. Системийн гарын авлага: Fina workshop.pptx 2. Видео заавар Тайлан илгээх заавар: https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4 Тайлангийн алдаа шалгах заавар (OST баталгаажуулагч): https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs ХЗХ-д Анхааруулга ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан ирүүлэх зааварчилгааг ЭНД ДАРЖ ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан илгээхэд гардаг түгээмэл гардаг алдаа, түүнийг засварлан илгээх талаар ЭНД ДАРЖ , ХЗХ-дын дансны тайлбарын талаар ЭНД ДАРЖ тус тус үзнэ үү. Асууж тодруулах зүйл байвал ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 51-263452 утсанд холбогдоно уу! Эх сурвалж: FRC.mn
- Таниас ямар ч авьяас шаардахгүй
Цаг баримтлах Ажлын ёс зүй Хүчин чармайлт Биеийн хэлэмж Эрч хүч Хандлага Хүсэл тэмүүлэл Өөрчлөгдөх, бүтээлч сэтгэлгээтэй байх Нэмэлт зүйлс хийх Бэлэн байх Цаг баримтлах Аливаа ажил, уулзалт, хурал зэрэгт яг товлосон цагтаа очдог байх нь тантай уулзаж байгаа хүмүүст эерэг хандлагыг төрүүлж чаддаг. Ажлын ёс зүй Төрийн болон хувийн ажил эрхэлдэг хүн бүр ажлын байран дээр баримтлах ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй. Хүчин чармайлт Өөрийн хийж чадахгүй зүйлсийг хийж сурахын тулд шинэ зүйлсийг туршиж үзэн, болохгүй хүртэл нь хүчин чармайлт гарган мэрийх нь чухал. Биеийн хэл Бидний бие үгнээс илүү ярьж бусдад таныг илэрхийлэх илрэл болж байдаг. Тиймээс бусадтай харилцахдаа биеийн зөв хэлэмжээрхарилцсанаар хоорондын харилцаагаа сайжруулж болох давуу талтай. Эрч хүч Бид зарим зүйлсийг хийхийг хүсдэг учраас өөрчлөгдөж, хүсэл мөрөөдлөөрөө тэтгэгдэж, өөрсдийнхөө зорилгодоо хөтлөгдөн эерэг ирээдүйг бий болгож, эрч хүчээр биеэ цэнэглэж байх хэрэгтэй. Хандлага Хандлага бол таныг илэрхийлэх хамгийн чухал зүйл. Хүсэл мэтүүлэл Өөрийн хүсэл тэмүүллийн төлөө шантралгүй тэмүүлж, бууж өгөхгүй байх нь тийм ч хэцүү зүйл биш. Нэмэлт зүйл Дээрх зүйлүүдээс гадна авьяас шаардагдахгүй бүхий зүйлсийг хийж өөрийгөө хөгжүүлж, сайжрах боломжтой. Бэлэн байх Бид шинэ зүйлс сурч мэдэн, өөрийгөө хөгжүүлэх зэрэгт үргэлж бэлэн байх хэрэгтэй. Та амьдралдаа хэрэгжүүлэх нь таниас ямар ч авьяас чадварыг шаардахгүй бөгөөд та богино хугацаанд амжилтад хүрч, өөртэйгөө болон бусад хүмүүстэй харилцах харилцаа сайжирна.
- Аудитын олон улсын стандарт 210
Аудитын олон улсын стандарт 210 - Аудитын ажлын нөхцөлийг тохирох Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг. 200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага 300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ 500-599 - Аудитын нотлох зүйл 600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал 800-899 - Тусгайлсан зүйлс АОУС 210: Аудитын ажлын нөхцлийг тохиролцох: Аудитор аудитын ажлын нөхцөлийг байгууллагын удирдлага эсвэл шаардлагатай бол засаглалыг хариуцсан этгээдтэй тохиролцоно. Тухайн байгууллагын удирдлага өөрсдйин үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын нөхцлийг аудитын ажлын нөхцлийг аудитын ажлын захидалд буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулах бөгөөд дараах зүйлсийг заавал агуулсан байна. Санхүүгийн тайлангийн аудитын зорилт, хамрах хүрээ Аудиторын хүлээх үүрэг хариуцлага Удирдлагын хүлээх үүрэг хариуцлага Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт Аудиторын зүгээс үйлчлүүлэгчид гаргаж өгөхөөр төлөвлөж буй аливаа тайлангийн хэлбэр болон агуулгыг дурьдах, тайлан нь хэлбэр болон агуулгын хувьд төлөвлөж буй тайлан болон агуулгаас зөрж болох нөхцлүүдийг мэдэгдэх Дээр дурьдсан аудитын нөхцлийг хууль, тогтоомжинд хангалттай нарийвчлан заасан, хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд удирддага нь өөрсдийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч, ойлгосон нөхцөлд аудитор тэдгээрийг бичгээр илэрхийлсэн гэрээнд бичих шаардлагагүй. Давтан хийх аудит: Давтан хийх аудитын хувьд, нөхцөл байдал аудитын ажлын нөхцлийг шинэчлэхийг шаардаж буй эсэх, аудитын тоо мөрдөж байгаа ажлын нөхцлийг үйлчлүүлэгчид сануулах хэрэгтэй эсэхийг аудитор үнэлж үзвэл зохино. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөнийг хүлээн авах: Үндэслэлтэй шалтгаан үгүй бол аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг аулитор зөвшөөрөхгүй. Аудитын ажил дуусахаас өмнө түүний арай доогуур түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх санал хүлээн авсан бол аудитор ингэх үндэслэлтйн шалтгаан буй эсэхийг судалж үзэх шаардлагатай. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөн бол аудитор болон удирдлага ажлын шинэ нөхцлүүдийг тохиролцох ба аудитын ажлыг захидалд буюу бчигээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулна. Хэрэв аудитор ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх боломжгүй бөгөөд анх тохиролцсон аудитын ажлаа үргэлжлүүлэхийг удирдлага зөвшөөрөхгүй бол аудитор нь: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аудитын ажлаас татгалзах Байгууллагын засаглалыг хариуцсан этгээд, хувьцаа эзэмшигчид буюу зохицуулах байгууллага зэрэг бусад талууд нөхцөл байдлыг мэдэгдэх гэрээгээр засан буюу бусад үүрэг бий эсэхийг судалж үзнэ.
- Аудит үе шат
Ангилал: Partner -Партнер Аудитын байгууллагад 15 жил бараг ажилласан байна шүү. Director -Захирал Senior manager - Ахлах менежер Manager - Менежер Supervising senior - Ахлах менежер Senior - Ахлах хянагч Associate - Аудитын туслах Аудитын ажлын урсгал: Гэрээт ажлын өмнөх үе Гэрээт ажил Гэрээт ажлын дараах үе Гэрээт ажил: 1. Гэрээт ажлыг эхлүүлэх 2. Эрсдлийн үнэлгээ 3. Тестлэх 4. Дуусгалт 1.Гэрээт ажлыг эхлүүлэх: Гэрээт ажлын өмнөх үе шатын баримтжуулалт Гэрээт ажлын хамрах хүрээ, цар хүрээг тодорхойлох Цаг хугацаа, нөөцийг тодорхойлох 2.Эрсдлийн үнэлгээ: Дансны үлдэгдэлийг оруулах Материаллаг байдал Томоохон данс, үлдэгдлийг тодорхойлох Төлөвлөлтийн шинжилгээ Эрсдлийн үнэлгээний ерөнхий горимууд Байгууллага болон түүний орчныг үнэлэх Байгууллагын түвшний хяналт Төлөвлөсөн аудитын арга хандлага Дээд түвшний хяналтууд Үйл явцуудыг тестлэх Мэргэжилтний оролцоо МТ-ийн ерөнхий хандлага Эрсдлийн үнэлгээ төлөвлөлтийн хэлэлцүүлэг 3.Тестлэх: Хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг тестлэх Биет горимууд Томоохон нөлөөлөлтэй бус материаллаг дансдын хувьд биет горим гүйцэтгэх Бусад биет горимууд 4.Дуусгалт: Материаллаг түвшинг дахин үнэлэх Эрсдлийн үнэлгээг дахин тооцох Дуусгалтын шинжилгээний горим Ерөнхий үнэлгээ Санхүүгийн тайлагналын үйл явц Тайлагнал Гэрээт ажлын дараах үе: eAudit файлыг хаах Гэрээт ажлыг хаах Асуувал хариулна. Амжилт
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Мал, амьтадын бүртгэл №10
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ Эргэлтийн сүргийн мал, амьтад, туслах аж ахуйн бүртгэл дансны мэдээлэл оруулж байна. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- Ахмадын сан
"Ахмад настанд дэмжлэг, хөнгөллөт олгох журам" "Ахмадын сан байгуулах" тухай мэдээлэл оруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 243 тоот тогтоолоор "Ахмад насанд хөнгөлөлт үзүүлэх журмыг хавсралтын хамт батлан гаргаж 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлээд байна. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам -Хавсралт 1 Ахмадын сан байгуулан ажиллах журам -Хавсралт 2 Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам -Хавсралт 1 Гурав: Ахмад насанд дэмжлэг олгох 3.1.Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн зардлыг ахмад настанд олгоход Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн хөнгөлөлтийн хэмжээг баримтална. 3.2.Ахмад настан хөл, гар, шүдний протезийг өөрийн сонгосон байгууллага, шүдний эмнэлгээр хийлгэж хөнгөлөлтийг нөхөн авна. 3.3.Ахмад настан харааны шил, сонсголын аппаратыг төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлтээр өөрийн сонгосон байгууллагаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна. 3.4.Ахмад настан тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллага, эмийн сангаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна. 3.5.Эдэлгээний чанар алдагдаагүй, хэрэглэж байсан тэргэнцэр, тусгай хэрэгслийг бусдаас худалдан авсан тохиолдолд энэ журмын 3.1-д заасан хөнгөлөлтийн хэмжээг 50 хувиар бууруулан ахмад настанд олгоно. 3.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 8.2-т заасан стандартын шаардлагыг хангасан, эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлсэн амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг жил бүр гарган, гэрээ байгуулна. Жагсаалт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) 3.7.Энэ журмын 3.6-д заасан гэрээнд эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулахад ахмад настны төлөх төлбөрийн хэмжээг тусгана. 3.8.Ахмад настан энэ журмын 3.6-д заасан байгууллагаас сонгон төлбөрийг тухайн байгууллагын дансанд шилжүүлж, эрхийн бичиг авах хүсэлтээ цахимаар, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан гаргана. 3.9.Ахмад настны тухай хуулийн 10.1.2-т заасан сувиллын эрхийн бичгийн жишиг үнийг ахмад настанд 50 хувиар, хүндэт донор ахмад настанд 100 хувиар тооцон жилд нэг удаа нөхөн олгоно. 3.10.Ахмад настны төлсөн сувиллын эрхийн бичгийн үнийн дүн нь Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээнээс бага бол ахмад настны төлсөн хэмжээгээр, илүү бол Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээгээр тооцно. Дотоодын сувилалд амарч сувилуулсан ахмад настны тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг нийтийн тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) 3.11.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан нийслэлээс алслагдсан зайг Монгол Улсын авто замын сүлжээнд заасан нийслэлээс аймаг, аймгаас тухайн иргэний оршин суугаа сумын төв хүртэлх замын уртаар тооцно. 3.12.Ахмад настны тухай хуулийн 8.1.3-т заасан орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан болон хүндэт донор ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр жилд нэг удаа олгоно. 3.13.Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авах эрхийн бичгийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж олгоно. 3.14.Ахмад настны тухай хуулийн 8.1.4-т заасан оршуулгын мөнгөн тусламжийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнд, эсхүл аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон иргэнд өргөдлийг нь үндэслэн олгоно. 3.15.Ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд сум, хорооны Засаг даргын захирамжаар оршуулах ажлыг хариуцахаар томилогдсон иргэнд оршуулгын мөнгөн тусламжийг олгож болно. 3.16.Энэ журмын 3.6-д заасан сувиллын газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ижил хугацаанд ахмад настны нэр дээр санхүүжилт авсан тохиолдолд тухайн байгууллагад нийгмийн халамжийн сангаас үзүүлэх хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй. Дөрөв. Алдар цолтон ахмад настанд хөнгөлөлт олгох 4.1.Алдар цолтон ахмад настанд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа хот хоорондын тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцон нөхөн олгоно. 4.2.Алдар цолтон ахмад настанд дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа нөхөн олгохдоо энэ журмын 3.9-д заасан хэмжээг баримтална. 4.3.Алдар цолтон ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа Засгийн газраас тогтоосон хэмжээгээр хөнгөлөлт олгоно. 4.4.Ахмад настанд Ахмад настны тухай хуулийн 8.1.3, 10.1.2-т заасан дэмжлэгийг Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.2, 5.4.3-т заасан хөнгөлөлттэй давхардуулан олгохгүй. Тав.Дэмжлэг, хөнгөлөлт олгоход үндэслэх бичиг баримт 5.1.Ахмад настан энэ журамд заасан хүсэлт гаргахад шаардагдах өргөдөл, иргэний үнэмлэхийн мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтан нэгдсэн системээс татан бүрдүүлнэ. 5.2.Протез, ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ: 5.2.1.протез, ортопед, тэргэнцэр, нэн шаардлагатай хэрэгсэл шаардлагатай тухай төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт; 5.2.2.төлбөр төлсөн баримт; 5.2.3.энэ журмын 3.5-д заасан тэргэнцэр, тусгай хэрэгслийн тухайд түүнийг ашиглаж байгааг нотлох зураг, сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт. 5.3.Амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргахад эрхийн бичгийн өөрийн хариуцах төлбөрийг төлсөн баримтыг үндэслэнэ. 5.4.Орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ: 5.4.1.хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг тухай сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт; 5.4.2.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх; 5.4.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт. 5.5.Магадлан итгэмжлэгдсэн сувиллын хөнгөлөлт олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ: 5.5.1.сувиллын төлбөр төлсөн баримт; 5.5.2.замын зардал төлсөн баримт; 5.5.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт; 5.5.4.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх. 5.6.Оршуулгын мөнгөн тусламж олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ: 5.6.1.нас барсны гэрчилгээ; 5.6.2.хүсэлт гаргасан иргэний өргөдөл, иргэний үнэмлэх; 5.6.3.нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй талаарх тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт; 5.6.4.ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр. 5.7.Энэ журмын 5.6.3-т заасан тодорхойлолтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 6.4-т заасны дагуу системээс татан бүрдүүлнэ. 5.8.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан унааны нэг талын зардлыг олгоход дараах бичиг баримт үндэслэнэ: 5.8.1.нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай тухай аймгийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр; 5.8.2. замын зардал төлсөн баримт. 5.9.Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-д заасан ирэх, буцах замын зардал олгоход дараах баримт бичгийг үндэслэнэ: 5.9.1.алдар цолны үнэмлэх; 5.9.2.замын зардал төлсөн баримт. 5.10.Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг иргэнээс шаардахгү й Ахмадын сан байгуулан ажиллах журам -Хавсралт 2 Нэг: Нийтлэг үндэслэл 1.1.Аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн байгууллага (цаашид "байгууллага" гэх)-аас ахмадын санг байгуулан ажиллуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихад энэ журмыг баримтална. 1.2.Байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 14.7-д заасан мөнгөн хөрөнгөөр ахмадын сан байгуулна. 1.3.Ахмадын сангийн хөрөнгө нь тухайн байгууллагын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байна. 1.4.Байгууллага нь ахмад настны тооноос хамааран ахмадын санг цалингийн сангийн хэдэн хувиар тогтоох асуудлыг хоёр жилд нэг удаа байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлтэй хэлэлцэн тогтоож, тухай байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулна. 1.5.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгийг Төрийн сангийн дансанд байршуулна . Хоёр.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт 2.1.Ахмадын сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: 2.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоос, төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр ахмадын санд төвлөрүүлсэн хөрөнгө; 2.1.2.ахмадын сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй чөлөөт үлдэгдэл хөрөнгө; 2.1.3.гадаад, дотоодын байгууллага болон иргэдээс санд өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламж; 2.1.4.аж ахуйн, нэгж байгууллагын хувьд сангийн хөрөнгийн үлдэгдлийг банканд хадгалуулсны хүүгийн орлого; 2.1.6.бусад эх үүсвэр. Гурав.Ахмадын сангийн хөрөнгийн зарцуулалт 3.1.Ахмадын сангийн хөрөнгийг Ахмад настны тухай хуулийн 12.1, 14.6-д заасан дараах арга хэмжээнд зарцуулна: 3.1.1.байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж олгох; 3.1.2.цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгалын зүйл гардуулах; 3.1.3.нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авахад зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх; 3.1.4.хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 3.1.5.шинээр хашаа, байшин барих, засварлах, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулахад зориулж ахмад настанд дэмжлэг үзүүлэх; 3.1.6.эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар өвчтэй байгаа ахмад настанд эмчилгээний зардалд зориулж мөнгөн тусламж үзүүлэх; 3.1.7.ахмад настан өөрөө эсхүл, түүний нөхөр (эхнэр) нь нас барсан тохиолдолд мөнгөн тусламж олгох; 3.1.8.ахмадуудын дунд идэвхтэй насжилтыг дэмжих амралт, аялал, урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 3.1.9.амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай болон харж хандах ах дүү, төрөл садангүй, ганц бие ахмад настанд мөнгөн тусламж үзүүлэх; 3.1.10.хуульд заасан хүрээнд ахмад настанд чиглэсэн бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх. 3.2.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэхгүй. 3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын 3.1.3, 3.1.9-д заасан мөнгөн дэмжлэгийн хэмжээг тогтоож, дотоод журам, ажилтнуудын нийгмийн хамгааллын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. 3.4.Ахмадын сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно. 3.5.Ахмадын сангаас дэмжлэг, тусламж авахыг хүссэн ахмад настан тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд хүсэлт гаргана. 3.6. Энэ журмын 3.5-д заасан хүсэлтийг тухайн байгууллагын ахмадын хороо, зөвлөлийн албан ёсны саналыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч шийдвэрлэнэ. 3.7.Байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд ахмадын сангийн хөрөнгийг ахмадуудын бүртгэлийн хамт тухайн байгууллагын эрх, үүргийг шилжүүлэн авсан хуулийн этгээдэд шилжүүлнэ. 3.8.Байгууллага татан буугдсан тохиолдолд ахмадын сангийн үйл ажиллагааг зогсоож, цаашид харьяалах байгууллагагүй болсон тухай ахмадуудад мэдэгдэн, тэдгээрийн бүртгэлийг харьяа сум, дүүргийн Засаг даргад шилжүүлнэ. 3.9.Татан буугдсан байгууллагын ахмад настанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нутгийн захиргаа, ахмадын байгууллага хамтран зохион байгуулна. 3.10.Төсвийн байгууллага нь ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн төлөвлөлтийн Фискал программын "Ахмадын сан" гэсэн зориулалтад тусган батлуулж, тухайн байгууллагын ахмадын санд шилжүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлнэ. 3.11.Төсвийн байгууллагын ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 42.3-т заасны дагуу төсөвтөө зохицуулалт хийх санал гаргаж, шийдвэрлүүлнэ. 3.12.Төсвийн байгууллагын удирдлага нь ахмадын сан байгуулан ажиллуулах тухай тушаалыг баталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт хүргүүлж, ахмадын сангийн дансыг нээлгэнэ. Дөрөв.Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан 4.1.Ахмадын сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч хариуцан гүйцэтгэнэ. 4.2.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт, шалгалтын чиг үүргийг төсвийн байгууллагын харьяа улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус тус хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ. 4.3.Ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг олгох, ахмадын сангийн гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг тухайн байгууллагын санхүүгийн нэгж болон ахмадын хороо хамтран хариуцан гүйцэтгэнэ. 4.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмадын сангийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд тайлагнана. 4.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын байгууллага энэ журмын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавина. 4.6.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Ахмад настны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Бүгдээрээ уншиж судалцгаая. Төсвийн мөнгө үргүй зардал зарцуулагдах ёсгүй. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355675371981









