top of page
Writer's pictureUB audit

Эд хариуцагчийн дүрэм



Өглөөний мэндээ.

Өнөөдөр та бүхэнд Сангийн сайдын 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 тоот тушаалаар батлагдсан "Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм"-ийн тухай танилцуулж байна.

Энэ дүрэм нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй:

  1. Ерөнхий зүйл

    Мөнгөн хөрөнгө, үнэт цаас, бараа, түүхий эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд хогшил, хүнсний зүйл, түлш, шатах тослох материал болон үр тариа, тэжээл бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэдгээрийн хүлээн авалт, хадгалалт, зарцуулах ажлыг гардан хариуцсан нярав, худалдагч, агент, аж ахуйн дарга, үр тарианы эрхлэгч гэх мэт албан тушаалтныг эд хариуцагч гэнэ.

    Ажил олгогч нь эд хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулж, эрх үүрэг хариуцлагыг энэ дүрмийн дагуу тодорхой зааж өгнө.

    Гэрээнд:

    а. Гэрээний зорилго

    б. Ажил олгогчийн хүлээх эрх үүрэг, хариуцлага

    в. Эд хариуцагчийн хүлээх эрх үүрэг, хариуцлага

    г. Хоёр талын эрхийг тодорхой тусгаж, харилцан хүлээн зөвшөөрч, тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байвал зохино.

    Эд хариуцагчийг ажлаас халагдах, өөрчлөгдөхөд байгууллагын захиргаанаас томилогдсон комисс түүний хариуцлагад байгаа зүйлийн тооллого тооцоог бүрэн хийж, ажиллаж байсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага хариуцсан үүрэгт ажлыг хэрхэн гүйцэтгэж байсан талаар албан ёсны тодорхойлолт гаргаж өгнө.

    Тодорхойлолтод хариуцаж байсан зүйл, ажилласан хугацаа, үүрэгт ажлыг хууль дүрмийн дагуу бүрэн хийж байсан эсэх, тооллого тооцоны үр дүн, дутагдал шамшигдал, өр төлбөртэй эсэх, ажлын хариуцлага, сахилга бат зэргийг бичиж, өмч хөрөнгийг хариуцуулах найдвартай эсэх талаар дүгнэлт өгсөн байвал зохино.....

  2. Эд хариуцагчийн хүлээх үүрэг

    Эд хариуцагч нь өмч хөрөнгийг хамгаалах, бүртгэж тооцоолох, хэмнэлттэй зарцуулах, ашиглалтанд хяналт ажилд байнга, суралцан өөрийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, бүртгэл тооцооны ажлын анхны мэдэгдэхүүн, нягтлан бодох бүртгэлийн талаар зохих мэдлэгийг заавал эзэмшин байгууллагын захиргаа болон санхүү, бүртгэлийн хэлтэс / ерөнхий нягтлан бодогч, хариуцагч нягтлан бодогч \- ийн шууд удирдлагын дор ажлаа явуулж байна.

    Эд хариуцагч нь ажиллаж байгаа байгууллагынхаа дотоод дүрэмд бүрэн захирагдаж, өөрийн гүйцэтгэх ажил үүрэг, сар, улирал, жилийн төлөвлөгөөт ажлыг цаг хугацаанд нь биелүүлж, удирдлагад тайлагнаж, мэдээллээр ханган, тэдэнтэй байнга хамтран ажиллана.....

  3. Эд хариуцагчийн эрх

    Өмч хөрөнгийн хамгаалалт, ашиглалт, зарцуулалтын ажлыг сайжруулах, туршлага, шинэ санаачлагыг нэвтрүүлэх санал гаргах, үүрэг авах.

    Эд хөрөнгийн хамгаалалт, зарцуулалтын талаар зайлшгүй шаардагдах орон байр, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, цоож, лац, ломбо, бүртгэлийн маягт заавар зэргээр хангаж өгөхийг байгууллагын удирдлагад мэдэгдэх, шаардах.

    Бараа материалын үнэ бүхий зүйлийг хүлээн авах, тавин олгох, борлуулах үед шалгалт тооллогыг тогтмол хийж, тоо хэмжээ зөрсөн буюу чанар байдлаа алдсан зүйлд акт тогтоохыг шаардах, 

  4. Эд хариуцагчдад хориглох зүйл

    Эд хөрөнгийн тооллого хийж байгаа буюу тооцоо бодож эцсийн үр дүн тогтоогдоогүй үед уг ажлыг хийж буй комиссын зөвшөөрөл хяналтгүйгээр ажил гүйлгээ хийх агуулах, ажлын байрыг дур мэдэн нээх буюу комиссын гишүүдийн оролцоогүйгээр нэвтрэх,

    Өөрийн хариуцан эзэмшиж байгаа мөнгө, үнэт цаас, бараа материалын эд зүйлийн нэр төрөл, тоо хэмжээ, хадгалагдаж байгаа орон байрны талаархи мэдээллийг бусдад мэдэгдэх.

    Агуулах болон ажлын байрнаас бараа материалын үнэ бүхий зүйлийг тогтоосон журмыг зөрчиж шууд жижиглэн худалдаалах түүнчлэн бараа материал, тоног төхөөрөмж, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, үр тариа, шатахуун зэргийг тодорхой шийдвэргүйгээр аж ахуйн нэгж болон хүмүүсээс дур мэдэн худалдан авч бэлтгэх, худалдах.


Сүүлийн жилүүдэд эд хариуцагч нартай холбоотой ашиглан, залилангийн шинжтэй үйлдлүүд маш их гарч байгаа учраас гэрээгээ сайн хийгээрээ Эрхэм захирлууд, санхүүгийн албаны эрх бүхий албан тушаалтангуудаа та бүхнийг хяналтгүй ажлаа цаг тухай бүрд нь хийдэггүй ажлаа мэдэхгүй байгаа байдлаас шалтгаалан хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч байна шүү.


Эх сурвалж: legalinfo.mn

"Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм"-ийг файлаар оруулсан байгаа шүү.



0 comments

Комментарии


bottom of page