
Хайлт
Search this site
270 results found
- Танай санхүүгийн тайлан хэрхэн баталгаажих вэ?
Өглөөний мэндээ. Эрхэм нябко нар минь. Санхүү, татварын тайлангуудаа хийгээд одоо илгээж баталгаажуулах шатандаа орцгоож байна. Санхүүгийн тайлан маань хэрхэн баталгаажих вэ гэдэг дарааллын талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм компанийн захирлууд, нягтлангууд минь та бүхэн Аудитын байгууллагатай холбоо барьж гэрээ хийх талаараа ярилцаж үнийн санал аван гэрээгээ хийнэ. Улмаар гэрээ хийгдэнэ. 3. Аудитын байгууллага ирсэн гэрээг PDF файл болгон харилцагч нэмж үүсгэнэ. 4. Харилцагч үүсгээд Сангийн яамны сайтад гэрээг хавсарган гэрээний дугаар, тайлангаа засаж болох хугацаа зэргийг оруулан сайтад байршуулна. 5. Эрхэм нябко таньд мэдээлэл очно. 6. Эрхэм нябко та баталгаажуулах товчийг дарснаар хүчин төгөлдөр болж танай 2023 оны санхүүгийн тайлан баталгаажна. Амжилт. Санхүүчдээ.
- Иргэн бүр ХХОАТ-ын тайлангаа хуулийн хугацаандаа илгээгээрэй.
Амралтын өдрийн мэндээ. Иргэн бүр хуулийн Хувь хүний орлогын татварын хуулийн дагуу өөрсдийнхөө татварын эрхээр орж "ХХОАТ-ын тайлан TT-06" -г илгээх ёстой шүү. Амжилт Энэ удаа би компьютер дээрээсээ хэрхэн ТТ-06 г илгээх талаар орууллаа. Гар утаснаасаа мөн илгээж болно дараагийн удаа гар утаснаас хэрхэн илгээх талаар оруулах болно. https://etax.mta.mn/ энэхүү хаягаар нэвтрэн өөрийнхөө тайланг хуулийн хугацаа болох 2024 оны 02 дугаар сарын 15 наас өмнө илгээгээрэй. Дараах шатлалаар илгээж байна. Тайлан хэсэгт дарж Тайлан тушаах товчийг идэвхжүүлнэ. Миний хувьд 2 тайлан илгээхээр гарч байна. Яагаад гэвэл би Үндсэн хөрөнгө худалдан авч татвар төлсөн байна. ТТ-06 буюу ХХОАТ-ын тайлангаа илгээчихлээ шүү. Их амархан. Чадахгүй бол асуугаарай За ингээд 2 тайлангаа илгээчихлээ. Амжилт
- Шинэ НД-ийн тайланд ашиглагдах мэдээлэл
Өглөөний мэндээ. Эрхэм САНХҮҮГИЙН ЭМЧ нараа та бүхэн маань ёстой нэг цаг хугацаатай уралданхан ажиллацгааж байна уу. Хэдхэн хоногийн өмнө САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА арай гэж бингодож илгээчихээд өнөөдөрөөс эхлэн НДШ-ийн тайлангаа мөн л бингодож сууна уу. Эрхэм захиралууд энэд тэнд тамгаа бариад би юу ч мэдэхгүй гээд гүйж явдаг хугацаа дууссан байна мөн дагаад САНХҮҮГИЙН ЭМЧ нар гэгдэх БИД НАР ч би мэдэхгүй ээ хэмээн мэлзэх учиргүй болоод байна шүү. Одоо тэгэхээр бүгдээрээ нээг их сайхан цэгцлээд авчихвал асуудалгүй амар болхонээ тайлангийн илгээж тушаах ажил. Амжилт манайхаан. Бид өнөөдөр та бүхэнд хэрэг болох болов уу хэмээн НД-ийн шинэ тайланг ашиглаж болох 3 хүснэгтийг оруулж байна. АЖИЛ ОЛГОГЧИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНД БҮРТГЭХ ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ, КОД ҮАМАТ-8-ын жагсаалтын ҮОМШӨ-ийн шимтгэлийн хувь хэмжээ буюу Ажил мэргэжлийн код ШИНЭ НД-ийн тайлангийн нөхөөд илгээх хүснэгтийг татаж аваад ашиглах хэлбэрээр оруулж байна. Амжилт. Асуух зүйл байвал асуугаарай. Бид онлайн орчинд байнга ажиллаж байна дараах байдлаар харьцаж мэдээлэл авч болно. Веб хуудсаараа: Ubaudit.mn Пэйж хуудсаараа: https://www.facebook.com/uliastaivan Утсаар тодруулж болно: 70157405
- Та хүсвэл Тэтгэврийн даатгал төлж ч болно төлөхгүй ч байж болно.
Та бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг НД-ийн ерөнхий хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ний өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хууль нь 47 зүйл бүхий 6 бүлэгтэй хууль билээ. Байгууллагын дарга нар, захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд сүүлийн хэдэн өдөр НД-ийн шинэ системээр НД-ийн тайланг хэзээ хэрхэн илгээх талаар ажиллаж байна. НД-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч нэлээд хэдэн сонголтууд, ажил мэргэжлийн кодууд нэмэгдэж шинэчлэлт нэлээдгүй оржээ. За харин тэтгэврийн даатгал төлөхгүйгээр цалинг хөлсөө авах боломж нээгдсэн байгаа шүү. Харин хүмүүс өөрөө хүсэх буюу жилийн эцэст тэтгэвэр дээр нэмэгдүүлэн тооцогдох нэмэгдлээ авахгүй гэсэн тохиолдолд та санхүүгийн мэргэжилтэнгүүддээ хэлж ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ээ төлөхгүй байж болно. Дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа хүмүүс: Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -22011 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -34011 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -38012 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -39012 Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй)-70011 Харин дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа бол ТӨЛНӨ шүү. Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -22001 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -34001 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -38002 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -39002 Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө)-70001
- НӨАТ-тэй ба НӨАТ-гүй орлогын дансны бичилт
Өдрийн мэндээ. Өнөөдөр орлого хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг олгож байна. Орлого гэж юу вэ? Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн дотогшоо урсгал юм. Орлогыг дотор нь 4 ангилдаг: Борлуулалтын орлого Үйлчилгээний орлого Санхүүгийн орлого Хөрөнгө борлуулсаны орлого Орлого олж байгаа байгууллага, хувь хүн орлогыг НӨАТ-тэй эсвэл НӨАТ-гүйгээр хүлээн зөвшөөрнө. Ямар байгууллага, хувь НӨАТ төлөгч болох вэ? НӨАТ-ын тухай хуулийн 5.2 " Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" 5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; 5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан. Шинэхэн нягтлан бодочг нар маань дараах дарааллаар орлогоо хүлээн зөвшөөрч бүртгээрэй. Авлага хүлээн зөвшөөрөөрэй. 2. Мөнгө маань орж ирсэн учраас 2 дахь бичилтийг бичээрэй. 3. Харилцах дансаа хянаад ибаримтаа бичээрэй. Амжилт. За харин одоо НӨАТ төлөгч биш байгууллага, хувь хүний дансны мэдээлэл болон ибаримтын талаар мэдээлэл оруулж байна. НӨАТ төлөгч биш байгуулага, хувь хүн дансны бичилт 2. ибаримтаа шивээрэй. Амжилт
- Худалдан авалтын НӨАТ-тэй ба НӨАТ-гүй дансны бичилт
Өглөөний мэндээ. Өнөөдөр худалдан авалтыг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар дансны бичилт болон бусад мэдээллийг оруулж байна. Бараа, ажил, үйлчилгээ гэж юу вэ? Нэмэгдсэн өртгийн тухай хуулинд дараах байдлаар тодорхойлсон байдаг: "Бараа" гэдэг нь мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг "Ажил" гэдэг нь Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг "Үйлчилгээ" гэдэг нь бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг Худалдан авалт гэдэг нь энгийн үгээр тайлбарлахад бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас бий болдог хөрөнгийн гадагшаа урсгал юм. Худалдан авалтаар орж ирж байгаа ибаримтанд анхаарах зүйлүүд: Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарч орлого олж байгаа бол бараа, түүхий эд, борлуулахад бэлэн бараагаар Тухайн үйл ажиллагааг явуулж орлого олоход чиглэгдэж байгаа бол зардалд Ерөнхий удирдлагын зардалтай холбоотой бол ангилан зардалд Үндсэн хөрөнгө бол хувь тэнцүүлэн бүртгэж худалдан авалтандаа тусгах Харилцах дансны гүйлгээ бүрийг хянан шалгаж худалдан авалтын ибаримттай тулган шалгаж бүртгэх Харилцахаар гараагүй гүйлгээнүүдийг бэлэн мөнгөөр гарсан эсэхэд анхаарч бүртгэлд тусгах хэрэгтэй байна. Худалдан авалтын баримтыг байгууллага, ХУВЬ ХҮН НӨАТ-тэй болон НӨАТ-гүй дүнгээр бичнэ. Шинэхэн нягтлан бодогч нар маань НӨАТ-тэй худалдан авалтыг дагаад бичээрэй. НӨАТ төлөгч бол: 2. НӨАТ төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол 3. НӨАТ төлөгч биш байгууллага НӨАТ төлөгч байгууллагаас ирсэн худалдан авалтыг ингэж бүртгэнэ: 4. НӨАТ биш төлөгч байгууллага НӨАТ байгууллага руу ибаримт бичсэн бол Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.
- Санхүүгийн тайлангийн үг хэллэг
Өглөөний мэнд. Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн 2 дахь өдөр бүр санхүүгийн тайлагийн үг хэллэгүүдийг Монгол, Англи, Хятад хэлээр нь оруулна аа. СТ-1 буюу Санхүүгийн байдлын тайлан -Байгууллагын өнгөрсөн болон одоогийн хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн үнэ цэнэ чадавхийг харуулна. СТ-2 буюу Орлогын дэлгэрэнгүй тайлан -Байгууллагын тодорхой хугацааны /өмнөх, одоо/ бизнесийн орлого, зардал, олз, гарз бизнесийн үр дүнг нэгтгэн харуулна. СТ-3 буюу Өмчийн өөрчлөлтийн тайлан -Компанийн хувьцаа эзэмшигчидийн эмчийн бүтэц, бүрэлдэхүүн болон бизнестээ оруулсан хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэгтгэн харуулна. СТ-4 буюу Өмчийн өөрчлөлтийн тайлан -Компанийн тайлант хугацааны буюу өнгөрсөн оны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэгтгэн харуулна. Энэхүү тайлан нь зөвхөн мөнгөн сууриар бэлтгэгдэх ба дээрх 3 тайлан нь аккруэл сууриар бэлтгэгдэнэ шүү. Санхүүгийн тайлантай холбоотой үг хэллэгүүдийг сурцгаая. Асуух зүйл байвал веб болон пэйж рүү бичээрэй.
- Санхүүгийн тайлангаа хүлээн авсан эсэхийг нэг харчихаарай.
Өглөөний мэндээ. Бид 2023 оны санхүүгийн тайлангаа илгээгээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна шүү. Нэг ороод харчихаарай. Ихэнхийг хүлээн авсан ч нэлээдгүй хувь нь дараах шалтгаанаар буцсан байна. Эрхэм таны тайланг хүлээн авсан байна. Халуун баяр хүргье. Тайлан яагаад хүлээж аваагүй юм бол. Таны бэлтгэсэн санхүүгийн тайлан дахь хувьцааны дүн буюу Өмчийн дүн ХУР систем дэх хөрөнгийн дүнгээс зөрсөн бол таны тайлан буцсан байгаа. Та тайлангаа илгээхдээ мэдсээр байж хуулийн заалт зөрчин АУДИТЫН байгууллагаа сонгож гэрээ хийж баталгаажуулаагүй бол таны тайлан буцсан байгаа. Санхүүгийн тайлангаа тэнцүүлээгүй илгээх товчийг дарж илгээсэн бол мөн л буцаж байгаа. Та санхүүгийн тайлангаа илгээхдээ тодруулгаа буруу дутуу бөглөөд илгээх товчийг дарсан бол буцаж байгаа. За одоо тэгвэл яах вэ Таньд боломж байгаа боломжоо ашигла. "ЗАСВАРЛАХ" Яаж алдаагаа засах вэ? Таны бэлтгэсэн санхүүгийн тайлан дахь хувьцааны дүн буюу Өмчийн дүн ХУР систем дэх хөрөнгийн дүнгээс зөрсөн бол таны тайлан буцсан байгаа. Энэхүү алдааг засах их амархан: Сангийн яамны программ руугаа ороод "Байгуулалгын мэдээлэл шинэчлэх" хэсэг дээр дарж "ХУР" систем дэх хөрөнгийн дүнгээ хараарай. Таны санхүүгийн тайлангийн өмчийн дүн өөр байна уу хараарай. Сандралтгүй их амархан. УБЕГ-т хүсэлтээ гарган "ХУР" систем дэх хөрөнгө засварлуулна. Эрхэм та болон захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч маань очихдоо дараах материалуудыг бүрдүүлэн очно. УБ 03 маягтыг бөглөөд тамга дарж гарын үсэг зурж баталгажуулан очино. УБ 12 маягтыг бөглөөд тамга дарж гарын үсэг зурж баталгажуулан очино. Өөрийн байгууллагын дүрмэндээ хөрөнгийн өөрчлөлт орж байгаагаа тусган шинэчлэн боловсруулж 2 хувь бэлтгээд авч очно. Мөн хөрөнгө нь өөрчлөгдсөн санхүүгийн тайлангаа 1,2-р гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан 2 хувь бэлтгэнэ. Дүрмэндээ өөрчлөлт оруулж байгаа тухай хурлын тэмдэглэл, тогтоолоо мөн авч очино шүү. Татварын тодорхойлолтоо E-TAX системээс авна. Компанийн захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх баримтуудыг бүрдүүлэн УБЕГ-т очсоноор "ХУР" систем дэх хөрөнгийн хэмжээг өөрчлөн бүртгүүлж, Нягтлан бодогч маань санхүүгийн тайлангаа илгээх товчоо дарж баталгаажуулж ТӨРИЙН сан руугаа хүсэлтээ илгээнэ. Үүний дараа баталгаажна. 2. Та тайлангаа илгээхдээ мэдсээр байж хуулийн заалт зөрчин АУДИТЫН байгууллагаа сонгож гэрээ хийж баталгаажуулаагүй бол таны тайлан буцсан байгаа. Та байгууллагынхаа санхүүгийн тайлангийн нийт хөрөнгө, нийт орлого, улмаар компанийн үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлтэй эсэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн заалтуудыг уншина уу. Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаалын хавсралт " Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" " Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" -ыг хавсаргав. Энэхүү журманд Танай байгууллагын нийт хөрөнгө 500.0 сая, борлуулалтын орлого 1.3 тэрбум хүрсэн бол заавал аудит орно гэж заасан байна. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл: Амжилт. Тодруулах зйүл байвал веб, пэйж хаягнуудаас мэдээлэл аваарай.
- Санхүүгийн тайлангийн хүлээн авах, хянах нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам
Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаарх "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-ын талаар оруулж байна. Энэхүү журам нь 8 хэсгээс бүрдэнэ. Нийтлэг үндэслэл 1.1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх) цахим хэлбэрээр хүлээн авч, хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллийг ашиглах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайланг хүлээн авсан дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивд хүлээлгэн өгөх, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалтын найдвартай байдлыг хангах үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө. 1.2.Тайлангийн нэгтгэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг бүрэн хамруулна. 1.3.Тайланг “Санхүүгийн тайлангийн и-баланс” системээр хүлээн авч нэгтгэнэ. 1.4.“Санхүүгийн тайлангийн и-баланс” системд нэвтрэх нэр, нууц үгийг Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага олгоно. 1.5.Харилцагч санхүүгийн байгууллага нь тайлангийн маягт, түүнийг нөхөх заавар, гарын авлагаар аж ахуйн нэгж, байгууллагыг хангаж ажиллана. Хоёр. Санхүүгийн тайланг тушаах 2.1.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ. 2.2.“Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь хуульд заасан тайлан хүлээн авах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл системд нэвтрэх эрхээ авсан аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна. 2.3.Дүрмийн санд өөрчлөлт орсон, татан буугдаж байгаатай холбогдуулан завсрын санхүүгийн тайлан гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цаасан хэлбэрээр, холбогдох баримтын хамт биечлэн тушаана. 2.4.Нэгтгэсэн болон салбарын нэгдсэн тайлан бэлтгэдэг аж ахуйн нэгж байгууллагын хувьд жилийн санхүүгийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ. 2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна. 2.6.“Санхүүгийн тайлангийн и-баланс” системд илгээсэн санхүүгийн тайлангийн мэдээллийг үнэн зөв байдлыг аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцна. Гурав. Тайланг хүлээн авах 3.1.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна. 3.2.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.3-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 5 өдрийн дотор хянаж, тайлангийн хуудас бүр дээр гарын үсэг, тамга тэмдэг дарж хүлээн авна. 3.3.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харьцдаг дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайланг цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу биечлэн тушаах ба Сангийн яамны тухайн чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсны үндсэн дээр хүлээн авна. Үүнд: 3.3.1.Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой; 3.3.2.Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан; 3.3.3.Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан; 3.3.4.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан; 3.3.5.Сангийн яамнаас тусгайлан мэдээлсэн; 3.4.Тайланг дараах үзүүлэлтээр хянаж, хүлээн авна. Үүнд: 3.4.1.тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх; 3.4.2.маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх; 3.4.3.өмнөх хугацааны тайлантай уялдаж байх; 3.4.4.тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх; 3.4.5.аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн байх; 3.5.Энэ журмын 3.4.5 дахь заалт нь санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна. 3.6.Энэ журмын 3.4-д заасан аль нэг шаардлагыг хангаагүй, зөрчил илэрсэн тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллага нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийг залруулах талаар нэн даруй анхааруулгыг нэмэлт тодруулга, тайлбарын хамт И-баланс системээр дамжуулан авна. 3.7.Энэ журмын 3.4-д заасан шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага алдаагүй, засваргүй тайланг энэ журмын 3.6-д заасан анхааруулгыг “Санхүүгийн тайлангийн и-баланс” системд оруулсан өдрөөс хойш 15 хоногт багтаан дахин илгээх бөгөөд энэ журмын 3.4-д заасан шаардлагыг харилцагч санхүүгийн байгууллага бүрэн хангасан гэж тооцсон өдөр санхүүгийн тайланг тушаасанд тооцно. 3.8.Хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, санхүүгийн тайланг баталгаажуулах ба хариуцлага хүлээлгэсэн нь өмнөх улирлуудын тайланг нөхөн баталгаажуулах үндэслэл болохгүй. 3.9.Ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 2500 аж ахуйн нэгж ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болох бөгөөд тайлангийн баталгаажуулалт, бусад хариуцлагыг үндсэн орон тооны бүртгэлийн мэргэжилтэн хариуцна. 3.10.Харилцагч санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тухайн оны тайланг хатуу дискт 3 хувь хуулбарлан, дараа оны 2 дугаар улиралд багтаан архивд хүлээлгэн өгнө. Дөрөв. Тайланд залруулга хийх 4.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана. 4.2.Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ. 4.3.Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ. 4.4.Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална. Тав. Нэгтгэсэн санхүүгийн тайланг хүлээн авах 5.1.Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий бизнесийн нэгдлийн толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гарган, хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ. 5.2.Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 5.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн нэгтгэсэн санхүүгийн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна. 5.3.Нэгтгэсэн санхүүгийн тайланг дараах үзүүлэлтээр хянана. Үүнд: 5.3.1.тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх; 5.3.2.маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх; 5.3.3.өмнөх хугацааны тайлантай уялдаж байх; 5.3.4.нэгтгэгдэж буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай уялдаж байх; 5.3.5.тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх. 5.4.“Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь нэгтгэсэн санхүүгийн тайлан хүлээн авах хуульд заасан хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна. 5.5.Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 5.3-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд тухайн нэгдлийн толгой компанийн удирдлагад зөрчлийг залруулах талаар анхааруулга хүргүүлж, алдаагүй, засваргүй тайланг хүлээн авна. 5.6.Зөрчлийг арилгаж, шаардлага хангасан санхүүгийн тайланг хүлээн авсан өдрөөр нэгтгэсэн санхүүгийн тайланг тушаасан огноог тооцно. Зургаа. Нэгтгэл хийх 6.1.Харилцагч санхүүгийн байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг энэ журмын хавсралтад заасан үзүүлэлтээр гаргаж тайлангийн ирцийн мэдээний хамт 4 дүгээр сарын 20-ны дотор Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 6.2.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн, дүн шинжилгээний хамт дараа оны 2 дугаар улиралд нийтэд мэдээлнэ. Долоо. Санхүүгийн тайлангийн мэдээллийг ашиглах 7.1.Санхүүгийн тайлангийн цахим сангийн мэдээллийг дараах этгээд И-баланс системд нэвтрэх эрх авч ашиглах боломжтой. Үүнд: 7.1.1.Төрийн байгууллага; 7.1.2.Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага; 7.1.3.Хөрөнгийн бирж. 7.2.Энэ журмын 7.1-д заасан байгууллага нэвтрэх эрх авах тухай хүсэлтээ Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр үндэслэлийн хамт ирүүлнэ. 7.3.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 7.2-д/ заасан хүсэлтийг хянаад ашиглах мэдээллийн цар хүрээнээс хамаарч санхүүгийн тайлангийн И-баланс системд нэвтрэх эрхийг эрхийн хязгаарлалттай олгож болно. 7.4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-д заасан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээлэл нийтэд ил тод байна. 7.5.Энэ журмын 7.4-д зааснаас бусад аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг дор заасан этгээд дараах тохиолдолд авах эрхтэй байна. Үүнд: 7.5.1.Зээл олгох, төлүүлэх болон барьцаалах хөрөнгийн талаар судалж буй банк санхүүгийн байгууллага, гэрээ хэлцэл хийхээр судалж буй харилцагч байгууллага тухайн аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлөөр; 7.5.2.Тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага зөвшөөрсөн бусад тохиолдолд хүссэн этгээд. 7.6.Энэ журмын 7.5-д заасан этгээд санхүүгийн тайлангийн мэдээлэл авах хүсэлтээ харилцагч санхүүгийн байгууллагад албан бичгээр ирүүлэх бөгөөд энэ хүсэлтэд холбогдох үндэслэл, нотлох баримтыг хавсаргасан байна. 7.7.Харилцах санхүүгийн байгууллага нь энэ журмын 7.6-д заасан хүсэлтийг хянаад, цахим сангаас холбогдох мэдээллийг хуулбарлан өгөх бөгөөд ингэж хуулбарлахтай холбогдсон зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна. Найм. Бусад 8.1.Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Уншиж судлаарай. Санхүүчдээ. Эхсурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=210883&showType=1
- Санхүүгийн тайлангаа хэвлээд аваарай.
Оройн мэндээ Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа "БАТАЛГААЖСАН" бол ингээд хэвлээд аваарай Амжилт 2. Хэвлэх команд өгсөний дараа "Тайлан харах" хэсэг гарч ирнэ. 3. Таньд "ХАЛУУН БАЯР ХҮРГЬЕ" та тайлангаа хэвлээд аваарай.









