Өдрийн мэндээ. Өнөөдөр бид Цахин хөлсний талаар мэдээлэл оруулж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.1.17."цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг; гэж тодорхойлсон байна.
"Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 4.1.9."хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог;
Иргэний хуулийн 343.1. "Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ. "
Иргэний хуулийн 359.1. "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болох бөгөөд талууд хөлс төлөх тухай ярьж байсан ч хэмжээг нь тогтоогоогүй бол энд эрх бүхий байгууллагын жишиг үнийн жагсаалт эсвэл зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. Хөлсөөр ажиллах гэрээг ердийн нөхцөлд бичгээр байгуулж болно. Харин хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой. "
Нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна:
өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан;
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар, Монгол Улсад байрладаггүй өөрийн төлөөний газраар дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;
Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;
нэг ба түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан;
хууль бусаар ажлаас халагдсан хүн;
хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хүн.
төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажиллахаар томилогдсон Монгол Улсын иргэн;
хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн;
ажил олгогч, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч.
НД-ийн тухай хуулийн 19 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн:
19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:
19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн
83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэг "Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана.",
101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ." ,
111 -т "Ажлын бүтэн бус цагийн ажилтны цагаар болон хийснээр тооцох цалингийн нэгжийн үнэлгээ нь ижил ажлын байранд бүтэн цагаар ажилладаг ажилтныхаас багагүй байх ба жлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, эсхүл ажилласан цагаар нь тооцож ажилтантай тохиролцсон хугацаанд олгоно. мөн нэг сараас дээш хугацаагаар ажиллах бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг" ,
112 -т "Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болох ба мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцно. мөн мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглоно" .,
113-т "ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажиллаагүй хугацаанд нь ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох ба хууль тогтоомжийн дагуу гэрч, хохирогчийн хамгаалалтад байсны улмаас ажиллаагүй хугацаанд ажилтны авах байсан цалин хөлстэй тэнцэх олговор, эсхүл өөр ажилд шилжин ажилласны улмаас цалин хөлс нь буурсан бол цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтанд хууль тогтоомжийн дагуу олгоно" ,
114-т "Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох цалин хөлс болон үндсэн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор олгох ба Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно".,
115-т "ажлын цагийг нь богиносгосон ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нэмж олгоно." ,
116-д "Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй ба сул зогсолтын хугацаанд ажилтнаар өөр ажил гүйцэтгүүлсэн бол уг ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд цалин хөлс нь буурсан бол урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй харин улирлын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлөх тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй,
117 дугаар зүйлд "ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол цалин хөлснийх нь зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох ба донорын үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно. Ажил олгогч энэ хуульд зааснаас өөр төрлийн олговрыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож болно.
19.1.2.Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;
19.1.3.ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;
19.1.4.үндсэн ажлаас бусад хуулийн этгээд, хүнээс олгосон энэ хуулийн 19.1.1-д заасан цалин хөлс, олговор;
19.1.5.Төрийн албаны тухай хуулийн 57.2-т заасан цалин хөлс;
19.1.6.бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажилласан ажилтанд олгосон урамшуулал;
19.1.7.сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлж, гэрээгээр тохирсон орлого.
19.2.Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл ногдох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
19.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны шимтгэл ногдох цагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
19.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна.
Амжилт:
コメント